
Орчин үеийн хөгжмийн ертөнцийг DJ-гүйгээр төсөөлөхийн аргагүй. Тэднийг электрон хөгжмийн ертөнцийн “Бурхад” гэж өргөмжлөх бөгөөд цөөн хэдэн тооны DJ өөрийн гайхалтай авьяасаараа энэ цагийг нэгэнт эзэлжээ. Форбес сэтгүүлээс тодруулсан өнгөрсөн оны хамгийн өндөр орлоготой 10 DJ-г та бүхэндээ танилцуулья.
10. Afrojack – 16 сая доллар
Голландын DJ тэрбээр 16 сая долларын ашигтай ажиллаж жагсаалтын 10-т бичигдэж байна. Тэрээр Голланд, Грек зэрэг улсуудад уригдан ажилладаг бөгөөд 2007 онд өөрийнхөө нэрийг Afrojack болгожээ. Мөн тэр жилдээ өөрийн хувийн студи болох Wall recordings-ийг байгуулав. Өдгөө түүний гайхалтай сайхан сетүүд хаа сайгүй эгшиглэх болжээ.
9. Zedd – 17 сая доллар
Орос германы эрлийз тэрээр өөрийн хөгжмийн амьдралаа 2002 онд эхлүүлсэн бөгөөд өдгөө түүнийг хамгийн залуу бас хамгийн алдартай DJ хэмээн үзэх болжээ. Түүний дуунуудаас хамгийн нэрд гарсан нь Clarity бөгөөд Billboard-ийн жагсаалтын 8-д бичигдэж байлаа. Грэммийн шагнал хүртсэн түүний шинэ альбум True colors нэртэйгээр гарчээ.
8. Martin Garrix – 17 сая доллар
Хүүхдэрхүү царайтай, Голланд гаралтай тэрээр Кристина Агулератай хамтран “Your body” дууг гарган тэсрэлт хийснээсээ хойш Animals, Wizard зэрэг олон арван гайхалтай цоглог дуунуудыг туурвижээ.
7. Kaskade – 18 сая доллар
Түүнийг дэлхийн хамгийн хөгшин DJ-нүүдийн нэг гэж үздэг бөгөөд өдгөө 44 настай тэрбээр хөгжмийн зах зээл дээрх хамгийн чадварлаг хүмүүсийн нэг яахын аргагүй мөн. 2014-2015 оны хооронд тэрээр 18 сая долларын ашигтай ажиллажээ. 1989 онд урлагт хөл тавьсан тэрээр өмнө нь deadmau5, Skylar Grey нартай хамтран ажиллаж байв.
6. Avicii – 19 сая доллар
Тэрээр 2014-2015 оны хооронд 19 сая долларын орлого олсон бөгөөд ерөнхийдөө түүнийг өөрийн фенүүддээ хөгжмийн урлагийн бүхий л жанруудыг мэдрүүлэхийг хичээдэг гэж үзэж болох юм.
5. Steve Aoki – 24 сая доллар
2015 он Америкийн электро, дабстепийн хааныг ивээсэн жил болж өнгөрлөө. Тэрээр өдөрт 3 удаа тоглож, нэг жилийн дотор 216 шоуг зохион байгуулжээ. Тэрээр өөрийн карьераа 1996 оноос эхлүүлсэн бөгөөд MSTRKRFT, The Bloody Beetroots зэрэг алдартнуудтай хамтарч байжээ.
4. Skrillex – 24 сая доллар
Америкийн Дабстепийн хаан түүний 2015 оны орлого 24 сая долларт хүрчээ. Анхлан дуучин байсан тэрээр өөрийн сэтгэл татам ремиксүүдээ Youtube сайтад тавьснаар алдарт хүрсэн түүхтэй. Тэрээр амьд шоу болон OWSLA компанитай хамтран ажиллаж ихээхэн мөнгийг халаасалдаг юм.
3. Tiesto – 36 сая доллар
Голландын алдарт DJ тэрээр өдгөө 46 настай бөгөөд дэлхийн алдарт Guess, 7UP-ийн рекламанд тоглодог бөгөөд Лас вегаст өөрийн тансаг харштай юм. Тэрээр жилийн дотор дэлхийг тойрч 100 гаруй шоу хийсэн ба түүний хувьд хамгийн гайхалтай мөч нь 2004 оны Афиний Олимпод өөрийн бүтээлээ толилуулсан үе байдаг гэнэ.
2. David Guetta – 37 сая доллар
Өөрийн хөгжимдөө олон урсгал жанрыг хольж өгдөг дэлхийн хамгийн чадварлаг DJ нарын нэг тэрбээр өдгөө 48 настай хэдий ч асар их алдартай уран бүтээлч билээ. 2014 онд дуучин Рианна, Лэди Гага болон Бритни Спийрс нартай тойрон аялсан байдаг.
1. Calvin Harris – 66 сая доллар
Шотландын ая зохиогч, продюссер, ремиксер манай жагсаалтыг тэргүүллээ. Тэрээр хөгжмийг 1999 оноос сонирхох болсон бөгөөд 16 жилийн нөр их хөдөлмөрөө үнэлүүлж дэлхийн хамгийн баян DJ болж чаджээ. Түүний бүтээлүүд электро хаус, ню-диско, данс-поп жанрынх байдаг.








Munkhaldar
2016/08/02 at 15:42
DJ snake ?
Sarantsog Sarantsog
2016/08/02 at 17:42
Hed gj bn.
Б. Нямка
2016/08/02 at 19:20
#arminvanbuuren haitsiin hud ym bishvv
М. Батаа
2016/08/02 at 23:30
Murun Amartaivan 10 jiliin daraa jagsaaltiin 1 orooroi
chadhagu bol tsonhiig chine hagalna shww :)
Murun Amartaivan
2016/08/02 at 23:38
aayaya thank you for inspiration bro!
ggg
2016/08/11 at 03:02
dj snake yaachvaa
Pack exe
2017/02/19 at 14:08
Hello to all, how is everything, I think every one is getting
more from this web site, and your views are good for new viewers. http://www.webtoolmaster.com/de/index.htm