Гоо сайхны төлөөх золиoс: өөрсдийн биеэ янз бүрээр зэрэмдэглэх үндэстэн ястан, овог аймгуудын аймшигтай уламжлалууд

3

Хүн сайхан болохын тулд эсвэл зан заншлаа дагаж этгээд хачин юм их хийдэг билээ. Энэ удаа үнэнхүү нүд халтирмаар зүйлүүдийг цуглуулсан бөгөөд ялангуяа сүүлийнх нь…

Тархи, духны хэлбэрийг өөрчлөх

Энэ зан заншил олон зуун жил үргэлжилж байгаа бөгөөд иймэрхүү археологийн олдвор ч олон бий. Одоог хүртэл үргэлжилсээр байгаа энэ заншил нь харин сүүлийн үед ихээхэн багасч байгаа гэнэ. Жишээ нь мору-мангбету хэмээх овгийнхон бусад газар нутгийн хүн ойлгоход бэрхтэй, гавлын ясыг уртасгах заншилтай байна.

jpg.wtf

Тухайн овгийнхны үзэж байгаагаар ийм толгойтой байх нь дээд ангийн хүн болохыг нь харуулж байгаа ба хүүхдийг 1 настай байхад нь толгойг нь хатуу чангаар ороож энэ нь яваандаа гавлын ясыг уртасган сунгаж нарийсгадаг байна.

Хэдийгээр судалгаагаар ийм арга нь тархины үйл ажиллагаанд ямар нэг хор нөлөөгүй гэдгийг тогтоосон боловч ийм арга нь хүний биеийг эрэмдэглэж байгаа муухай доромжлол хэмээн эрдэмтэд үзэж байна.

livejournal.net

 

Хурууны үзүүр тайрах

Индонез дэх Дани хэмээх овгийнхон хурууны үзүүрээ тайрч өнгөрсөн эцэг эх, ах дүүгээ дурсдаг гэнэ. Хуруу тайрахын өмнө хуруугаа 30 минутын турш сунгана. Тайрсны дараа үзүүр хэсгийг нь хатааж, дараа нь түлэх ба энэ дотор талийгаачийн үнсийг хийсэн байдаг гэнэ.

blogspot.com

Сүүлийн үед ийм үйлдлийг хориглосон боловч уг тосгонд хурууны үзүүр нь үгүй болсон олон эмэгтэйчүүд байсаар байна.

vokrugsveta.ru

 

Шувуун хөл

Саяханыг болтол Хятадад ирээдүйн сайн сайхны билэгдлийг нь ганц л зүйл илэрхийлж байсан ба энэ бол багаас нь эхлэн хөлийг нь боож муухай болгосон хөл байсан бөгөөд хөлийн ул нь маш жижигхэн болох учир бараг л явж чаддаггүй байж.

golos.io

Боолт нь хэдий чинээ чанга хатуу байх тусам ирээдүйд бүсгүй болох охин нь хөөрхөн, хэдий чинээ хөл жижиг байна түүний нөхөр болох хүн нь баян тансаг байна гэж үздэг байж. Харин бүрэн бүтэн хөлтэй охид нөхөрт гарах нь цөөн ба тэд бүх л амьдралынхаа туршид зарц барлаг байдаг байжээ.

Одоо энэ заншлыг хатуу хориглосон байна.

thesun.co.uk

 

Хавтгай цээжтэй болгох

Камерунд охин хүүхдийн ээж нар нь охиныхоо цээжийг халуун чулуугаар (заримдаа халаасан төмөр мэтийн зүйл бас хэрэглэнэ) “индүүдэж” дараа нь чангаар боох ба энэ нь хөхийг нь жижигхэн болгохын тулд гэнэ.

meaww.com

Ингэснээр охин нь эрчүүдийн анхаарлыг бага татаж, амьдрал, ажилд сайн суралцаж өөрийнхөө амьдралыг авч явж чадах болно гэж үздэг байна.

ajkerpatrika.com

 

Сорви-тэмдэг тавих

Эфиопийн Каро омогт бүх л бие, нүүрэндээ сорви тавьдаг байна. Эр хүний иймэрхүү гоёл нь түүнийг сайн дайчин гэж харуулах бол харин эмэгтэйчүүдийн ийм шарх нь сайхан хүүхэн, амьдралын хүнд хэцүүг давах чадалтай, хүүхэд гаргах чадвартай гэдгийг нь харуулж байгаа юм гэнэ. Охидыг ингэж сорвитой болгож байхад тэд дуугүй тэсэх ёстой ба хэрвээ ёолбол гэр бүлээ шившиг болгодог гэж үздэг билээ.

historytime.ru

Хэдийгээр ийм зүйлийг хориглосон боловч тухайн омгийн эрчүүд толигор эрүүл арьсыг муухай зүйл гэж үзсээр байгаа аж.

afrika-raj.ru

 

Тарган байх

Илүүдэл жин нь сайхан гадаад дүр төрхийн дайсан гэж яасан ч хэлж болохгүй гэдэг. Гэхдээ Мавританд охидыг таргалуулахын тулд дэндүү ихээр хооллох ба тарган тусмаа л сайхан хархүүтэй гэрлэх боломж нь нэмэгддэг юм байх. Мавританд сайхан хүүхэн бол тарган хүүхэн юм байна.

adme.ru

Залуу охидыг хүчээр тусгаарлан өдөрт 16,000 калориор хооллох ба 200 кг-ийг давсан жинтэй хүүхэн хамгийн сайхан хүүхэн байдаг бололтой.

 

Уруул доторх диск

Африкийн Мурси хэмээх омгийн эмэгтэйчүүд доод уруулдаа томоо гээчийн диск зүүнэ. Ингэснээр доод уруул аймаар сунадаг төдийгүй доод шүднүүдийг нь хүчээр авдаг байна. Энэ нь энэхүү дискийг зүүж явахад нь саад болохгүйн тулд хийдэг ажил.

klimg.com

Диск хэдий чинээ том байна, бүсгүй төдий чинээ сайхан, гэр орон нь баян тансаг ба бас ирээдүйн хар хүн нь ч бас баян тансаг айлын хүү байх нь.

moya-planeta.ru

 

Хүзүүн дэх цагираг

Мьянмын дорнод хэсэгт байх Папаунг омог нь эмэгтэйчүүдийн хүзүүнд цагираг хийдэг заншлаараа алдартай билээ.

watson.ch

Цагирагны тоогоор тухайн эмэгтэйн эзлэх байр суурь, насыг тодорхойлж болно. Эхний цагиргийг (үнэндээ энэ нь спирал хэлбэртэй байна) охин 5-6 нас хүрэхэд хийх ба хэдэн жил болгоны дараа дахин нэмсээр гэрлэх насанд хүрдэг байна. Зарим бүсгүйчүүд 20 гаран цагираг хүзүүндээ зүүсэн байх ба ийм хэмжээний цагирагны жин 5 кг хүрэх нь ч бий.

Нэмээд хэлэхэд эмэгтэй хүн нөхөртөө үнэнч биш байвал цагиргийг авдаг ба үүнээс болж хүзүү нь хугарах эсвэл мөнхийн хэвтээ байдалд орохоос өөр аргагүй болдог гэнэ.

materinstvo.ru

 

Шүд хөрөөдөж хэвэнд оруулах

Филиппиний эрэг орчмын Минданао хэмээх нутгийн Багобо омгийн ард түмэн зориудаар шүдээ хурцалж хөрөөддөг байна. Эрэгтэй эмэгтэй ялгаагүй ийм шүдтэй байх нь сайхан царай зүсний нэг бололтой.

livejournal.com

Түүхийн явцад иймэрхүү шүд хурцлах зан заншил их байсан ба бараг бүгд л сүсэг бишрэлтэй нь холбоотой, эсвэл гарал үүслийн ялгааг харуулах хэрэгсэл байжээ. Заримдаа энэ нь ан амьтан дуурайсан хэлбэр байх нь ч бас бий.

moya-planeta.ru

 

Хамар дээрх тэмдэг

Энэтхэгийн Аруначал-Прадеше дэх Апатани омгийн эмэгтэйчүүд нь хамартаа иймэрхүү тэмдэг зүүж явах нь сайхан байдлын шинж төдийгүй аюулгүй байдлыг нь хангасан зүйл гэнэ. Энэ омгийн эмэгтэйчүүдийг бусад омгийн эрчүүд хулгайлахаас сэргийлж ийм өвөрмөц тэмдэг зүүдэг болсон байна.

bigpicture.ru

Одоо энэ заншил хуучирч хэрэглэхгүй болсон боловч ийм тэмдэгтэй настайчууд амьд байсаар байна.

ytimg.com

 

Ингээд хамгийн муухай нь: асар том уруул

Том уруул нь сайхан, дур булаам гэж үздэг бөгөөд зарим нэг нь ийм зүйлийн төлөө юу ч хийхээс буцахгүй ба хэт том, гэмтсэн ийм уруулыг хараад айдас төрөхөөс биш үнсэх дур огт төрөхгүй.

dailynova.me

Сайхан болох гэж битгий л хэтрүүлээрэй дээ!

gubdaily.ru
155
ХарамсалтайХарамсалтай
52
ТэнэглэлТэнэглэл
44
БурууБуруу
43
Ха ХаХа Ха
42
ГайхмаарГайхмаар
9
ГоёГоё
8
БахархмаарБахархмаар
7
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *