Эмэгтэйчүүдийн дунд нийтлэг байдаг нэгэн зуршил нь тэднийг таргалахад нөлөөлдөг болохыг судалгаагаар тогтоожээ

2

Эмэгтэйчүүд бид бүгд өөрсдийгөө гоёж, илүү гоё харагдах арга чарга хайж, өөрийгөө эрчүүдийн хүслэн болсон хүн нь байлгах гэдэг. Зарим нэг нь үүний тулд гоо сайхны мэс засалд орох бол зарим нь фитнесс блогер болох гэх мэт. Гэхдээ бид нэг зүйлд бүгд адил бодолтой байдаг бөгөөд энэ нь сайхан байхын тулд эрүүл байх ёстой ба бас бид ээжүүд, эсвэл ирээдүйд ээж болох хүмүүс билээ. Тиймээс эмэгтэйчүүд аль болох химийн бодисгүй, бүтцэд нь ямар нэг хортой зүйлгүй тийм хүнс худалдаж авах зорилготой байдаг юм.

Sofia Zhuravetc / Shutterstock.com

Өнөөдөр бидний эргэн тойронд нэг бол химийн бодисоор боловсруулсан, эсвэл химийн бодис бүхий зүйлс тойрон хүрээлэх ба хумсны будгаас авахуулаад хүүхдийн тоглоом хүртэл бүгд л ийм байна. Органик хими ч гэсэн аврал биш бөгөөд ийм зүйлд энэхүү аюултай нэгдэл бас л ямар нэгэн хэмжээгээр байсаар байдаг билээ.

Эдгээрийн нэг нь дихлородифенилдихлороэтилен ба энэ нь хүнийг таргалуулдаг үйлчилгээтэй гэдгийг аль эрт баталжээ. Хүний бие организм янз бүрийн даавар боловсруулж ялгаруулдаг бол энэ химийн нэгдэл нь дааврын тэнцвэргүй байдал бий болгож хүнийг өлсөж байгаа мэт байдалд оруулдаг байна.

appledesign / Shutterstock.com

Таргалуулдгаас гадна өөр бас бэлгийн үйл ажиллагаанд муугаар нөлөөлөх (бүр амьтанд ч гэсэн нөлөөлдөг) бусад хүчтэй элементүүдийн нэг нь фталат юм. Бидний өдөр тутам хэрэглэдэг үсний шампуньд фталат ихээр байна. Тэгэхээр өдөр болгон толгойгоо угаах нь илүүдэл жинтэй болох бас нэг нөхцөл болдог байна шүү.

Таргалах эрсдэлээс өөрийгөө хамгаалахын тулд хоол ундаа хэрхэн тохируулах вэ?

1. Боловсруулсан үрийн бүтээгдэхүүн болон сахар (фруктоз бас орно) хэрэглэхээ тохирсон жинтэй болтлоо болих

2. Глютен хэрэглэхгүйгээр байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр орлуулах (ийм боломж байгаа бол)

Rawpixel.com / Shutterstock.com

3. Транс тосыг хорьж (маргарин гэх мэт) эрүүл, боловсруулаагүй тос юм уу кокосын тос зэргээр орлуул

4. Омега-3, омега-6-аар баялаг хүнс аль болох хэрэглэж байх (брокколи, буйцаа, брюссель байцаа, овьёсны үр, маалингын үр, шош гэх мэт)

5. Цэвэр ус ихээр уу

Эмэгтэйчүүдийгээ бохир заваан явж бай гэж огт хэлээгүй бөгөөд зөвхөн эрүүл мэнд бол хамгийн чухал зүйл гэдгийг л сануулж байна. Толгойгоо бохирдох хэрээр нь угааж аль болох шалгагдаж танигдсан үйлдвэрлэгчийн шампунийг хэрэглэх ба шампуньд сульфат болон парабен байхгүй байхад анхаараарай. Ер нь хамгийн аюулгүй гоо сайхны хэрэгсэл нь өөрийн гараар хийсэн зүйл бөгөөд тэдгээрийг хэрхэн хийх аргын талаар интернетэд их мэдээлэл бий. Хэрвээ та энэ хүртэл уншсан бол таньдаг бусад хүндээ энэ нийтлэлийг тараах хэрэгтэй ба энэ нь зөвхөн эмэгтэйчүүд төдийгүй эрчүүд, хүүхдүүдэд ч бас хамаатай билээ.

Хүн бүр эрүүл энх байг.

10
ГайхмаарГайхмаар
8
БурууБуруу
7
ГоёГоё
5
ТэнэглэлТэнэглэл
3
Ха ХаХа Ха
2
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Ж. Мөнхжаргал

    Ж. Мөнхжаргал

    2019/09/11 at 16:56

    Azjargal
    Monhjargal

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *