Сэтгэл санааны байдалтай шууд холбоотой 10 төрлийн өвчин

2

1. Толгой

Толгой өвдөх нь ихэнх тохиолдолд стресстэй холбоотой байдаг. Хэрвээ та архаг толгойн өвчнөөр шаналдаг бол өөртөө цаг гаргах болсныг илтгэж байна. Стрессийг тайлах нь ямар ч толгойн өвчнөөс салах арга болох ажээ.

2. Хүзүү

Хүзүүгээр өвдөх нь уучлах шаардлага байгааг илтгэнэ. Өөрийгөө уучлах эсвэл өрөөл бусдыг уучлах цаг болсон байна. Хайртай эд зүйл, хүмүүсийн тухай бодоорой. Ингэж чадсан цагт та хүзүүний өвчнөө мартана.

3. Мөр

Мөрөөр өвдөх нь сэтгэл санааны ачаалалтай холбоотой, үндсэндээ та мөрөн дээрээ бүх ачааг үүрчээ. Энэ төрлийн өвчнийг багасгахын тулд ачаагаа ойр дотнын хүмүүстэйгээ хуваалц, мөн сэтгэл санааны асуудлаас гарах арга зам эрэлхийлээрэй.

4. Нурууны дээд хэсгээр өвдөх

Нурууны дээд хэсгээр өвдөх нь сэтгэл санааны дэмжлэг дутагдаж байгаатай холбоотой. Та сэтгэлээ онгойлгох хэрэгтэй, үүний тулд ойр дотнын хүмүүстэйгээ ярилцаарай.

5. Нурууны доод хэсгээр өвдөх

Бэлхүүсээр өвдөх нь санхүүгийн асуудалтай холбоотой байж болно. Тайван суугаад санхүүгээ удирдах арга чарга эрэлхийлээрэй эсвэл санхүүгийн мэргэжилтнээс зөвлөгөө авсан ч болно.

6. Тохойгоор өвдөх

Тохой эсвэл гараар өвдөх нь уян хатан чанар алдагдсантай холбоотой.

7. Гар

Гараар өвдөх нь найз нөхөд дутагдаж байгааг илтгэнэ. Та өөртөө цаг гаргаж хүмүүстэй уулзаж учрах хэрэгтэй байна. Шинэ найз нөхөдтэй бол, ажлын газрын хүмүүстэйгээ ойр дотно харилцаа үүсгэ.

8. Гуя

Гуяар өвдөх нь өөрчлөлт, хөдөлгөөн эсвэл ямар нэгэн чухал шийдвэр хүлээж байгаа айдастай холбоотой юм. Сонголтоо хий, тэгээд хийсэн сонголтынхоо төлөө тэмцээрэй.

9. Өвдөг

Өвдгөөр өвдөх нь өөрийгөө хэтэрхий их үнэлж байгаатай холбоотой. Төгс хүн гэж хаана ч байхгүй гэдгийг сайтар ухаараарай, та ч мөн адил. Бид бүгд л алдаа гаргана, хэзээ нэгэн цагт цаг нь ирэхээр хойч үедээ байраа тавьж л өгнө шүү дээ.

10. Хөл

За ингээд сүүлчийнх, гэхдээ анхаарууштай зүйл юм: хөлөөр өвдөх нь депресстэй холбоотой. Депрессийг ялж чадахгүй болсон тэр цагт өөрийгөө баярлуулах зүйл заавал олох хэрэгтэй. Энэ тохиолдолд өчүүхэн баяр хөөр байсан ч хамаагүй шүү.

10
Ха ХаХа Ха
6
ХөөрхөнХөөрхөн
4
БахархмаарБахархмаар
3
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Gerelmaa Sambuu

    Gerelmaa Sambuu

    2019/02/15 at 09:25

    Энэ ч дээ зохиомол зүйл байхоо. Шинжлэх ухааны үнэр алга.(Эбэ шиг үнэрлэдэг болсон)

  2. Enkhbayar Barkhas

    Enkhbayar Barkhas

    2019/02/15 at 11:11

    Harin tiimee yndeslel muutai sanagdlaa hehe

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *