Хэрэв махны хэрэглээгээ бүрмөсөн зогсоовол хүний биед ямар өөрчлөлтүүд гарах вэ?

2

Хүмүүс олон шалтгаанаар цагаан хоолтон болох сонголт хийдэг. Зарим нь эрүүл мэндийнхээ төлөө цагаан хоолтон болох сонголт хийдэг бол нөгөө хэсэг нь шашны гэх мэт шалтгаануудаар махны хэрэглээгээ хязгаарладаг билээ. Үнэхээр ч цагаан хоолтон болсноор хүний биед олон эерэг нөлөө гардаг боловч мах хэрэглэхгүй байх нь сөрөг нөлөөг ч мөн үзүүлж байдаг ажээ. Манай сайт уншигч танд махны хэрэглээгээ бүрмөсөн зогсоовол хүний биед ямар өөрчлөлтүүд гарах талаар мэдээлэл бэлтгэн хүргэж байна.

1. Батга гарч эхэлнэ.

© Shutterstock.com

Махны хэрэглээгээ зогсоож арьсаа өнгөлөг, эрүүл болгоно гэж бодож буй бол та эндүүрчээ. Мах нь коллаген үүсгэгч амин хүчлээр баялаг байдаг тул арьсанд тэжээл өгөх гол хүнсний нэг болдог ажээ. Түүнчлэн арьсны эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлэх цайр тэргүүтэй нэгдлүүдийн гол эх сурвалж нь мах болно.

 

2. Хөнгөн зуушны хэрэглээ нэмэгдэнэ.

© Unsplash.com, © Shutterstock.com

Уургийн гол эх үүсвэр болох махыг хэрэглээнээс гаргаснаар хүний бие огцом өөрчлөлтөд орж, эрүүл бус хэмээн нэрлэгддэг хөнгөн зуушны төрлийн хүнсний хэрэглээг нэмж эхэлдэг ажээ. Нэгэнт цагаан хоолтон болохоор шийдсэн бол эрүүл мэндэд сайнгүй чипс зэргээс зайлсхийхийн тулд самар, жимс гэх мэт эрүүл, хөнгөн хүнс тогтмол хэрэглэж байх хэрэгтэй.

 

3. Сэтгэл санаа тогтворгүй болно.

© Shutterstock.com

Хоолны шинэ дэглэм барих нь эрүүл мэндийн хувьд урт хугацаандаа эерэг нөлөөтэй байж болох ч эхэндээ сэтгэл хямрал, ядралт авч ирэх магадлал бий. Ходоодноос ялгарах шингэн тархинд шууд нөлөөлж байдаг тул идэж буй хүнс тань таны сэтгэл санааг ямар байхыг шийдэж байна гэхэд ч хилсдэхгүй. Ийнхүү хүний бие махгүй байж дасах хүртлээ хямрах, тавгүйтэх явдал гардаг ажээ.

 

4. Үс уналт ихэснэ.

© Shutterstock.com

Байцаа, самар, үрт ургамал гэх мэт хүнсний жимс, ногоогоос хүн цайр тэргүүтэй олон эрдсийг авах боломжтой ч махнаас авдаг уургийг нөхнө гэдэг амаргүй нь мэдээж. Түүнчлэн цайрыг уураг хүний биед шингээж байдаг тул мах хэрэглэдэггүй хүмүүс цайрын дутагдалд орж, урт хугацаандаа үс уналт нь нэмэгдэх магадлалтай байдаг ажээ. Иймээс мах хэрэглэхээ болих гэж буй бол шаардлагатай цайрын хэмжээнээс 50 хувиар илүү хэмжээний цайр хэрэглэж байх шаардлагатай.

 

5. Гэдэс, ходоодны үйл ажиллагаанд өөрчлөлт орно.

© Shutterstock.com

Хүнсний ногооны хэрэглээгээ нэмэгдүүлэх нь гэдэс, ходоодны үйл ажиллагаанд эерэг нөлөөтэй боловч мах идэхээ гэнэт больсон тохиолдолд гэдэс ходоодны үйл ажиллагаанд өөрчлөлт орж, гэдэс өвдөх, хоол боловсруулалт муудах гэх мэт шинж тэмдэг илэрнэ.

Таны хувьд цагаан хоолтон болох оролдлого хийж байсан уу?

23
ХөөрхөнХөөрхөн
14
ТэнэглэлТэнэглэл
10
ГайхмаарГайхмаар
10
Ха ХаХа Ха
9
БахархмаарБахархмаар
4
БурууБуруу
3
ГоёГоё
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Boris Bayaraa

    Boris Bayaraa

    2022/04/22 at 18:21

    Монгол хүний биеийн онцлог өөр шүү цагаан холтонгуу даа

  2. Otgonbaatar Amarbaysgalan

    Otgonbaatar Amarbaysgalan

    2022/04/22 at 18:26

    Tsag agaar bieiin ontslogoosoo hamaarch baga hemjeegeer hereglej bsan n deer

  3. П. Отгонбаяр

    П. Отгонбаяр

    2022/04/22 at 18:49

    Хүн төрлөхтөнөөс өөрийгөө битгий тасалж авахгээд бай

  4. Т. Үүрийнтуяа

    Т. Үүрийнтуяа

    2022/04/22 at 18:57

    Bolohgui! Hunii biyiig baishintai zuirlevel toosgo n uurag! Yamar ch uyd hoolnii tentsvert haritsaa eruul mended mash chuhal!

  5. Manlai

    2022/04/22 at 20:57

    Борц махны төрөлдөө орно шүү дээ. Цагаан хоолтон болох гэж байгаа бол борц ахиухан нөөцлөх хэрэгтэй😉 тэгээд би 3 т бичсэн зүйлтэй санал нийлэхгүй байна. Учир нь өнөөгийн энэ болохгүй бүтэхгүй муу муухай бүхнээр дүүрэн нийгэмд мах идсэн идээгүй сэтгэл санааны хямрал, гутрал д орно.

  6. Манлай Баяр

    Манлай Баяр

    2022/04/22 at 21:02

    би 3 т бичсэн зүйлтэй санал нийлэхгүй байна. Учир нь өнөөгийн энэ болохгүй бүтэхгүй муу муухай бүхнээр дүүрэн нийгэмд мах идсэн идээгүй сэтгэл санааны хямрал, гутрал д орно.

  7. Nandinjargal Amarbayasgalan

    Nandinjargal Amarbayasgalan

    2022/04/22 at 21:41

    Mah idehgui bol hetsuudne hed honog idehgui bhad l ydraad hvchgui bolood uurt bj bnleeshd hha

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *