Цаасан дээрх гурван хэмжээст зургийн мастерууд

0

Цаасан дээрх гурван хэмжээст зургийн мастеруудХарандаа, баллуур, үзүүрлэгч – Ердөө энэ гурван хэрэгслийг ашиглаад л цаасан дээр үнэхээр гайхан бишрэм зургууд зурдаг авьяаслаг зураач нар олон. Гэхдээ цаасан дээр дүрсэлсэн зүйл нь бодит мэт, бариад авмаар сэтгэгдлийг төрүүлэхүйц, гурван хэмжээстэйгээр зурдаг нь хэд бол? Ямартай ч ганцхан зураг зурахын тулд хэдэн өдрөөс эхлээд хэдэн сарын хугацааг зарцуулдаг Энэтхэг, Итали, Голланд, Орос, Япон, Сири гэсэн зургаан орны найман уран бүтээлчийн тухай товчхон өгүүлэхийн хамт тэдний зурсан гайхалтай гурван хэмжээст зургуудыг толилуулж байна. Энэ дашрамд авьяас 1 хувь, хөдөлмөр 99 хувь гэж хэлэлцдэгийг нэгэнтээ сануулъя.

Рияс Рахуман /Riyas Rahuman/
Энэтхэгийн зураач Рияс Рахуман нь инженер мэргэжилтэй нэгэн. Харин тэрээр чөлөөт цагаа зураг зурахад бүрэн зориулдаг.
Алессандро Дидди /Alessandro Diddy/
42 настай Итали зураач Алессандро Диддигийн зурсан дүрсийн гажигтай график зургийг тодорхой нэг өнцгөөс харвал таны нүдний өмнө жинхэнэ гурван хэмжээст обьект бий болно.
Рамон Брюин /Ramon Bruin/
Саяхан шүршдэг будгийн академийг дүүргэсэн 32 настай Голландын зураач Рамон Брюин нь зөвхөн шүршдэг будгийн мастер төдийгүй гайхамшигтай 3D зургууд зурдаг.
Юлия Барминова
Оросын 3D зургийн мастер Юлия Барминова саяхан усан будаг болон шигтгэмэл урлагийн төрлөөр хичээллэх болжээ.
Нагаи Хидеюки
Японы зураач энэ эрхэм хоёр тусдаа зургийн дэвтэр дээрээс нэгдсэн нэг бүтээл гаргах дуртай.
Фредо /Fredo/
Фредо хэмээх уран бүтээлийн нэрээр бүтээл туурвидаг зураачийн жинхэнэ нэр нь Владимир Иностроза. Тэрээр 16 настайгаасаа эхлэн зураг зурж эхэлсэн байна.
Мухаммед Эйле /Mohammad Ejleh/
Сирийн зураач Мухаммед Эйле зөвхөн харандаа ашиглан зурдаг ч түүний зургууд үнэхээр гайхалтай болж чаддаг.

Изанаги Аади /Izanagi Aadi/
Энэтхэгийн өөр нэгэн зураач Изанаги Аади нь эниме болон бусад төрлийн энимейшнүүдийн шүтэн бишрэгч бөгөөд 5 настайгаасаа л зурж эхэлсэн.
1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *