Хятадын Гуилин хот дахь Хулсан лимбэ агуйн үзэсгэлэн

0

Хятадын Гуилин хот дахь Хулсан лимбэ агуйн үзэсгэлэнХятадын Гуилин хотын аялал жуулчлалын зорин очих газруудын нэг бол Хулсан лимбэ буюу Люди Ян хэмээх шохойн чулуун агуй юм. Гуилин хотын хамгийн алдартай, хамгийн сонирхол татам газруудын нэг болох энэхүү агуй нь 180 сая гаруй жилийн настай бөгөөд 1200 орчим жилийн турш хүмүүсийн зорин очдог газруудын нэг байсаар иржээ. Гаднаас туссан гэрлийн нөлөөгөөр дотроо түмэн өнгөөр солонгорох Хулсан лимбэ агуйн гадна ургасан нэгэн зүйл хулс нь лимбэний уянгалаг яруу эгшгийг гаргадаг учир Хулсан лимбэ хэмээн нэрлэгдсэн юм. Агуйн таазнаас сталактитууд унжиж, шалнаас нь сталакмитууд цоройн гарсан өвөрмөц, ер бусын хадан тогтоцтой энэ агуйд алс тэртээ 792 оны үеийн Тан гүрний үед хамаарах бичээсүүд хадгалагдан үлдсэн. 1940-өөд оны үед Японы цэргүүдээс дүрвэсэн бүлэг дүрвэгчид энэ агуйд амьдарч байсан түүх бий.

2
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *