Хүзүүн дээрх хар толбыг гэрийн нөхцөлд арилгах 5 арга

2

Таны хүзүүн дээр хар толбо бий болж, үүнээс болж олны өмнө эвгүй байдалд орох, бусад хүн ариун цэврийн талаар зовмоор юм асуух явдалтай тулгарч байсан уу? Хүн болгон л энэ бэрхшээлтэй хэрхэн тэмцэх талаар өөрийн сайн аргаа танд хэлж, зөвлөж эхлэх бөгөөд та иймэрхүү хэрэггүй зөвлөгөөг бүү дагаарай. Ер нь хүзүүн дээрх хар толбо нь таны гадаад байдлыг ихээхэн гутааж хүмүүст буруу сэтгэгдэл төрүүлдэг зүйл. Тиймээс үүнийг арилгах гэж янз бүрийн химийн бодис хэрэглэхийн өмнө эрт дээр үеэс хэрэглэж ирсэн, айл бүрт шахам байдаг хэдэн зүйлийг хэрэглээд үзэх хэрэгтэй. Эдгээр нь таны хүзүүн дээрх хар толбыг элдэв хүч заралгүйгээр, бага зардлаар арилгахад тус болох болно гэж найдаж байна.

Харласан хүзүүнээс салахын тулд гэрийн нөхцөлд ашиглах 5 арга:

1. Төмсний шүүс

Энэ бол нэг гол хүнсний бүтээгдэхүүн болохоос гадна байгалийн гаралтай цэвэршүүлэгч бөгөөд хүзүү хавийн хар толбыг арилгахад тус болно.

Төмсний шүүсийг хэрхэн ашиглах вэ:

  • Дунд зэргийн төмс ялгаж авна
  • Хальслаад бяцалж няцлаад шүүсийг нь шахна
  • Шүүсэнд нь хөвөн дүрж шингээн түүгээрээ хүзүүний хар хэсэг дээрээ тавина
  • Илүү үр дүнд хүрэхийн тулд 30 минут байлгах ба энэ хугацаанд бүрэн хатаж, дараа нь түүнийгээ усаар угаана
  • Төмсний шүүс нь катехолазын фермент агуулах бөгөөд энэ нь бас нэгэн байгалийн гаралтай цайруулагч юм. Тиймээс энэ шүүс таны хүзүүнд цайруулах үйлчилгээ үзүүлэх билээ.

 

2. Бүйлсийн тос

Энэ тос нь залуужуулах үйлчилгээтэй болон Е амин дэм ихээр агуулна. Энэ нь мөн цайруулах үйлчилгээтэй юм.

Бүйлсийн тосыг хэрхэн ашиглах вэ:

  • Эхлээд хүзүүний хэсгээ зөөлөн савангаар угааж хатаана
  • Саванд 4-5 дусал бүйлсийн тос хийнэ. Хурууны үзүүрээр энэ тосыг хүзүүндээ тойрог байдлаар түрхэнэ.
  • 15-20 минут энэ чигээр нь орхино
  • Иллэг хийсний дараа бүлээн усаар угааж цэвэрлэнэ.

 

3. Жүржийн хальс:

Хүзүүний хар толбыг арилгахад маш тустай. Е амин дэм ихээр агуулдаг төдийгүй их хэмжээгээр байх антиоксидант нь арьсны өнгийг цайруулах нөлөөтэй билээ.

Жүржийн хальсыг ашиглах вэ:

  • Эхлээд жүржийн хатсан хальсыг нухаж нунтаглана.
  • Дээрээс нь хоёр хоолны халбага сүү, нэг цайны халбага зөгийн бал нэмнэ.
  • Бүгдийг нь хольж хутгаад урьдчилж угаасан хүзүүний хар толботой хэсэгт түрхэж хаттал нь хүлээнэ.
  • 30 минутын дараа бүлээн усаар угаана.

4. Тараг болон куркума:

Арьстай холбоотой олон бэрхшээлд тараг эерэг үйлчилгээтэй билээ. Куркума мөн эмийн ургамал бөгөөд арьс болон бусад эрхтний эрүүл мэндэд сайн нөлөөтэй байдаг.

Тараг болон курзумаг хэрэглэх нь:

  • Гурван хоолны халбага тараг дээр нэг цайны халбага куркума нэмнэ. Сайн хольж өтгөн зутан маягийн зүйл болгоно. Үр дүн нь илүү сайн байхын тулд түүхий куркума ашиглах нь зөв.
  • Хүзүүний харлаж, наранд түлэгдсэн хэсэгт түрхэнэ. Хаттал нь 30 минут хүлээгээд бүлээн усаар угаана. Өдөр болгон, хүссэн үр дүндээ хүртэл ингэж түрхэнэ.

 

5. Е амин дэмийн тос

Е амин дэмийн тос нь арьсанд тэжээл өгч, янз бүрийн толбо бий болохоос сэргийлдэг шинж чанартай. Мөн гэмтсэн эд эсийг сэргээж арьсны өнгийг цайруулдаг байна.

Е амин дэмийг хэрэглэх нь:

  • Нэг капсулыг задална.
  • Е амин дэмийн цагаан тосыг ялгаж аваад хурууны үзүүрээр хүзүүндээ иллэг хийх байдлаар түрхэнэ.
  • Шөнөдөө тэр чигээр нь орхино.
  • Өдөр болгон ингэж түрхэнэ.
6
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
3
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Bayr Tstsg

    Bayr Tstsg

    2018/09/15 at 18:54

    Bayrsaikhn Buyanzaya

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *