Швейцарийн армийн хутгануудын ‘ээж’-д гар буу хүртэл бий

0

Швейцарийн армийн хутгануудын 'ээж'-д гар буу хүртэл бийШвейцарийн армийн хутга гэхээр хүн бүрийн санаанд олон зориулалтаар ашиглаж болдог цогц хутга ордог. Бүх төрлийн Швейцарийн армийн хутганы ‘эх’ хэмээн нэрлэгдэж буй дараах багаж нь 100 гаруй хэрэгслийг нэгэн доор цогцлоож чадсаны дотор гар буу хүртэл багтаж байгаа юм. Энэхүү гайхалтай багажны бүхий л хэсгүүдийг төгөлдөр хуур хөгжимний хөглөгчөөр хийжээ. Америкийн Виоминг мужийн Буффало Билл төвд тавигдсан энэ цогц хутга Смитсоны институтын өмч бөгөөд нэг хөрөөн шүдтэй ир, хоёр хутган ир, хэдэн төрлийн хайч, пүрш маягийн сугалуур, дэгээ, мэс заслын хутга, тамхи зүсэгч багаж, бэхтэй үзэг, механик үзэг, толь, сахлын тонгорог, бяслагны болон жирийн сэрээ, цөцгийн тосны хутга, гар буу зэрэг багаж, хэрэгслүүдийг агуулсан байна. Гэхдээ энд бидний хэрэглэдэг нэг зүйл байхгүй байгаа нь лонхны бөглөө онгойлгогч юм. Учир нь лонхны бөглөө онгойлгогч 1892 онд зохион бүтээгдсэн билээ. Харин яст мэлхийн хуяган гэр бүхий энэ хутга 1880 онд Нью Йорк хот дахь Жей Эс Холлер энд Ко /JS Holler & Co/ гал тогооны хэрэгслийн дэлгүүрт зориулагдан Германд бүтээгдсэн юм. Энэ нь уг хутга Швейцарийн армийн хутганаас 11 жилийн өмнө төрсөн гэдгийг харуулж байгаа хэрэг. 8,9 сантиметрийн өргөнтэй, 22,86 сантиметр урт энэ хутга нь харин авч явахад тийм ч эвтэйхэн биш байж болох юм. Швейцарийн армийн хутга /Swiss Army Knife/ гэдэг нэршил Дэлхийн хоёрдугаар дайныү үеэр Германд байршиж байсан Америкийн цэргүүдээс үүсэлтэй ба Швайзер Оффизерсмессер /Schweizer Offiziersmesser – Swiss Officer’s Knife/ гэх Герман нэрний дуудлагын төвөгтэй байдлаас улбаалан үүсчээ.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *