Victoria’s Secret-ийн “Сахиусан тэнгэр”-үүдийн дасгалжуулагчаас өгсөн хэвлийн өөх арилгах 6 зөвлөгөө

4

Хоолны дэглэм баримтлаад дасгал сургуулилт хийгээд байхад бэлхүүс орчмын өөхний хуримтлал салах шинжгүй байвал яах вэ?

Хэвлий орчмын өөхний хуримтлал үнэндээ амархан багасахгүй, яагаад гэвэл маш олон хүчин зүйл нөлөөлж байдагтай холбоотой, жишээ нь стресс, генетик… Victoria’s Secret–ийн загвар өмсөгчдийн дасгалжуулагч Жастин Гелбанд (Justin Gelband) “зөрүүд” өөхнөөс салах дараах зөвлөгөөг өгч байна. Дасгалжуулагч Миранда Керр (Miranda Kerr), Карли Клосс (Karlie Kloss) болон Ирина Шейк (Irina Shayk) нартай ажилладаг нэгэн юм.

1. Стрессээс зайлсхий

Юу хийхийг заахгүйг нь бодохоор амархан юм шиг. Гэхдээ стресс гэдэг зүйл – хэвлийд өөхний хуримтлал бий болоход хамгийн ихээр нөлөөлдөг хүчин зүйл мөнөөс мөн. Зөв тайвшрах, бясалгал хийх зэрэг нь хэвлийн өөхлөлтийг багасгахад тусална. Өдөр болгон тайвшрах дасгал хийж эхлээрэй, аажим 10-15 минут тогтмол хичээллэж байх хэрэгтэй.

2. 20:00 цагаас хойш бүү ид

Энэхүү арга заль нь хоол боловсруулах эрхтний стрессийн ачааллыг багасгахад тусална. Өдөрт хэд хэдэн удаа багаар идэж хэвшээрэй, мөн оройн хоолоо 20:00 цагаас өмнө идсэн байхаар төлөвлө. Энэ тохиолдолд орондоо дүүрэн хоолтой хэвтэхгүй болно.

3. Кардио дасгалыг мартаж болохгүй

Давтамжтайгаар кардио дасгал хийхэд бодисын солилцоог идэвхжүүлдэг. Үүний үр дүнд илүүдэл калори идэвхтэй шатаж эхэлнэ. Танд зөв кардио дасгал хэрэгтэй, өөрөөр хэлбэл бие махбодь, тархи болон бодисын солилцоо зэрэг ажиллах тийм дасгал сонгоорой. Жишээ нь, HIIT тохирно – эрчтэй давтамж өндөртэй дасгал.

4. Тэнцвэртэй хоол идээрэй

Хэвлийн булчинг гал тогоонд гэдэг үг байдаг юм, дасгалын амжилтын 90% нь таны юу идсэнээс шууд шалтгаална. Гоо сайхан бие галбиртай болохын тулд хооллолтоо зөв зохицуулж сурах хэрэгтэй, согтууруулах төрлийн ундаанаас татгалзана, нүүрс усны хэрэглээг багасгана. Ашигтай тосны хувьд самар, авокадогоос авахыг Гелбанд зөвлөжээ.

5. Эргэлзээтэй хоолны дэглэмээс татгалзаарай

Гелбандын дурсан ярьж байгаагаар, нэг удаа хэдэн загвар өмсөгчид нь шүүсний дэглэм барьжээ, энэ тухайгаа ч түүнд хэлээгүй байна. Ямар үр дүнд хүрэх нь түүний хувьд ойлгомжтой байжээ: хэн ч тураагүй, харин зарим нэг нь бүр жин нэмсэн байв.

Калорийн бага хэмжээтэй хоолны дэглэм нь сөрөг үр дагавартай: бие махбодь өөх хуримтлуулж эхэлнэ, яагаад гэвэл тун удахгүй өлсгөлөн ирнэ гэж ойлгосон тул хуримтлал бий болгож байгаа ажээ.

6. Ганцхан эргэлдэх дасгалтай бүү зууралд

Гелбанд энэ дасгалыг төдийлөн үнэлдэггүй. Нэгдүгээрт, хүмүүсийн зорьж байгаа булчинд нь үйлчилдэггүй. Хоёрдугаарт, нуруунд аюултай байж болзошгүй.

Үүний оронд төрөл бүрийн дасгал хослуулан хийх хэрэгтэй ажээ. Үүнд зөвхөн хэвлий ч биш өөр бусад хэсгийн булчингуудыг ажиллуулах дасгал хамаарна. Жишээ нь, Victoria’s Secret-ийн “сахиусан тэнгэрүүд”-д тэрээр 680 граммын жинтэй дунд зэргийн бөмбөлөгтэй дасгал санал болгодог байна.

9
БахархмаарБахархмаар
5
ХарамсалтайХарамсалтай
5
ГайхмаарГайхмаар
4
Ха ХаХа Ха
4
ХөөрхөнХөөрхөн
3
ГоёГоё
1
БурууБуруу
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Энхжаргал Довчин

    Энхжаргал Довчин

    2018/06/29 at 00:46

    Muukhai bas goyo.

  2. Amgaa Ragchaa

    Amgaa Ragchaa

    2018/06/29 at 02:42

    Turaal bas..

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *