Аймшгийн киноны нүүр хувиргалтууд, ийм киног дуустал нь үзэж чадахгүй дээ

2

Орчин үеийн аймшгийн кино үнэхээр бодит мэт айдаст автуулж чаддаг болсон. Урьд өмнө нь зомби, мутант, ад чөтгөр жинхэнэ юм шиг харагдаж байсан нь юу л бол. Энэхүү цуглуулгаар шилдэг бүтээлүүдийг танилцуулах гэж байна. Маш аймшигтай нүүр хувиргалт. Аймхай хүмүүсийг үзэхгүй байхыг зөвлөе.

Анхааруулга! Энэхүү нийтлэлээр үзэж байгаа зураг бол зөвхөн нүүр хувиргалт, тусгай эффект юм шүү. Гэхдээ үнэхээр бодит бөгөөд жинхэнэ харагдана. Гэрэл зураг дээр гарсан ганц ч хүн бэртэж гэмтэж, хохироогүй болохыг хэлэх нь зүйтэй байх.

Энгийн зүйлээс эхэлье: “Lord of Tears” кино. Танд ийм “шар шувуу” ямар санагдаж байна? Шөнө зүүдэлбэл яах уу?

 

Хөгжилтэй сувилагч нар. Би лав ийм сувилагчаар сувилуулахгүй л байх байсан

 

“Оны ээж”-д нэр дэвшиж буй гол өрсөлдөгч. Бас л өхөөрдөм харагдаад байна уу даа?

 

Түүнийг жинхэнэ аймшигтай амьтан гэж хэлэхээс өөр яах вэ… Хүн болгонд ийм зүйл тохиолдохгүй л дээ

 

Хуучин найз бүсгүйтэйгээ аяга кофе уух гэж булшнаас нь гаргаж ирсэн мэт сэтгэгдэл төрж байх чинь…

 

Эдгээр ноход ямар санагдаж байна? Нэг илээд авах юмсан…

 

Метрон дахь жирийн нэг өдөр, ямар ч онцгой зүйл байхгүй

 

Наймаалж нарт хатан хаан гэж байсан бол яг л ингэж харагдах байх даа. Энэ гоо бүсгүйг юу гэж нэрлэх байснаа сэтгэгдэл хэсэгт үлдээгээрэй.

 

Сүүлийнх нь бас тийм ч аймшигтай биш ээ. Магадгүй анхны болзоо нь бүтэлгүйтсэн юм болов уу?

 

Та энэ хүртэл нь үзээд “Паах… ” гээд орхисонгүй. За яах вэ, та ч хатуу самар юм. Цаашлаад илүү аймшигтай зургууд гарч ирнэ шүү.

“Wayward Pines” олон ангит киноны нэг баатрын нүүр хувиргалт, одоо дээрээс нь хиймэл цус асгана шүү дээ

 

Хүүхдүүд “The Walking Dead”–ийн дүрд хувирчээ. Өхөөрдмөөр байгаа биз дээ?

 

Энэ бүсгүй дайчин болохыг хүссэн юм, зорьсондоо ч хүрч чадсан. Хэрвээ “Vikings” киног үзэж эхлээгүй байсан бол одоо эхлүүлэх цаг нь болжээ

 

Орой нүүрнийхээ будгийг хэтэрхий их хичээж угаахаар ийм болдог юм байна

 

Ойд төөрсөн мөөгчин өөрөө мөөг болжээ

 

“The Eye” кинонд зориулсан хиймэл түлэгдэлт. Сэтгэл хөдөлгөм байгаа биз?

 

Та энд байсаар л байна уу? Баяр хүргэе. Та мундаг тэвчээртэй хүн юм. Гэхдээ цаашаа бүр л хэцүү болно шүү. Өөрийн айдас, эрсдэлээ тооцоололд доошлуулж үзээрэй.

Шелдон Купер ашгүй нэг юм өөрийнхөө хайртай эрхтэнд нэг юм хүрч чадлаа.

 

Сургуулийн төгсөлтийн альбомд гайхалтай тохирох гэрэл зураг байна. Нэг ангийнхан нь хэзээ ч мартахааргүй боллоо

 

“Toolbox Murders 2” киноны нүүр хувиргалт

 

Сонгодог айдас. Киноны нэрийг хэн таах вэ?

 

“Cabin Fever” киноны нүүр хувиргалт. Та бүхний дунд үзсэн хүн байна уу?

 

Дахиад л “Cabin Fever”

 

За яах вэ! Эдгээр зургуудыг болж байна гэж үзэж байвал даа. Таны тэвчээрт атаархаж байна шүү. Цаашаа үнэхээр аймшигтай болно. Нээрээ, үлдсэн зургуудыг үзэхгүй байхыг зөвлөж байна! Энэ бол сүүлчийн анхааруулга шүү.

“Jigsaw” киноны жинхэнэ мэт нүүр хувиргалт

 

“Primal Rage” кино. Ямар бодит байгааг та харж байгаа биз дээ?

 

Бас л “Primal Rage”, золиос болсон хүний зураг. Хэрвээ үүнийг нүүр хувиргалт гэдгийг нь мэдэж байгаагүй бол харж ч чадахгүй л байсан даа

 

“Бялуун дээрх интоор” ирлээ дээ: “The Collection” кино. Хэрвээ та энэ зургийг харж чадаад дотор чинь муухайрахгүй байвал та нэг бол эмч нэг бол сэтгэл мэдрэлийн өвчтэй байх…

Тоглосон юм даа: та ямар ч сэтгэл мэдрэлийн өвчингүй. Зүгээр л бусдын адил та аймшгийн кино үзэх дуртай. Гэхдээ л бидний цуглуулсан зураг аймаар байгаа биз дээ?

27
Ха ХаХа Ха
7
ГоёГоё
6
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
2
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *