Биеийнхээ галбираас шалтгаалж өмдөө хэрхэн зөв сонгох вэ?

3

Өмдийг зөвхөн эрчүүдийн өмсөх хувцас гэж боддог байсан үе аль хэдийн ард үлджээ, өмсөхөд биед эвтэйхэн бас хэрэглээ ихтэй байсан учраас эмэгтэйчүүдийн хувцасны шкафны салшгүй нэг хэсэг болон хувирсан юм. Өмд сонгож авахдаа зөвхөн моодны брэнд ч юм уу эсвэл трендийг харахгүй мөн өөрийн биеийн галбирыг ч гэсэн бодолцох хэрэгтэй юм.

Хэрвээ өөрийн галбиртаа зөв тохируулж сонгож чадвал өмд таны эмэгтэйлэг байдлыг алдагдуулах бус харин ч тодотгож өгч биеийн дутагдлыг нуухад тусална.

Өөрийн галбирт тохирох өмдийг хэрхэн сонгох вэ?

Эмэгтэй хүний галбирыг үндсэн 5 төрөлд хуваана: элсэн цаг, алим, лийр, урвуу харуулсан гурвалжин бас тэгш өнцөгт. Энэ 5 төрөл тус бүрээр чухам ямар загварын өмд тохирохыг танд танилцуулахаар бэлдлээ.

1. “Лийр”

Энэ төрөлд хамаарах галбирт хавчиг жижиг мөртэй, бэлхүүснээс эхлээд гуя руугаа өргөн бүсгүйчүүд хамаарна. Энэ тохиолдолд өмдний зөв сонголт нь – биеийн бүдүүрсэн доод хэсгийг нуун далдлахад оршино.

“Лийр” галбиртай эмэгтэйчүүдэд сонгодог шулуун загвартай өмд болон шилбээрээ өргөн өмд илүү зохино. Аль болох дунд зэргийн суудалтай загвар сонгоорой – бэлхүүс болон гуяараа бариу байх хэрэггүй. Хар өнгийн судалтай байж болно.

Биеийн дээд хэсгээр өмсөх хувцас нь гуянаас дээгүүр эсвэл гуяны яг өргөн хэсгээр дуусвал сайн. Дээгүүр өмссөн топыг зангиддаг загвартай өмдний дотуур хийж өгнө. Дээрээс нь өндөр өсгийтэй гутал өмсөхөө мартав аа.

 

2. “Элсэн цаг”

Одоо цагт энэ төрлийн галбирыг хамгийн дур булаам гэж үзэх болжээ, том хөх болон гуя нь нарийхан бэлхүүстэй нийлэхээрээ үнэхээр эмэгтэйлэг харагдах ажээ.

“Элсэн цаг”- уудад ямар нэгэн хязгаар байхгүй гэж хэлж болно. Энэ төрлийн галбиртай бүсгүйчүүд өөртөө ямар ч загварын өмд углах боломжтой: сонгодгоос эхлээд этгээд гаж загвар хүртэл.

Гэхдээ өөрийнхөө биеийн галбирын бусад онцгой шинжийг заавал анхаарах хэрэгтэй шүү. Хэрвээ та намхан талдаа ордог бол илүү урт харагдуулах загвар сонгохыг хичээгээрэй – жишээ нь, өндөр суудалтай эсвэл босоо хээтэй байж болно.

 

3. “Алим”

Энэ тохиолдолд дээгүүрээ нүсэр харагддаг талтай:  бэлхүүсээрээ өргөн, том хөх, өргөн цээж. Гэхдээ бусдаас илүү нэг давуу тал бий – тэр бол нарийхан тэгшхэн хөл. Энэ тохиолдолд өмдний үндсэн зорилго – гэдсээ нарийхан болгож харагдуулах буюу ингэснээр өөрийгөө илүү өндөр болгож харагдуулж чадна.

“Алим” галбиртай бүсгүйчүүдэд сонгодог загварын шулуун өмд илүү зохимжтой. Үүнээс гадна таныг уртааш нь богиносгосон загварыг сонирхож үзэхийг санал болгож байна, тэгээд хөлөндөө өндөр өсгийт өмсөөрэй. Хар өнгийн лампас таны галбирыг илүү нарийхан харагдуулахад тусална, бас хажуудаа цахилгаантай, сунадаг бүстэй өмд гэдсийг дарахад туслах ажээ.

“Алим”-ынхны нэг дутагдалтай  тал – цээж урттай тул бэлхүүс нь доор харагддаг талтай.

 

4. “Урвуу харуулсан гурвалжин”

Энэ төрлийн галбир “лийр”–ний эсрэг төрөл юм, өөрөөр хэлбэл өргөн мөр болон нарийхан гуяараа ялгарна. Энэ тохиолдолд өмдний зорилго – биеийн доод хэсгийг том болгон харагдуулахад оршино.

Гуяыг том болгож харагдуулахад намхан суудалтай өмд тус болно. Мөн галиф, гадил болон шарваран  загварын өмд сонирхохыг зөвлөж байна. Үүнээс гадна ийм галбиртай бүсгүйчүүдэд өвдөгнөөсөө өргөссөн загвартай өмд биеийн галбирыг тэнцвэртэй харагдуулахад тусалдаг.

Бариу, сунасан загварын, ялангуяа хар өнгийн өмднөөс татгалзсан нь дээр шүү, таныг улам намхан харагдуулдаг ажээ.

 

5. “Гурвалжин”

Энэ төрлийн галбирт нарийвтар бэлхүүс, мөр болон гуяны өргөн бараг адил байдаг. Ийм галбиртай бүсгүйчүүд ихэвчлэн өндөр бас урт хөлтэй.

“Гурвалжин” галбиртай бүсгүйчүүдэд – галбирыг том харагдуулах материалаар хийсэн өмд илүү зохимжтой (жишээ нь, элэг, хамба хилэн зэрэг)

Хувцасны нэмэлт чимэглэлд анхаарал хандуулахыг зөвлөе, жишээ нь бэлхүүс орчмыг чимэх зүйлс. Хөлийг илүү урт харагдуулахын тулд богино загварын өмд илүү тохиромжтойгоос гадна скини загвар сонговол дээр. Эрэгтэй, шуудай загварын өмднөөс татгалзахыг зөвлөе.

Шинэ өмд авахаар явахаасаа өмнө дээрх зөвлөгөөг сайтар бодоорой. Зөвлөгөөг дагаж чадвал таны биеийн галбирын давуу талыг тодосгож, дутагдалтай талыг нуун далдлах загварын өмдийг төвөггүй сонгож авах  болно.

14
ГоёГоё
4
БурууБуруу
4
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *