Гэрийнхээ эдгээр зүйлсийг жилд ганц удаа л цэвэрлэхэд хангалттай

3

Манай дэлхийн хүн амын ихэнх хэсэг нийт амьдралынхаа 15 сарыг цэвэрлэгээнд зарцуулдаг ажээ. 4 хүнтэй ам бүл гэхэд л 5 тонны сав суулга цэвэрлэдэг байна. Их цэвэрлэгээ гэх аугаа том ажлыг санаачилснаар бид гэр орноо орвонгоор нь эргүүлж орхидог. Ингэх ямар ч шаардлага байхгүй: 365 хоногт ганц л удаа цэвэрлэгээ хийхэд хангалттай газрууд гэрт маш их байгаа шүү.

Та бүхэндээ жилд ганц удаа цэвэрлэгээ хийгээд санаа амар байж болох зүйлүүдийг танилцуулъя.

Хоолны хэрэгсэлтэй хайрцаг

Хайрцгийг угааж цэвэрлэхгүй л бол цэвэрхэн халбага хийж болохгүй гэсэн бодол эргэлдээд байна уу – ариун цэвэр сахиагүй хэрэг болно. Үнэндээ хайрцаг юундаа ч бохирдох вэ дээ, тийм учраас хоолны хэрэгсэлд юу ч заналхийхгүй. Нэг цэвэрлээд бүтэн жил мартаж болно, тайван суу. Бас элдэв жижиг сажиг зүйлтэй хайрцаг ч үүнд хамаарна шүү.

 

Хөшиг

Хэдий тоос цуглуулдаг ч гэлээ хөшгийг сар болгон тусгай бодисоор угаах ямар ч шаардлага байхгүй, хамгийн гол нь цаг тухайд нь тоосыг соруулж байх хэрэгтэй. Харин хаврын улиралд аваад сайхан угаачихаж байгаарай.

 

Угаалгын машин

Угаалгын машин гэрийн тийм ч сайхан цэвэр ариун газар биш ч гэлээ жилдээ нэг удаа угааж цэвэрлэхэд хангалттай. Бусдаар бол угаалга болгоны дараа бүрэн хатаагаад байхад болно доо. Санаж явахад илүүдэхгүй зүйл гэвэл: угаалгын машинаас үнэртэх эвгүй үнэр нь мөөгөнцөр үүссэний шинж тэмдэг байж болно.

 

Гэрлийн бүрхүүл

Толгойны дээрээс унжих тэр гэрэлтүүлгийг байнга цэвэрлэх бодол орж ирэх ч үгүй байх. Гэхдээ тоос хуримтлагдсаар гэрэл цаг хугацааны дараа бүдэг гэрэлтэхэд хүргэнэ. Гэрлийн бүрхүүлээ цэвэрлэхэд ганц цагийг жилд нэг удаа гаргаарай, дараа хавар болтол сэтгэл амар байж болно.

 

Гадаах тавилга

Тавилга хаана өвөлжсөн нь хамаагүй: гаражид уу, цэцэрлэгт үү. Дулаан цаг ирлээ, нар шараад л, тэгэхээр сандал, ширээгээ угаах цаг болжээ гэж бодож байна у? Танд гэж хэлэхэд: хуванцар эсвэл төмөр гадаргууг савантай усаар арчихад л хангалттай, харин модон гадаргууг бас дахин хамгаалах бодис түрхэхэд хүрнэ. Модон тавилгыг өнгөлөхөөс өмнө эхлээд сайтар угааж цэвэрлэхээ мартаж болохгүй шүү.

 

Зөөлөн тавилга

Их цэвэрлэгээ хийж байхдаа дуртай буйдангаа цэвэрлэхгүй орхино гэж юу байх вэ дээ. Зөөлөн тавилга ч гэсэн жилдээ нэг удаа их цэвэрлэгээнд ороход хангалттай. Хамгийн гол нь цэвэрлэгээг зөв хийх хэрэгтэй, хайртай будангийнхаа хэлбэрийг эвдэхгүйгээр цэвэрлээрэй. Өөртөө итгэлгүй байгаа бол цэвэрлэгээний мэргэжлийн үйлчилгээ дуудаж болно.

 

Цонх

Мэдээж бидний ихэнх нь цонхоо дотор талаас нь үе үе арчиж цэвэрлэдэг л байгаа. Өөртөө нэг асуулт тавиад үз дээ: цонхоо хэзээ гаднаас нь угаасан бэ? Хэрвээ хариулт үгүй гэж байгаа бол одоо алчуураа бариад цэвэрлэх цаг болжээ. Цонхны бохирыг цэвэрлэж зуны нарыг мэдрээрэй.

 

Хивс

Хэрвээ та хивсээ байнга тоос сорогчоор соруулж цэвэрлэдэг бол хивсээ та удаан эдэлж чадна. Гэхдээ угаахдаа чанартай угаалгын бодисоор угааж байгаарай эсвэл тусгай цэвэрлэгээний компанийн үйлчилгээ авна. Ингээд та хивсээ “их цэвэрлэгээ”-нд оруулчихна. Хивсэнд ч гэсэн их цэвэрлэгээ хэрэгтэй шүү дээ. Үнэндээ жилд ганц удаа байхад л болно, тийм ч хэцүү ажил биш биз дээ?

16
ГоёГоё
7
БахархмаарБахархмаар
6
ГайхмаарГайхмаар
5
Ха ХаХа Ха
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Mvbi Moni

    Mvbi Moni

    2023/10/23 at 21:47

    Ene bvgd hudlaa shvv ydaj ulirald 1 zavala
    tseverlehgvi bol muuhai baidag zavtai bol oir oir tseverleh bsn n deer shvv….zavaarsan ym

  2. Radnaa Naranchimeg

    Radnaa Naranchimeg

    2023/10/23 at 23:09

    манай нөхцөлд арай таарахгүй..арай ч дээ…

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *