Хүүхдийн төрсөн өдөр болох үед зарим эцэг эхчүүдийн сэтгэл хөдөлж, уг баярт өдрийг тэмдэглэхээр бэлдэж эхэлдэг. Гэхдээ хүүхдийн төрсөн өдрийг тэмдэглэх мөнгөө хэмнэж, огтхон ч тэмдэглэхгүй байх шийдвэр гаргадаг эцэг эхчүүд ч бас байдаг. Энэ нь сөрөг үр дагавартай.
Бид та бүхэнд энэ талаар хүргэхээр бэлтгэлээ. Хүүхдийн төрсөн өдрийг тэмдэглэх нь яагаад чухал болох, эцэг эхчүүд баяр хөөрийг мэдрэх мэдрэмжээ алдахгүй байхын ач тусын талаар ярилцацгаая.
Төрсөн өдөр тэмдэглэх эсвэл тэмдэглэхгүй байх
Тийм ээ, бүх зүйл өөрчлөгдсөн. Бидний тэмдэглэдэг төрсөн өдрийн баяр ойролцоогоор 10 хүртэлх зочдыг урих, тусад нь бялууны ширээ засах, сүүлд нь гарцаагүй хог хаягдал болох чимэглэлээр чимэглэх гэх зэргээр одоо цагт бүхэл бүтэн үдэшлэг болж хувирсан. Гэсэн хэдий ч доктор Jacqueline Woolley хүүхдийн төрсөн өдрийг насанд хүрэгчдийнхтэй адил буюу утга учиртай байдлаар тэмдэглэх нь чухал болох талаар хэлжээ.
Төрсөн өдөр тэмдэглэхийн чухал нөлөө
Доктор Woolley бага насны хүүхдүүдийг оролцуулсан судалгаа хийсэн байна. Тэрээр судалгаандаа 3-5 настай 99 хүүхдийг оролцуулжээ. Зорилго нь маш энгийн. Хүүхдүүдэд бүгдэд нь нэг ижил өгөгдлийг танилцуулна: 2 настай гурван хүүхэд 3 нас хүрэх байв. Эхнийх нь төрсөн өдрөө тэмдэглэх магадлалтай, хоёр дахь нь тэмдэглэхгүй, харин гурав дахь нь төрсөн өдрөө 2 хувааж тэмдэглэнэ. Дараа нь тэднээс хүүхэд тус бүр хэдэн настай болохыг асуужээ. Үр дүнд нь тэд төрсөн өдрөө тэмдэглэхгүй хүүхэд 2 настай хэвээрээ байгаа гэж хариулсан бол, төрсөн өдрөө 2 хувааж тэмдэглэх хүүхэд 4 нас хүрнэ гэсэн байна.
Тооноос илүү чухал зүйл…
Доктор Woolley үүнийг сорилтоор баталсан. Бэлтгэл ангийн хүүхдүүдийн хувьд нэгээс нөгөө рүү шилжих гэнэтийн өөрчлөлтүүд маш чухал нөлөө үзүүлдэг: ямар ч маргаангүй эсвэл тэр даруйд нь бие физиологид бусад өөрчлөлтүүдийн адилаар нөлөөлөхгүй боловч, хүүхдүүд төрсөн өдрөө тэмдэглэхийг тогтмол тохиолддог зүйл, өсч томорч буйгаа мэдрэх боломж гэж ойлгодог.
Сэтгэлзүйн хөгжлийн талаас авч үзвэл, төрсөн өдрөө тэмдэглэх нь дараах давуу талуудтай
Доктор Woolley хэрэв 4 настай хүүхэд 5 нас хүрэх үедээ төрсөн өдрөө тэмдэглэх зорилготой байгаа бол, түүнд ач холбогдолтой санагдана гэж үзжээ. Мөн эцэг эхчүүд хүүхдийнхээ төрсөн өдрийг тэмдэглэснээр дараах давуу талуудыг мэдэрнэ:
- Өөрийгөө хүндлэх чадвар нэмэгдэнэ. Хүүхэд баяр тэмдэглэх мэдрэмжийг авснаар, тэд гэр бүлийнхэн нэг нэгнээ хайрлах болон бие биедээ ямар утга учиртай хүмүүс болохыг ойлгоно. Хүүхдийн төрсөн өдөр эцэг эхийнх нь амьдралд чухал байр суурь эзэлдэг.
- Гэр бүлийн харилцаа бэхжинэ. Гэр бүлийн уламжлал бол эерэг зүйл. Төрсөн өдрийн баярыг ямар ч хэмжээнд тэмдэглэсэн, юунаас ч хамааралтай бай, гэр бүлийнхэн цугтаа ямар нэгэн онцгой зүйлийг тэмдэглэх нь чухал.
- Олон нийтийн харилцаа бий болно. Найзууд, эмээ өвөө эсвэл өөр бусад гэр бүлүүн гишүүдийг төрсөн өдөртөө урих нь хүүхдүүдэд хамт олны уур амьсгал, өгөөмөр, нинжин сэтгэлийн ач тусыг ойлгуулна.
- Эерэг дурсамжийг бүтээнэ. Судалгаагаар ахлах сургуулийн дурсамж ямар ч балчир насны хүүхдийн хажууд жинхэнэ дурсамж болж чаддаггүй болохыг тогтоожээ. Гэвч ой санамж өөр өөр сурвалжаас их хэмжээний өгөгдлүүдийг харилцан адилгүй арга замуудаар цуглуулдаг байна. Тухайлбал мэдрэх, үнэрлэх болон хөгжим сонсох гэх мэт. Иймд төрсөн өдрийн баяраар дамжуулан хүүхдийн ой санамжид дурсамж үлдээх хэрэгтэй.
- Цаг хугацааны талаар ойлголттой болоход тусална. Хүүхдүүд бусад хүмүүсийн дунд орж байж, өсч томорч байгаагаа мэдэрнэ. Тийм учраас төрсөн өдрийн баярын тусламжтай хүүхдүүд өөрийгөө өсч томорч байгааг мэдэх боломжтой юм.
Төрсөн өдрийн баяр заавал бусдад гайхуулсан сүртэй, нижгэр байх шаардлагагүй
Зарим эцэг эхчүүдэд хүүхдийнхээ төрсөн өдрийг тэмдэглэх нь дарамттай санагддаг. Гэсэн хэдий ч хүүхдийнхээ төрсөн өдрийг тэмдэглэхийн тулд өөрсдийнхөө нуруунд хүнд ачаа үүрүүлэх хэрэггүй. Гол нь хүүхдийн сэтгэл хөдлөх эсвэл урам зориг авах, бусдаас хайр мэдрэх нь чухал юм. Тиймээс цөөн хүмүүсийн хүрээлэл дунд хүүхдээрээ лаа үлээлгэж, бялуу идэцгээж, төрсөн өдрийг нь даруухан тэмдэглэсэн ч болно.
Дэлхий дээрх хамгийн өвөрмөц загвартай бялуу эсвэл хамгийн үнэтэй дэлгүүрийн бэлэг хүүхдэд хэрэггүй. Харин халуун дулаан уур амьсгал, хүүхдийн мэдрэх гэгээлэг мэдрэмж юу юунаас илүү чухал юм.
Та хүүхдийнхээ төрсөн өдрийг тэмдэглэдэг үү? Та ямар нэгэн байдлаар өөрөөр эсвэл өвөрмөцөөр тэмдэглэхийг зорьдог уу? Хариултаа сэтгэгдэл үлдээх хэсэгт бичээрэй.
Dambasenge Azaa
2020/02/18 at 18:46
багаас нь найрчин наадамчин болгоод яах вэ гэж боддог ш дээ 1 нас18 насыг бол тэмдэглэх нь зов
Namsrai Dembee
2020/02/18 at 19:24
Номунаагийн бид хоёрт захисан бэлгийг завандаа аваарай!?
Жаргалсайхан Маралмаа
2020/02/18 at 19:29
Ж. Ундармаа Sanjaa Sanjaa
Urnaa Enkhtur
2020/02/18 at 20:48
Temdegleed margaahsnaas ni daraa jiliin tursun udur bolohiig huleedeg shdee kk
Волга Волга
2020/02/18 at 21:01
төрсөн өдөр тэмдэглэх нь битгий хэл төрсний гэрчилгээ ч байхгүй явсан юм.Худлаа мэдэгч нар ажилгүй сошилд зугаагч нар олон болж
Altanshur Tumur
2020/02/18 at 21:29
Гэрлээ Ц.Э.Ц.Ц
Цэвээн Мөнх
2020/02/18 at 21:33
Odoo boltol torsonii gerchilgeegui amidarch l yavana bidnii ued torsonii gerchilgee baidaggui baisan
Koganeno No Kaeru
2020/02/19 at 00:03
Deer ued chuhalgui humuus amidardag baijdee.
Duusaa.
Өлзийсайхан Ганболд
2020/02/19 at 07:57
А. Базаррагчаа
Сэлэнгэ Хямд Бараа Захиалга
2020/02/19 at 08:05
Т. Баттулга
Доо Гий
2020/02/19 at 09:36
Э. Ууганаа
Anar Smile Anar Smile
2020/02/19 at 09:40
Ganbaa Batmunkh genee ho
Хандаа Рэнцэн
2020/02/19 at 10:08
MunkhJargal Sh
Shagai Shagai
2020/02/19 at 10:30
Амартөр Гэгээнсондор
Delgermaa Uujintogoo
2020/02/19 at 10:46
Baasanjav Narmandah
Цэндрагчаа Доржсүрэн
2020/02/19 at 13:24
Сайнбаяр Дашдаваа
Ө. Түвшинжаргал
2020/02/19 at 15:12
Эрдэнэбаяр Эрка
Жавзаа Жавзаа
2020/02/19 at 15:21
Gantulga Puuchki zaaval unsh
Misheel Nmk
2020/02/19 at 17:01
Temuujin Temuujin
Баярцэцэг Лхагвасүрэн
2020/02/19 at 21:45
Lhagwasvren Gantsetseg
Nandin Uyanga
2020/02/19 at 22:49
Нэлээбаатарын Сүх-Ялалт
Dashaa Dashka
2020/02/20 at 01:45
Tsenbat Battulga Amka Amka Deka Batdelger
Ариука Э.
2020/02/20 at 10:02
Б.Мөнхөө Мөнхөө
Purevdorj Erdenetsetseg
2020/02/20 at 10:10
Жамбаа Ганаа
Munguntsetseg Anar-Erdene
2020/02/20 at 10:46
minii bodloor bas zov fej boddog , huuheded bol tursun udur in hamgiin goyo dursamj uldeedeg uchiraas ternees uur uur busad bayaraar tuhain huuhed goid setgegdwl uldeeh in yu l bol
Оюунбат Дуламсүрэн
2020/02/20 at 12:34
Anhaa Aki unsh
Purewsuren Puujee
2020/02/20 at 14:07
4 jildee 1 torson odriig jil bolgono temdegleh argagvi biz de
Uyansaikhan Ganbold
2020/02/20 at 15:18
Nomi Nomin,Maasuren Sanjaa
Urnaa Urnaa
2020/02/20 at 21:05
Olzii Battseren
Demchig Bolormaa
2020/02/20 at 21:28
Хүүхдийн төрсөн өдрийг огт тэмдэглэхгүй байх нь өрөөсгөл бөгөөд бялуу авч лаа үлээлгэх нь тэдэнд маань баяр хөөрийг авчирдаг.Харин бэлэгний хувьд оюуны хөрөнгө оруулалт хийж насанд нь тохирсон сонирхсон номыг нь авч өгөхийг хичээдэг.
Zolzaya Shudarga
2020/02/21 at 02:07
Amin Zaya
М. Цэрэнлхам
2020/02/21 at 06:10
Baysgalan Jigjid М. Цэрэнпагма
Enkhbolor Sandagdorj
2020/02/21 at 07:01
Tuv Tuvshoo
Flower Flower
2020/02/21 at 12:34
Лхамаа Энхболд