Хар өнгийн хувцас өмссөн хүмүүс илүү ухаалаг, сэтгэл татам бас өөртөө итгэлтэй харагддаг болохыг судалгаагаар олж тогтоожээ!

2

Хэрэв та гоолиг харагдахын тулд хар өнгийн хувцас өмсдөг бол, энэ нь өөр олон ач тустай болохыг сонсоод гайхшрах болно! 1000 хүнийг оролцуулсан судлаачдын судалгаанаас харахад хар өнгийн хувцас хүмүүсийн өөртөө итгэх итгэл, сэтгэл татам байдал болон ухаалаг харагдах төрхийг улам нэмдэг гэж үзжээ.

Бид та бүхэндээ шинэ судалгааны талаар үргэлж хүргэхийг зорьдог билээ. Та энэхүү мэдээнээс таны хувцасны шүүгээнд дор хаяж хэд хэдэн хар өнгийн хувцас яагаад байх ёстой талаар мэдэж аваарай.

Хар өнгө оюуны чадамжтай холбогддог

Их Британид үйл ажиллагаа явуулдаг “Buyshirtonline” гэх газрын зүгээс санал асуулга явуулжээ. Судлаачид санал асуулгад оролцсон хүмүүст эсрэг хүйсийн өөр өөр хүмүүсийн, хоорондоо бараг ижилхэн зургуудыг нь үзүүлсэн бөгөөд ингэхдээ зөвхөн тухайн зураг дээрх хүний цамцны өнгө нь өөрчлөгдсөн байв.

© Aaron P / bauergriffin.com / East News

“The Perception of Color” гэх газар судалгаанд оролцсон хүмүүсээс аль өнгө ямар шинж чанаруудыг илэрхийлдэг вэ гэж үзэл бодлыг нь асуусан байна. Хар өнгө тэргүүлсэн (эсвэл цөөн тохиолдолд хоёрдугаар байр) бөгөөд хүмүүсийн бодлоор хар өнгө дур булаам байдал, итгэл үнэмшил болон оюуны өндөр чадамжийг илтгэдэг гэнэ.

© ciara / instagram © kimkardashian / instagram

Судалгаанаас харахад ягаан өнгө сөрөг хандлагатай холбогдож байна. Судалгаанд оролцсон хүмүүсийн дөнгөж 5% нь оюуны өндөр чадамжтай хүмүүс энэ өнгийн хувцас өмсдөг гэж хариулжээ. Хар өнгөнөөс гадна хүмүүс цэнхэр, цагаан болон ногоон өнгөнүүдийг оюуны өндөр чадамжтай холбоотой гэж хариулсан байна.

 

 

Хар өнгө анхны сэтгэгдлийг өндөр төрүүлэхэд төгс тохирно

Мөн хар өнгийн хувцас өмсөж, анхны болзоондоо очих юм бол хажуу дахь хүндээ анхны сэтгэгдлийг өндөр төрүүлж чаддаг болох нь тогтоогджээ. Дээрээс нь эмэгтэйчүүдийн 66% нь хар өнгийн хувцас өмссөн эрчүүдийг илүү сэтгэл татам гэж үздэг болохоо илэрхийлсэн бол, эрчүүдийн 48% нь энэ өнгийн хувцас өмссөн эмэгтэйд илүү их татагддаг аж.

© Instagram / East News

 

Улбар шар болон шар өнгөнүүд бардам, өөртөө итгэлтэй байдлыг төрүүлэхгүй

Нөгөө талаасаа бардам, сэтгэл татам байдал болон оюуны өндөр чадамжтай улбар шар, шар, ногоон болон бор өнгөнүүд холбоогүй байдаг гэж хэлэхэд буруудахгүй. Улбар шар өнгийг хүмүүс өөртөө итгэлтэй байдалтай холбоотой өнгөнүүдийн жагсаалтын хамгийн сүүлд оруулсан байна. Харин ягаан өнгийг оюуны чадамжтай өнгөнүүдэд багтаагаагүй.

© WPA Pool / Pool / Getty Images © Max Mumby/Indigo / Contributor / Getty Images

 

Хар болон улаан гэсэн 2 өнгө хамгийн дур булаам

Улаан болон хар өнгөнүүд дур булаам боловч, нэг талаасаа хямсгар зангийн илэрхийлэл гэж үзэх нь бий. Дүгнэж хэлэхэд, хар өнгө улааныг бодоход хямсгар зангийн илэрхийлэл гэсэн тодотголд арай бага буюу ховор дурдагддаг байна. Тэгэхээр хүмүүс хар өнгийн хувцас өмссөн хүнийг мундаг нэгэн гэж үнэлж, дүгнэх хандлагатай байдаг аж.

Хувцас загварын ертөнцийн алдартай домог Coco Chanel эмэгтэй хүн бүрийн хувцасны шүүгээнд хар өнгийн даашинз заавал байдаг нь дээрх судалгааны дараа бүр илүү утга учиртай боллоо гэж хэлжээ! Хэрэв таны хувцасны шүүгээнд нэг ширхэг ч хар өнгийн хувцас байхгүй бол, танд одоо худалдаж авах хэрэгтэй юм байна гэсэн бодол төрж байгаа гэдэгт итгэлтэй байна!

© selenagomez / instagram © davidbeckham / instagram

Та ямар өнгийн хувцас өмссөн үедээ илүү өөртөө итгэлтэй байдаг вэ? Таны хувцасны шүүгээнд хичнээн ширхэг хар өнгийн хувцас байгаа вэ? Хариултаа сэтгэгдэл үлдээх хэсэгт бичээрэй.

17
ГоёГоё
7
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Har ungu bas goe klasik ungu n um bile har dashinz goe harahgaj bainale

  2. Г. Нарантуяа

    Г. Нарантуяа

    2020/02/20 at 08:25

    Бүх өнгө гоё

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *