Япончууд коронавирусын халдвараас болж тусгаарлагдсан хөлөг онгоцны зорчигчдод 2000 ширхэг iPhone гар утсыг үнэгүй өгчээ

0

Засгийн газрын зүгээс зорчигчид болон эмч нарын хоорондын харилцааг сайжруулахыг хүсэж энэхүү шийдвэрийг гаргасан байна.

“Diamond Princess” гэх нэртэй тансаг зэрэглэлийн хөлөг онгоц дээр зорчиж явсан зорчигчдоос коронавирсын халдвар (COVID-19) илэрсэн тул, холбогдох газраас эрүүл мэндийн шалтгааны улмаас уг хөлөг онгоцонд хорио цээр тогтоосон билээ. Одоогийн байдлаар эх сурвалжууд хөлөг онгоцон дахь 200 зорчигч вирусын халдвар авсан нь батлагдсан талаар мэдээлжээ.

Японы Засгийн газраас хорио цээрт ороод байгаа зорчигчдод 2000 ширхэг iPhone гар утсыг үнэгүй өгсөн бөгөөд ингэснээрээ эмч нар болон зорчигчдын хоорондын харилцааг сайжруулах зорилготой гэнэ.

“Diamond Princess” хөлөг онгоц дээр 3700 гаруй зорчигч хорио цээрт ороод байгаа бөгөөд энэ явдлаас хойш 2 долоо хоног өнгөрөөд байгаа юм.

Зорчигчид iPhone гар утастай болсноор эмч нартай хялбар байдлаар холбогдох аппликейшнийг суулгах боломжтой болох аж. Хэрэгтэй байгаа эм бэлдмэлийг мэдэгдэх болон эмчээс асуулт асуух эсвэл эмнэлгийн мэргэжилтнүүдээс зөвлөгөө авч болох юм байна.

“Business Insider” эх сурвалжийн мэдээлснээр, зорчигчдын хувийн гар утаснууд дээрх аппликейшнийг татаж авах боломжгүй гэнэ. Учир нь тэд өөр улсаас аппликейшний дэлгүүрт бүртгүүлсэн байгаа талаар эх сурвалж онцолжээ.

 

Зорчигчийн бүхээг тус бүрд эсвэл 4 хүн дундаа 1 ширхэг iPhone гар утас хүлээж авчээ

Эдгээр гар утаснуудыг Японы Эрүүл Мэнд Хөдөлмөр Нийгмийн Халамжийн сайд “SoftBank” буюу Японы харилцаа холбооны компанитай хамтран зорчигчдод үнэ төлбөргүй өгөхөөр шийдвэрлэсэн байна.

 

 

Хөлөг онгоц дээр хорио цээр тогтоосон учир хүнд хэцүү нөхцөл байдал бүрдээд байгааг зорчигчид онлайнаар олон нийттэй хуваалцжээ.

Жишээ нь, нэгэн зорчигч Твиттертээ ийн жиргэжээ:

“Би гадаадын иргэд байгаа өрөөнөөс зовиуртай ханиалгаж байгааг сонссоор байгаа. Би өнөөдөр эсвэл маргааш гэхэд халдвар авах байх.”

Уг тансаг зэрэглэлийн хөлөг онгоц Ёкохомаг нэгдүгээр сарын 20-ны өдөр орхисон бөгөөд хоёрдугаар сарын 4-н гэхэд аяллаа дуусгах төлөвлөгөөтэй байжээ.

 

Хөлөг онгоцонд хорио цээр тогтоосонтой холбоотой бичлэг:

10
БахархмаарБахархмаар
6
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
2
ГоёГоё
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Barsbold Narmandakh

    Barsbold Narmandakh

    2020/02/18 at 23:20

    boduul uhehiin hoorond gej l ogoo biz

  2. Kira Mgl

    Kira Mgl

    2020/02/19 at 12:49

    Tend bi bjidag bjee😂😂😂 tegsen bol IPtoi boloh n bshd😂😂

  3. Bolortungalag Sujon

    Bolortungalag Sujon

    2020/02/19 at 17:32

    Iphone yahuu horigdood shinj temdeg ilereegui humuusee shuud ingiin amidraldaa orj bolno gesen haldvar tarhahguin baihdaaa😱😱

  4. Gankhuyg Narangerel

    Gankhuyg Narangerel

    2020/02/20 at 10:14

    Vhel amidraltai temtsej aidas hvidestei bga hvmvvst utas chuhal boluu tendees garahn chuhaluu

  5. Б. Алтанхуяг

    Б. Алтанхуяг

    2020/02/20 at 10:40

    Бөөн асудал үүсгэж бна. Халдвар аваагүй хүн, хөл хорионд бхдаа өвчин авсан, засгийн газар удаан хойрго хандсан гээд.

  6. Little Pony

    Little Pony

    2020/02/20 at 22:46

    Mundag yumaa

  7. Nyamtsogt NM

    Nyamtsogt NM

    2020/02/21 at 16:59

    Boon az shaasan

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *