Мэдээд авахад илүүдэхгүй: Сэтгэлзүйчид хүмүүсийг гаднаас нь хараад бодол санааг нь уншихад туслах 16 заль мэхийг хуваалцжээ!

1

Хэн нэгэн хүнтэй ярилцах үед бид хэлж буй үгээр нь дамжуулан мэдээллийн ердөө 30%-ийг л авдаг – бусад хэрэгцээтэй мэдээллүүдийг биеийнх нь хөдөлгөөнөөс мэдэж авах боломжтой. Тухайлбал дууны өнгө болон бусад аман бус харилцааны хэлбэрүүд гэх мэт. Тиймээс хэрэв та найзынхаа яг тухайн цаг мөчид юу мэдэрч байгааг нь мэдэхийг хүсэх юм бол, түүний нүүр рүү сайн хараарай – анхаарлаа илүү сайжруулж, түүний талаар илүү их зүйлийг мэдэж аваарай.

Бид та бүхэнд хүмүүсийн нүүрийг харж, бодлыг нь уншихад туслах зарим аргуудыг хүргэж байна.

Хөмсөг

  • Дээш болж, мушгирсан хөмсөг. Тухайн хүнд гэнэтийн бэлэг болсон гэсэн үг. Тэдэнд бүр ч илүү гэнэтийн бэлэг юм шиг санагдах үед хөмсгөө улам дээш болгоно. Мөн хөмсгөө дээш болгох нь нээлттэй байдал, танд татагдаж байгаагийн илрэл байдаг.

  • Доош болж, нэг түвшинд хамт байрласан хөмсөг. Энэ нь ихэнхдээ уурласныг илэрхийлнэ. Дүрэм ёсоор, та хөмсөгний дунд үрчлээ үүссэн байгааг олж харах боломжтой.

  • Доторх булан нь хамт дээш болсон хөмсөг. Уйтгар гунигийн илрэл.

 

Нүд

  • Дээшээ болон баруун тийш харах. Тухайн хүн танд өөрийнхөө төсөөллийг хэлэхээр оролдох эсвэл худал хэлэхийг завдаж байгааг илтгэж байх магадлалтай.

  • Дээшээ болон зүүн тийш харах. Энэ нь тухайн хүн ямар нэгэн зүйлийг санах гэж хичээж байгааг илтгэнэ.

  • Доош харах. Тухайн хүн ичсэн, санаа нь зовсон эсвэл өөрийгөө хүндлэхгүй үед энэ чиг рүү хардаг. Заримдаа энэ нь буруугаа гэмшиж байгаагийн илрэл байдаг.

 

 

  • Хоёр тийшээ ээлжилж харах. Тухайн хүн таны хажууд тав тухгүй байх эсвэл нервтэж буйг илтгэнэ.

  • Хүүхэн хараа нь томрох. Таныг сонирхох эсвэл танд дурласан гэсэн үг.

  • Хүүхэн хараа нь жижигрэх. Хэрэв тухайн хүний хүүхэн хараа нь эсрэгээрээ жижигрэх юм бол, энэ нь уурлах гэж байгааг илэрхийлнэ.

  • Гадны талын булан нь хэрээний хөл шиг болох. Чин сэтгэлээсээ инээж байгаа, баяр хөөртэй хүнийг илтгэнэ.

 

Уруул

  • Жимийсэн уруул. Уур бухимдал, үл тоомсорлолт эсвэл дургүйцлийн илэрхийлэл юм.

  • Уруулаа хазах. Сэтгэл нь тавгүйтсэнтэй холбоотойгоор өөрийгөө тайвшруулахаар хичээж буй байдал.

  • Уруул нэг талаараа дээш болох. Үл тоомсорлох эсвэл үзэн ядаж буйн шинж тэмдэг гэж ойлгож болно.

  • Уруулын булангууд хамт доош болох. Уйтгар гуниг.

 

Гар

  • Хүзүүндээ хүрэх. Энэ нь тухайн хүн тав тухгүй мэдрэмж мэдрэхээс сэргийлж буй хэлбэр юм.

  • Хамартаа хүрэх. Тухайн хүн худал хэлж буйг илтгэнэ.

Танд бусдын нүүрийг харж, бодлыг нь унших өөрийн гэсэн арга бий юу? Тийм бол бидэнтэй хуваалцаарай.

24
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Wow top🤗🤗🥳

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *