Таны биед шимэгч хорхой байгааг илтгэх 21 шинж тэмдэг – шимэгч хорхойг устгахын тулд уг ургамлыг хэрэглэ

1
2
55,847

Урилгагүй “зочин”-ыг хэрхэн оношлох талаар та болон таны ойр дотны хүмүүс мэдлэгтэй байх ёстой. Та үүнд анхаарал хандуулна уу.

Шимэгч хорхойн халдварыг анагаах чадалтай төрөл бүрийн ургамал байдаг. Гэхдээ зарим нэг нь шимэгч үүссэн цаад шалтгааныг нь арилгадаггүй.

Шимэгч хорхойн халдвар

Юуны түрүүнд мэргэжлийн эмчид хандана. Дархлааны системийг дэмжих нь асуудлыг үндсээр нь шийдвэрлэх арга болно.

Ургамлын эмчилгээ нь эцсийн шатанд ашиглах эмчилгээний арга юм. Бидний санал болгож буй эдгээр ургамал нь шимэгч хорхойн халдварыг ор үндэсгүй устгана.

 

Шимэгч хорхой байгаагийн шинж тэмдэг

Ихэнх хүмүүс онцгой шинж тэмдэг мэдрэхгүй. Гэхдээ та дараах шинж тэмдэг илэрч байгаа эсэхэд анхаарал хандуулна уу:

  • Байнга өлсөх мэдрэмж
  • Үе мөчөөр өвдөх
  • Ой санамж муудах
  • Амьсгалын асуудал
  • Загатнах – ам, хамар болон хошногоны амсраар
  • Буйлнаас цус гарах
  • Арьсаар тууралт үүсэх, загатнах, улайх, экзем зэрэг гарах
  • Сэтгэл санаа тогтворгүй байх, депресс, амиа хорлох санаа төрөх
  • Толгой өвдөх
  • Цус багадалт эсвэл төмрийн дутагдал
  • Хоолны дуршил буурах
  • Хоол хүнсний харшил
  • Хоол боловсруулах эрхтний асуудал
  • Архаг ядаргаа/байнга ядрах
  • Эрчүүдэд бэлгийн дуршил буурах/эмэгтэйчүүдэд сарын тэмдэг тогтворгүйжих
  • Шүдний хэлбэр өөрчлөгдөх, шөнө шүдээ хавирах
  • Огцом ууртай болох
  • Байнга үрэвсэлт өвчнөөр өвчлөх

 

Шимэгч хорхой устгах шилдэг ургамал

Шинэ сармис

Сармис – биеэс гадны ямар нэгэн организмыг гаргахад хамгийн их үр дүнтэй ногоо. 60 гаруй нэр төрлийн мөөгөнцөр, 20 гаруй нэр төрлийн нян устгах чадалтай, бас зарим нэг хүчтэй вирусыг ч устаж чадна.

Биеэс шимэгч хорхой, мөөгөнцөр гаргах чиглэлээр ашиглаж ирсэн удаан жилийн түүхтэй. Сармис нь ариутгах, антиоксидант тул хүчиллэг орчин үүсэхээс хамгаална. Аллицин болон ажоен нь сармисанд агуулагдах хүчтэй бодис бөгөөд шимэгч хорхойг устгана.

Илүү их үр дүнд хүрэхийг тулд шүүс эсвэл бяцлаад шууд хэрэглэж болно. Нэг хумс сармиснаас эхлээд бага багаар хэмжээг нь нэмнэ.

 

Өргөст хэмхийн үр

Өргөст хэмхийн үрийг шимэгч хорхой устгах, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжихэд хэрэглэдэг. Уг үрийг нунтаглаад туузан хорхойг устгах, урьдчилан сэргийлэх зорилгоор хоол хүнсэндээ хэрэглэж болно.

Өргөст хэмх нь туузан хорхой устгах ферментээр баялаг. Өглөөний цайндаа 1 цайны халбага нунтаг үр идэхэд та шимэгч хорхойноос айх хэрэггүй болно.

 

Папайя

Шимэгч хорхой илэрсэн тохиолдолд папайя идэхийг хорьдог ч гэлээ зарим нэг төрлийн туузан хорхой, өт зэргийг устгах чадалтай.

Мэрилендийн мужийн их сургуулийн Анагаахын төвийн зөвлөмжөөр бол зөгийн бал, папайяын үрийг хольж идэхэд өтгөнөөр шимэгч хорхойг гадагшлуулна гэжээ.

 

Хадаасан цэцэг

Хадаасан цэцэг нь эвгенол болон кариафиллен агуулдаг – мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй бодис юм. Цусанд шингэж шимэгч хорхойг устгадаг байна.

Холер, чичрэнги, туберколез болон бусад Staphylococcus, Streptococcus ба Shigella зэрэг шимэгч хорхойг гадагшлуулах эмчилгээнд хадаасан цэцгийг өргөн ашигладаг.

 

Хулууны түүхий үр

Шимэгч хорхойн өндгийг устгах хор агуулдаг. Үрд агуулагдах курбуртинин нь шимэгч хорхойн эсрэг үйлчилгээ үзүүлнэ. Хятад эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад лейкеми болон шистосомозийг эмчлэхэд ашиглахад үр дүнгээ өгчээ.

Эдгээр хүнснээс гадна, цагаан гаа, куркума, кайен чинжүү, хар хушганы гадар нь шимэгч хорхойг гадагшлуулахад маш их үр дүнтэй ажээ.

28
БахархмаарБахархмаар
21
ГайхмаарГайхмаар
12
ГоёГоё
8
ТэнэглэлТэнэглэл
5
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

сэтгэгдэл

  1. Дамеш Манкей

    Дамеш Манкей

    2017/11/24 at 00:18

    Шимэгч хорхойг илтгэх 21 шинж тэмдэг

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.