
Пицца, шпагетти, бяслаг, шарсан үхрийн мах, хиам, бялуу болон чихэр – хэн эдгээр амттануудаас татгалзаж чадах билээ? Эдгээр амттаны зургуудыг харахад л идэх дур хүсэл төрдөг гэж хэлэхэд болно. Гэсэн хэдий ч, зарим эд зүйлс амттан шиг харагдах тохиолдол байдаг. “Reddit” хэрэглэгчид яг тийм зургуудыг интернетэд постолж, бусадтай хуваалцжээ.
Бид танд идэж болохгүй хэрнээ яг бидний иддэг амттанууд шиг харагдах 17 эд зүйлсийг сонирхуулахаар бэлтгэлээ. Эдгээрийг үзээд танд юм идмээр санагдаж магадгүй гэдгийг эртхэн хэлчихье!
1. Энэ чулуу яг татгалзахын аргагүй бөөрөлзгөний бяслагтай бялуу шиг харагдаж байна

2. “Оюутан солилцоогоор ирсэн Япон оюутан үүнийг яг уух гэж байхад нь болиуллаа. Тэр үүний дээр хийжүүлсэн ундаа гэж бичсэнээс гадна жимсний зурагтай гэж бодоод ууж болно гэж андуурчээ.”

3. “Би амттай резинэн чихэр болон шоколад шиг харагдах тоглоомнууд хийлээ!”

4. “Цахилгаан эсэргүүцлийн пицца”

5. “Би яг зүсэм бялуу шиг харагддаг хадны хэлтэрхий оллоо.”

6. Мартагдсан жимстэй мөхөөлдөс

7. Шарсан тахиа юу эсвэл шохойн жонш уу?

8. Амттай улаан лоолийн шүүс. Анхааруулга: энэ үнэндээ вакс

9. “Гэртээ угаалгын бодис хийж байсан юм. Гэтэл хараад байсан чинь би яг бяслагны үйрмэгээр угаалгын бодис хийгээд байгаа юм шиг санагдлаа.”

10. “Мммм хэдэн зүсэм самрын мод”

11. “Зуны халуунд өрөөнд байсан миний гутал хайлчихжээ. Тэгээд яг карамель шиг харагдаж байна.”

12. “Эхнэрийгээ энэ жүржийн шүүсийг уухаас нь өмнө болиулах ёстой байлаа.”

13. “Багадаа янзын гоё амттай шоколадны крем иддэг байснаа санаж байна уу?”

14. Хиам оллоо. Гэхдээ зөв хадгалаагүй бололтой

15. “Би яг талх шиг хэлбэртэй чулуу оллоо. Бас болоогүй ээ, нэг талаас нь хазчихсан байсан.”

16. Эдгээрийг амтат шоколадны хайрцаг дотроос төвөггүй олж болно

17. “Би лаа хийж байсан юм. Гэтэл хатахаасаа өмнө дотор талаасаа урсаад гоожчихсон.”

Танд идэх юмтай адилхан харагддаг эд зүйлс бий юу? Та урьд өмнө нь дээрх зүйлстэй адилхан юм харж байсан уу?







