Нүдний хараа сайжруулах 10 арга. Нүдний шилэнд баяртай гэж хэлэх цаг болжээ

8

Хараа муудах – өнөө үед энгийн үзэгдэл болжээ. Би өөрөө ч хараагаараа гайхуулаад байх зүйлгүй, яагаад гэвэл би ойрын хараа муутай. Сургуульд байхад л анхны шинж тэмдэг илэрсэн: үдээс хойш ээлжинд явдаг болсноос хойш оройн цагаар чийдэнгийн гэрэлд хичээлээ хийхэд хүргэсэн юм.

Өвлийн цагаар гэрлээ эрт асаана, заримдаа лааны гэрэлд ч хичээлээ хийдэг байж билээ.

Дараа нь их сургуульд орлоо. Тэгэхэд арай ч шил зүүж эхлээгүй байсан үе, гэхдээ хараа бүрэлзээд л… Хичээл, дипломын ажил, магистр… Дараа нь ажилд орлоо, компьютерийн ард удаан цагаар сууна.

Ажлын өдрийн дараа нүд ихээр өвдөж эхэллээ, нарны гэрэлд гарахад нүд анилдаж нэг хэсэгтээ байгалийн гэрэлд дасахгүй зовооно. Нүд ч багагүй аргаж хатна.

Хараа сэргээх арга

Миний санаж байхаар би өөртөө энэ асуултыг их тавьдаг байсан: мэс заслын оролцоогүйгээр хараагаа сайжруулж болох уу? Би өөртөө тохирох арга олсон юм. Анагаахын үндсэн ойлголт дээр суурилсан буюу булчин ажиллахгүй бол сулардаг гэсэн ойлголт дээр үндэслэсэн арга.

Нүдний булчин бусад эрхтний булчингийн л адил байнга ажиллаж байх ёстой, ингэснээр доголдол гарахгүй.

Та бүхэнд гэртээ хараагаа сэргээх 10 аргыг танилцуулж байна. Хараа сайн хүн ч хийх ёстойг анхаараарай.

1. Өдрийн турш нүдний ачааллыг багасгахыг хичээнэ. 3 цаг тутамд нүдээ цөөн минут аньж амраагаарай.

 

2. Энэ 16 дасгалыг би өдөр болгон хийдэг, танд ч бас хийхийг зөвлөж байна. Хоёр долоо хоногийн дараа гэхэд та үр дүнг нь мэдэрнэ, ингээд та байнга хийж эхлэх ажээ.

 

3. Хэрвээ байнга шил зүүдэг бол хааяа ч гэсэн шилээ авч байгаарай. Шилээ авч нүдний булчинг өөрийг нь ажиллуулах хэрэгтэй.

 

4. Та нүдэндээ иллэг хийх хэрэгтэй. Зөөлөн тойрог байдлаар хийж болно. Зураг дээр үзүүлсэн байдлаар буюу 1-7 хүртэл цэгүүдэд хийнэ.

Нүдэн дээр дарахдаа дунд эсвэл долоовор хуруугаа ашиглана. Багахан даралт мэдрэх ёстойгоос бус өвчин мэдрэх ёсгүй.

 

5. Гудамжаар алхаж байхдаа жишээ нь ажлаа тараад явж байхдаа аль болох алсын бараа хар. Хөл доорхоо шагайж явах ямар ч хэрэггүй.

 

6. Өөрийгөө луувангийн шүүсээр эрхлүүл. Боломжтой бол өдөр болгон уу.

Илүү үр дүнтэй болгохыг хүсвэл хоёр дусал оливийн тос нэмээрэй. Ингэлээ гээд амт нь муудахгүй. Лууван нүдэнд нэн тустай ногоо.

 

7. Орой нүд тань ихээр ядарсан байвал жирийн бэлэн нүдний дусаалгын оронд зуун настын шүүс дусаа. Байгалийн гаралтай ургамал хэрэглэхээс өмнө заавал эмчтэй зөвлөнө.

 

8. Унтахаасаа 2 цагийн өмнөөс эхлээд зурагт, компьютер, ухаалаг гар утас, таблет харахаа боль.

 

9. Нүд ядраад байвал бүлээн усаар угаана.

 

10. Энэтхэгийн “Тратака” дасгал хийж болно.

Дасгалыг хийхийн тулд асаж буй лааны өмнө хараагаа тохируулаад анхаарлаа хандуулна. Нүдээ анихгүй. Объектын дүрс таны ой санамж, тархинд сайн бууж байх хэрэгтэй.

Одоо нүдээ аниад анхаарлаа хөмсөгний дунд авчирна. Бодолдоо лааны цэгийг төсөөлсөөр л байна. Энэ дасгалыг 10 минут хийвэл илүү үр дүнтэй.

Дасгалын зорилго: бүдэг харагдах зүйлийг тод болж хартал нүдээ дасгах.

 

Бусад зөвлөгөө

Хараагаа сайжруулахад ганц л зүйл саад болдог – энэ бол хүний залхуу зан чанар. Бидний зөвлөгөөг та өдөр болгон дагах хэрэгтэй. Хэрвээ дагаж чадвал хараагаа сайжруулж чадна. Үнэхээр үр дүнтэйг би өөрөө баталж байна.

Хараагаа хэрхэн сэргээж болох талаар найз нөхдөдөө хэлээрэй. Хэн нэг нь залхууралгүй хичээх ч юм билүү…

617
БахархмаарБахархмаар
164
ГоёГоё
61
ГайхмаарГайхмаар
48
ТэнэглэлТэнэглэл
48
ХөөрхөнХөөрхөн
34
Ха ХаХа Ха
20
БурууБуруу
19
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

22 Сэтгэгдэл

  1. А. Энхжин

    А. Энхжин

    2017/11/21 at 13:49

    Baysgalan Khulan

  2. С. Бадрал

    С. Бадрал

    2017/11/21 at 14:53

    MosdksaMosd eniig unsh

  3. Но На

    Но На

    2017/11/21 at 14:57

    Tapa Zhumaykhan

  4. Tapa Zhumaykhan

    Tapa Zhumaykhan

    2017/11/21 at 14:58

    jard hzm

  5. Dolzodmaa Doogii

    Dolzodmaa Doogii

    2017/11/21 at 16:34

    Naraa Gerle

  6. Бямбаа Р

    Бямбаа Р

    2017/11/21 at 18:14

    Золзаяа Энхзориг Анир Ганзоригт

  7. Munkh Jin

    Munkh Jin

    2017/11/21 at 18:20

    Нандин Эрдэнэ

  8. Нандин Эрдэнэ

    Нандин Эрдэнэ

    2017/11/21 at 18:21

    ss higd og

  9. Ц. Өсөхжаргал

    Ц. Өсөхжаргал

    2017/11/21 at 20:31

    Yujina Smile

  10. Emvjin Uuganbold

    Emvjin Uuganbold

    2017/11/21 at 20:31

    А. Энх-Учрал unsh medvv??

  11. Кок Ц.

    Кок Ц.

    2017/11/21 at 21:03

    Э. Баярмаа

  12. Honey Honey

    Honey Honey

    2017/11/21 at 21:47

    Be Strong

  13. Gla Morous

    Gla Morous

    2017/11/21 at 22:03

    Ж. Дэлгэрмаа

  14. Nanjid Davaakhuu

    Nanjid Davaakhuu

    2017/11/21 at 22:57

    Zaya Delgerjargal

  15. Д. Цагаандарь

    Д. Цагаандарь

    2017/11/22 at 00:12

    Tseden Nerzed Gantsetseg Gansukh eniig unshaarai

  16. Tsolmon Davaa

    Tsolmon Davaa

    2017/11/22 at 08:13

    Puujee Tsolmon

  17. Nemehee Altanselem

    Nemehee Altanselem

    2017/11/22 at 11:07

    Suren Sodnom

  18. С

    С' Мэнд Баяр

    2017/11/22 at 11:17

    П. Сумьяахүү

  19. Ankhbayar Batbuyan

  20. Tsedew Tuyatsetseg

    Tsedew Tuyatsetseg

    2017/11/22 at 14:21

    Tsedew Tuyatsetseg

  21. End Less

    End Less

    2017/11/22 at 16:19

    Мөнх Сайхан

  22. ss

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *