50 насандаа яг л 35-тай мэт харагдана! Нууц нь маш энгийн: өөрийн гараар хийсэн алтан маскыг нүүрэндээ тавиарай

7

Насыг хуурч чадсан хүмүүстэй учрахад сайхан байдаг. Өтөл насандаа сайхан харагдах хүмүүсийн оюун ухаан нь саруул, эрч хүчтэй байх нь биширмээр.

Би тийм хүмүүстэй уулзахдаа дуртай: өөрийгөө дэмий гаргуунд нь гаргаагүй, өдөр болгон жинхэнэ үнэ цэнэтэй амьдралаар амьдарч чадаж байна. Өдөр болгон гоёмсог, нэр төртэй амьдрал, үхэн үхтлээ ингэж амьдарна. Бодвол энэ л аз жаргал байх даа…

Гэрийн нөхцөлд залуужих арга

Одоо миний танилцуулах гэж байгаа жорыг би өндөр насыг ялсан нэгэн жирийн эмэгтэйгээс олж мэдсэн юм. Ээжтэй минь цуг ажилладаг эмэгтэй өдгөө 84 насыг зооглосон. Гэхдээ гадна төрх нь …

Гуалиг, буурал үс нь сор тавьсан юм шиг харин үрчлээ нь цаанаа л нэг онцгой. Үрчлээтэй юу гэхээр бусад эмээ нар шиг л үрчлээтэй, гэхдээ хөнгөн гэх үү бараг мэдэгдэхгүй. Энэ хүний гадаад үзэмжийг магтаад байвал дуусахгүй, би хувьдаа л маш их бишрээд байгаа юм.

Түүний хэлснээр энэ маскыг залуугаасаа буюу 25 наснаасаа хэрэглэж эхэлсэн гэх. Тэгэхэд сувилагч байсан, эмч нарын нэг нь цагаан гааг нүүрэндээ ашиглах тухай хэлж өгчээ. Сонин байгаа биз? Маш халуун ногоо учраас аймшигтай ч юм шиг. Гэхдээ үр дүнг нь хар даа.

Цагаан гаа, куркуматай алтан маск

Орц:

  • 2 х.х шинэхэн цагаан гааны үндэс
  • 2 х.х зөгийн бал
  • 1 ц.х куркума

Бэлдэх арга:

1. Жижиглэсэн цагаан гаа, зөгийн бал, куркумагаа холино. Нүүрэндээ 10 минут түрхэнэ. Бага зэрэг хорсоод байвал айх хэрэггүй, энэ бол дулаан маскны нөлөө. Халааж байгаа нөлөөний ачаар цусан хангамж сайжирч үрчлээ арилахад нөлөөлдөг байна.

2. Маскаа бүлээн усаар угаана. Хэрвээ маскаа аваад анарын шүүсээр угаавал бүр ч сайн. Анар жимс маш их антиоксидант, жимсний хүчилтэй тул арьсыг маш зөөлөн булбарай болно.

Анар жимс нь заавал байх ёстой арчилгаа биш цагаан гаа, куркумагийн үйлчилгээг л нэмж өгч байгаа нэмэлт арчилгаа юм. Шинэ анарын шүүс хэрэглэнэ: багахан хэмжээний анар жимсний үрээс гаргаж авсан шүүс хангалттай.

Гэрийн нөхцөлд залуужуулах маск нь үнэтэй бус, гоо сайхны элдэв бүтээгдэхүүн орохгүй. Яагаад эдгээр орц ийм үр дүнд хүргэж байгааг нэг бүрчлэн авч үзэцгээе.

 

Өөрийн гараар хийсэн алтан маскны нууц юунд оршиж байна?

1. Цагаан гаа

Цагаан гаа нь арьсны уян хатан чанарыг хангана. Арьсанд шингэснээр арьсыг нойрноос сэргээж байгаа мэт үйлчилгээ үзүүлнэ, арьсны гүнд цусны эргэлтийг сайжруулах ажээ. Үүний ачаар арьс эрүүл, өнгөлөг болно. Арьсны сулбагар байдал үгүй болж жижиг үрчлээнүүд арилж, гүн үрчлээ нь багасна.

Цагаан гаа нь арьсыг амин дэмээр хангана. Энэ нөхцөлд арьс агаарын хэмийн огцом өөрчлөлтөд тэр болгон эмзэглээд байхаа больж, арьсны өөрийгөө хамгаалах давхарга найдвартай ажиллаж эхэлнэ.

Хэрвээ хуурай арьстай бол цагаан гаа улам хатааж хуурайшуулна гэж бүү ай. Эсрэгээрээ арьсыг гүн чийгшүүлж эрдэс бодисоор хангах болно.

 

2. Куркума

Куркумад аскорбины хүчил агуулагддаг. Үүний ачаар коллаген ихээр ялгарч эхэлнэ. Мөн арьсны гэмтсэн эсийг сэргээхэд нөлөөлөх ниацин гэх бодис агуулдаг байна.

Куркума арьсыг цайруулна! Итгэмээргүй ч гэлээ, үнэхээр шаргал өнгөтэй куркума цайруулах үйлчилгээ үзүүлж арьсыг булбарай зөөлөн болгоно. Арьсыг шаргал туяатай болгохоос айж байна уу? Нүүрээ угаасны дараа нимбэгийн шүүсээр нүүрээ арчаарай, шаргал туяа арилна.

Дээр бичсэнчлэн анарын жимсээр ч шар туяаг арилгах боломжтой. Цагаан гааны маскыг оройдоо тавихыг зөвлөж байна, өглөө нь куркума ул мөргүй арилсан байх болно.

 

3. Зөгийн бал

Уг маскны орцод багтсан зөгийн бал зөвхөн нэмэлт төдий биш. Арьсны эсийн хөгшрөх үйл явцыг удаашруулахад нөлөөлөх полифенол агуулдаг, мөн хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлэх цинк агуулдаг байна.

Зөгийн бал нь цагаан гаа, куркуматай хосолсноор арьсыг цайруулаад зогсохгүй арьсны өөг ч арилгана. Жишээ нь, жижиг шарх сорвийг дарах ажээ. Гэрийн нөхцөлд бэлдэх залуужуулах маск өөр бусад нэмэлт ашиг тус ихтэй. Уруул дээрх үс, хацар дээрх үстэй мэнгэний үс арилна, энэ бүгд цагаан гааны тус: халуун чанар нь үсний уутанцрыг гэмтээж нүүрэн дээрх илүүдэл үсийг арилгах ажээ.

 

Түгээмэл асуултууд

1. Алтан маскыг хэдэн наснаас эхэлж тавих вэ?

Бүх насны эмэгтэйчүүдэд тохиромжтой, хэдий хэр эрт тавьж эхэлнэ төдий чинээ сайн. Илүү өтөл насандаа тавьсан бол үр дүн нүдэн дээр мэдэгдэнэ, яагаад гэвэл ийм насны эмэгтэйчүүд их үрчлээтсэн байдаг. Залуу бүсгүйчүүд тавьж байгаа бол арьс нь улам гэрэлтэж гялалзах болно.

Бүх арьсанд тохирно. Бүх төрлийн арьсанд өөрийн үйлчилгээгээ адил үзүүлнэ.

2. Үр дүн хэдий хугацаанд мэдэгдэх вэ?

Анхны маскнаас, тоглоогүй шүү. Маск тавиад нүүрээ цэвэрлэсний дараа арьс нь сэргэж, илүү чангарсан байна гэж олон эмэгтэйчүүд хэлдэг. Гурав дахь маскнаас эхлээд нүүрний арьсны гүн давхарга сэргэж эхэлнэ, үрчлээ багассаар.

3. Маскыг хэр тогтмол тавих вэ?

Долоо хоногтоо гурван удаа. Энэ тоог баримтлаад байвал үр дүн нь бодит болно. Энэ хугацаанд арьс амарч амжина.

4. Алтан маскыг хэдийд тавих вэ?

Оройн цаг илүү тохиромжтой. Цагаан гааны нөлөөнд арьс таталддаг, тэгэхээр гадаа гарахгүй байсан нь дээр, ялангуяа хүйтний улиралд. Орой болсон тул та гоёлын будалт хийхгүй, арьс будагнаасаа амарч байдаг үе.

5. Алтан маск нүүрийг минь шаргал өнгөтэй болгохгүй биз?

Үгүй ээ, болгохгүй. Куркума зохих хэмжээтэй, арьсанд сайн нөлөө үзүүлэхээс бус будахгүй. Хэрвээ та хэт цайвар арьстай бол багахан шаргал туяа анзаарах байх, гэхдээ угаасны дараа ул мөргүй арилна. Бас нимбэг эсвэл анарын шүүсээр арчаарай.

6. Уг маскыг хэрэглэхийг хориглох заалт байгаа юу?

Таны арьс хэт эмзэг бол маскыг 5 минутаас хэтрүүлж тавих хэрэггүй. Энэ хугацаанд үр дүнгээ өгч нөлөөлнө. Гэхдээ маш эмзэг арьстай тохиолдолд шүү дээ. Бусад төрлийн арьсанд богино хугацаагаар тавих хэрэггүй.

Хэрвээ нүүрний судас ил харагддаг бол цөөн минутаар тавина. Цагаан гаа нь судас бэхжүүлж байгааг олон эмэгтэйчүүд ажигласан байна. Маскыг тогтмол тавьж байгаа бол хялгасан судаснууд ч бас нүүрнээс арилна.

7. Ямар тохиолдолд маск хэрэглэхийг хориглох вэ?

Ил шарх, гэмтэл байгаа бол маск тавихыг хориглоно: цагаан гаа нь шархыг түлж байгаа мэт мэдрэмж төрүүлнэ.

Та энэ маскыг нэг удаа ч болов бэлдээд тавьж үзээрэй. Та насан туршдаа түрхэх болно. Танд залуу нас, эрүүл энхийг хүсье. Энэ нийтлэлийг найз бүсгүйчүүдтэйгээ хуваалцаарай.

108
ХөөрхөнХөөрхөн
44
ГайхмаарГайхмаар
19
ГоёГоё
18
БахархмаарБахархмаар
13
ХарамсалтайХарамсалтай
7
Ха ХаХа Ха
5
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
Баярлалаа!

39 Сэтгэгдэл

  1. Tselmeg Tseemee

    Tselmeg Tseemee

    2017/11/21 at 16:36

    Манайхаан хэрэглээрэй

  2. Norvoo Oyukaa

    Norvoo Oyukaa

    2017/11/21 at 16:40

    .

  3. Narantuya Doljin

    Narantuya Doljin

    2017/11/21 at 16:41

    Куркума нь хаанаас авах вэ

  4. Purevdorj Zulaa

    Purevdorj Zulaa

    2017/11/21 at 16:43

    Kyrkumaa gej yu we xaanaas awax we

  5. Tuyagerel Ochirbat

    Tuyagerel Ochirbat

    2017/11/21 at 16:47

    Kyrkyma?

  6. Баби Баби

    Баби Баби

    2017/11/21 at 17:28

    Бат-Очир Оюунчимэг, Oyunsan Batochir, Batochir Makharanz, Aagii Aagii, Norvoo Tserennadmid, Ariuka Lkhamsuren, Jaagaa Dug, Dug Badamaa, Myagmarsuren Sarantsatsral

  7. Jagaa Jagaa

    Jagaa Jagaa

    2017/11/21 at 17:29

    kyrkyma gej you be Hana baidag yum be

  8. Bayarmaa Tuntuu

    Bayarmaa Tuntuu

    2017/11/21 at 17:49

    Turmeric english ner ni

  9. Damdin Sukhee

    Damdin Sukhee

    2017/11/21 at 18:16

    Curcuma gej khaana bdag yamar nogoo ve kheleed ugnu u

  10. Chuka Chuka

    Chuka Chuka

    2017/11/21 at 18:45

    kurkuma hunsnii zahuudad bdgimu

  11. Amarjargal Bathuyag

    Amarjargal Bathuyag

    2017/11/21 at 18:50

    Nuntag tsagaan gaa blh yum uu

  12. Дойлоохүү Баярмаа

    Дойлоохүү Баярмаа

    2017/11/21 at 19:21

    худалдаанд байдаг нунтаг цагаан гаа болох уу

  13. Pvrew Oyunchimeg

    Pvrew Oyunchimeg

    2017/11/21 at 19:24

    kurkumag haanas awah we hvnsnii zahaar bdag yumu

  14. Д. Нараа

    Д. Нараа

    2017/11/21 at 19:35

    taalagdsan bayarlalaa

  15. Otgo Ogi

    Otgo Ogi

    2017/11/21 at 20:14

    Mercury zah deer bga bho. Kukuruma gej enetheg hoolond hiideg Turmerik gej nertei.

  16. Bataa Oyunchimeg

    Bataa Oyunchimeg

    2017/11/21 at 20:14

    Amtlagch zardag

  17. А. Түвшинжаргал

    А. Түвшинжаргал

    2017/11/21 at 20:36

    Nuntag tsagaan gaa boldog yum bolowy

  18. Bayarsaikhan Ochirbal

    Bayarsaikhan Ochirbal

    2017/11/21 at 20:59

    Oyunerdene Boldsaihan

  19. Gunchin Uranchimeg

    Gunchin Uranchimeg

    2017/11/21 at 21:11

    kyrkuma gej yu be haanaas awah we

  20. Э. Энхжаргал

    Э. Энхжаргал

    2017/11/21 at 21:18

    Д. Нямаа

  21. Buyan Baasansuren

    Buyan Baasansuren

    2017/11/21 at 22:30

  22. Buyan Baasansuren

    Buyan Baasansuren

    2017/11/21 at 22:31

    Ene company zarj baigaa

  23. Urangua Chultem

    Urangua Chultem

    2017/11/21 at 22:53

    Kypkyma gej uy be.Medehgui ner bna

  24. Sara Sara

    Sara Sara

    2017/11/21 at 22:55

    Hi. Buh supermarketuudad bgaa. Amtlagchin tasag havid jijig sharavtar uuttai shuu!

  25. Зочин

    2017/11/21 at 23:20

    bayarlalaa

  26. Baigal Ayush

    Baigal Ayush

    2017/11/21 at 23:48

    kurkuma gedeg ni yu ym be? ymarhuu ym bna.

  27. Enxzol Kehh

    Enxzol Kehh

    2017/11/22 at 00:03

    Namuun Namuun

  28. Н. Болорчимэг

    Н. Болорчимэг

    2017/11/22 at 00:04

    .

  29. Odgerel Chunt

    Odgerel Chunt

    2017/11/22 at 02:13

    Yag adil haa bdag be

  30. Byambasuren Gantumur

    Byambasuren Gantumur

    2017/11/22 at 02:54

    Hi kurkuma gej yug helj bgaan be tsagaan gaa zugiin bal bn

  31. Haliun Venues

    Haliun Venues

    2017/11/22 at 08:15

    Namar Autumn

  32. На Дэ

    На Дэ

    2017/11/22 at 08:24

    Densmaa Lkhagvajav

  33. Ziinaa Oyunbat

    Ziinaa Oyunbat

    2017/11/22 at 14:13

    Enetheg hoolnii amtlagch shar tsagaan gaa gesen ug english ner ni turmeric

  34. Зочин

    2017/11/23 at 14:41

    Kurkuma english ner turmeric ene amtlagchiig hoolondoo hereglej baival eleg tsusund mash sain gesen shuu

  35. Rensten Davaa

    Rensten Davaa

    2017/11/24 at 10:27

    Nuntag tsagaan gaa boloh esehig heleh hun bnuu humuus zunduu asuusan bn hariulaach

  36. Purevdorj Zulaa

    Purevdorj Zulaa

    2017/11/24 at 16:55

    Bayrallaa ajliin amjilt2

  37. Munkhtsetsg Tsetsgee

    Munkhtsetsg Tsetsgee

    2017/11/24 at 19:16

    Maska yaj beldh vee

  38. urin sangad

    2018/01/19 at 09:15

    kurkuma gej yamar bdg yum be xaanaad swax be

  39. Zochin

    2018/01/30 at 12:44

    Kurkuma tsagaan gaatai adil huul amtlagch huntag hool amtlagchuud zardag gazruudad baidag. Nuntag tsgaaan gaa bolno gej bodoj baina.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *