8 дахь өдрийн жор “Халуун чинжүүний крем, манго маргаританы соустай шар айргаар амталсан загасны махтай тако”

0

Xopom.com сайтаас зохион байгуулж буй 4-р сарын өдөр бүр өөр өөр хоол амтлах аяны давалгаанд өртсөн хэрэглэгчиддээ 8 дахь өдрийн хоолны жорыг хүргэж байна. Өнөөдрийн жор бол “Халуун чинжүүний крем, мангоны соустай шар айргаар амталсан загасны махтай тако”. Жороо уншаад дагаад хийгээрэй, амжилт хүсье!


Орц: 1 аяга гурил, 1 ц.х нунтаг сармис, 1/2 ц.х нунтаг сонгино, 1/2 ц.х нунтаг амтат чинжүү, 1/2 ц.х давс, 1/4 ц.х нунтаг улаан перец, 300 гр өөрийн дуртай шар айраг, 1/4 аяга ургамлын эсвэл оливийн тос, 4 хэсэг загасны ясгүй мах, хэрчсэн 1 жижиг хятад байцаа, 1 ширхэг шүүслэг лайм, 4 инч хэмжээтэй гурилан тортилла.

Манго маргаританы соусны орц: 1 ширхэг хэрчсэн манго жимс, 1/4 хэрчсэн сонгино, үрийг нь цэвэрлэж, хэрчсэн 1/2 хэмжээний нарийн халуун чинжүү, 2 ц.х жижиглэж хэрчсэн шинэ яншуй, 1 ширхэг лайм болон лаймын үрсэн хальс, 1 1/2 цайны халбага мөнгөлөг текила /silver tequila/, 1/4 ц.х давс, 1 чимх элсэн чихэр.

Халуун чинжүүний кремний орц: 1/2 аяга исгэлэн цөцгий, 1/2 үрийг нь цэвэрлэж хэрчсэн нарийн халуун чинжүү, 1 ширхэг лайм болон түүний үрсэн хальс, 1/4 ц.х давс, 1/4 ц.х нунтаг амтат чинжүү.

Саванд гурил, нунтаг сармис, нунтаг сонгино, нунтаг амтат чинжүү, давс, нунтаг улаан перецээ хийж хутгуураар хутгана. Шар айргаа нэмээд зөөлөн зуурмаг болтол хутгана. Наалддаггүй хайруулын тавганд тос хийж, дунд зэргийн гал дээр халаана. Загасаа шар айрагтай зуурмагандаа дүрж сайтар бүрээд халсан тостой хайруулын тавгандаа хийж, алтан шаргал болтол нь нэг талыг нь 3-4 минут шарна. Шарахдаа шаардлагатай бол тос нэмж болно. Загаснуудаа болгоомжтой гаргаж, цаасан салфеткан дээр тавьж, илүүдэл тосыг шингээнэ. Жижиг саванд жижиглэж хэрчсэн байцаа, лаймын шүүс, чимх давс, перец хийж хутгана.

Манго маргаританы соусаа хийхдээ бүх орцоо хольж хутгаад өрөөний температурт 30 минут байлгана. Хэрвээ үүнээс илүү удаан хугацаагаар байлгах бол гялгар уутаар бүтээж, хөргөгчинд хийгээд олгохын өмнө гаргаж ирж болно.

Халуун чинжүүний кремийг бэлтгэхдээ бүх орцоо холигчинд хийж холиод өрөөний температурт 30 минут байлгана.

Гурилан тортиллагаа тако хэлбэрт оруулахын тулд халааж, дээр нь эхлээд загас, дээрээс нь амталсан байцаа, соус хамгийн сүүлд бага зэрэг крем цацах гэсэн дарааллаар хийнэ.

Сайхан хооллоорой!

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *