Жүжигчид олон жилийн өмнө бүтээж байсан тэр л дүрүүддээ одоогийнхоо байгаагаар дахин тогловол ямар харагдах бол?

0

Бид өнөөдөр алдартнууд яаж хөгширч байгааг сонирхохгүй. Тэднийг гоо сайхны мэс засал хийлгэснийг зөв, буруу гэж шүүхгүй. Эсвэл амьдралын зөв хэв маяг баримталж байгаа эсэхийг ч сайшаахгүй. Бид энэ удаад зүгээр л тэднийг урьд нь тоглож байсан дүрдээ дахин хувирвал яаж харагдахыг л сонирхох болно.

Макколей Калкин, Анна Кламски нар бүр бага байхдаа “My Girl” кинонд хамт тоглож байжээ. Энэ хосын үйл явдлыг үргэлжлүүлэн хийсэн бол ингэж л харагдах байжээ

 

Өнгөрсөн зууны тухай кинонд дуртай үзэгчдийн хувьд “Pride & Prejudice” романы дэлгэцийн бүтээл ихэд таалагдсан гэдэг. Уг киноны дүрүүдийг Кира Найтли, Мэттью Макфэдьен нар бүтээжээ. Та Мэттьюгийн өөр бусад дүрүүдийг санаж байна уу?

 

Энэ киног та бид нэг биш удаа үзсэн. “Coming to America” киног бид үзэсгэлэнтэй Шери Хедли, Эдди Мерфигүйгээр төсөөлж чадахгүй. Кино дэлгэцнээ гарсан оныг хэлээрэй?

 

Өнгөрсөн үеийн бас нэгэн сайхан кино – “Say Anything”. Жүжигчдийг Жон Кьюсак, Айони Скай гэдэг. Тэднийг хараад зуун жил өнгөрсөн юм шиг л санагдаж байна

 

“Mr. & Mrs. Smith” дэлгэцнээ саяхан гарсан гэхэд хилсдэхгүй. Харин Брэд Питт, Анжелина Жоли нар бодит амьдрал дээр аль хэдийнээ нийлж, салаад амжжээ

 

“Groundhog Day” кино – Билл Мюррей, Энди Макдауэлл нарын тоглолтоор бидэнд хүрсэн. Киноны үйл явдлыг хэн бидэнд ярьж өгмөөр байна?

 

Уилл Смит, Ева Мендэс нар хэзээ ч юм эрт урьд цагт цугтаа “Hitch” кинонд тоглож байлаа. Харин өнөөдөр эдгээр жүжигчид ийм харагдаж байна

 

Кейт Хадсон, Мэттью Макконехи нар “How To Lose A Guy in 10 Days” кинонд хосуудыг дүрийг бүтээж байв. Тэр үед үзэх дуртай романтик бас хөгжилтэй кинонд багтдаг байж билээ

 

“My Big Fat Greek Wedding” киног үзэлгүй өнгөрөөсөн бол одоо үзэх цаг нь болжээ – хөгжилдөж инээх сайхан боломжийг олгоно. Ниа Вардалос, Жон Корбетт нар гол дүрүүдийг бүтээх гэж ихэд чармайсан шүү

 

Риз Уизерспун “Legally Blonde” киноны хууль эмэгтэйн зам амаргүйг гарамгай гаргаж чадсан. Мөн Люк Уилсоны бүтээсэн дүртэй ч амаргүй харилцаа тогтоосныг та санаж байгаа биз ээ? Жүжигчид тэр цагаас хойш багагүй өөрчлөгдсөн байна

 

“Titanic”-ийн хажуугаар зүгээр өнгөрч хэрхэвч болохгүй: Леонердо ди Каприо, Кейт Уинслет нар. Энэ кино залуу жүжигчдийг алдартай болгож байсан юм

 

“When Harry Met Sally…” киног дурсан санах хүн бидний дунд цөөнгүй бий. Дүрүүдийг Мег Райан, Билли Кристал нар бүтээж байлаа. Санахгүй байвал та дараах зургуудыг үзэж дурсамжаа сэргээгээрэй

 

Ричард Гир, Жулия Робертс нарын тоглосон “Pretty Woman” кино тэр үеийн залуучуудад ихэд таалагдаж байж билээ. Гэхдээ киноны төгсгөлийн анхны хувилбар байсныг тэр болгон мэдэхгүй байх

 

Дев Патель болон Фрида Пинто нар “Slumdog Millionaire” кинонд тоглож байхдаа өсвөр насны хүүхдүүд байжээ. Тэр үед “Саятан” шоу их алдартай байсан юм

 

Эрт дээр үед байсан ч юм шиг, үгүй ч юм шиг: Оливия Ньютон, Жон Траволта нар “Grease” кинонд. Одоо ч гэсэн тэд сайхан хэвээрээ харагдана

 

“The Princess Bride” киноны зураг авалтын талбай дээр жүжигчин Робин Райт, Кэри Элвес нар мөр зэрэгцэн ажиллацгаасан. Робин дараа нь хэд хэдэн сайхан дүр бүтээсэн санагдана

 

“50 First Dates” кино бидэнд Дрю Бэрримор, Адам Сэндлер нарыг санагдуулдаг. Тэр цагаас хойш жүжигчид бараг өөрчлөгдөөгүй харагдана

 

Та Том Круз, Рене Зелвегер нарын тоглосон “Jerry Maguire” киног үзсэн үү? Томын тухай юу гэж байсан нь хамаагүй ээ. Гэхдээ л цаг хугацаа гэж хайр найргүй байх юм даа

 

Таны анхаарлыг Пол Руд, Алисия Сильверстоун нарт хандуулахыг хүсэж байна. Тэд залуу байхдаа “Clueless” кинонд тоглож байсан удаатай. Хосуудын харилцаа цааш хэрхэн өрнөхийг та үргэлжлүүлэн үзмээр байна уу?

 

“Before Sunrise” киноны хосууд бидний сэтгэлийг эзэмдэж байж билээ. Киноны дүрүүдийг Итан Хоук, Жюли Дэльпи нар бүтээсэн

 

“High School Musical”-нд Зак Эфрон, Ванесса Хаженс нарын тоглосон. Ванесса танигдахааргүй болтлоо өөрчлөгджээ

6
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
1
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *