Хар зөгийн балыг юугаар хийдэг вэ? Энэ төрөл нь үнэхээр ашиг тустай байж чадах уу?

1

Зөгийн балны өнгө байдал өөрийн шинж чанарыг илэрхийлдэг болохыг бид сайн мэднэ. Цайвар шаргал, алтан шаргал эсвэл бүр хар-бор өнгийн зөгийн бал ч бий. Гэхдээ заримдаа дэлгүүрийн лангуун дээр тас хар өнгөтэй зөгийн бал харагдана. Энэ одоо ямар төрөл нь болж таарч байна, яагаад ийм өнгөтэй болов?

travelask.ru

 

Тас хар өнгөтэй зөгийн балыг яаж бэлддэг вэ?

Хар өнгийн зөгийн бал дотроо хэд хэдэн төрөлтэй гэж мэргэжилтнүүд үздэг. Эхний төрөл навчны өтгөн шүүсний (падевой) зөгийн бал. Уг төрлийг ган гачиг ихтэй жил хурааж авдаг. Ган гачигтай жил цэцэг нектараа ялгаруулж чадахгүй хатаж гандана. Зөгий нектар хураахгүй харин навчинд үлдсэн өтгөн чихэрлэг бодисын үлдэгдлийг хураах ажээ.

travelask.ru

Хар зөгийн бал

Зөгийний хураасан бодис зөвхөн ургамлын гаралтай бол “зөгийн балны шүүдэр” гэж нэрлэдэг. Гэхдээ үүн дотор амьд биетийн шинж тэмдэг (жишээ нь, ургамлын ширх) байх тул навчны өтгөн шүүсний зөгийн бал гэж нэрлэх болжээ. Үнэндээ зөгийн балны шүүдэр цэвэр байдлаараа тун ховор олдоно, тиймээс ихэнхдээ навчны өтгөн шүүсний зөгийн бал гэдэг. Бараг үнэр байхгүй, тас хар өнгөтэй төрөл.

Хар өнгийн хоёр дахь төрөл – гоньдных хэмээгдэнэ. Мөн Египетийн ч гэж хэлдэг. Яагаад гэхээр Нил мөрний эргээс холгүйхэн уг төрлийн зөгийн балыг хураадаг ажээ. Зөгийнүүд гоньдны цэцгээс нектар хураах тул уг ургамлаар нэрлэгдэх болсон гэдэг.

travelask.ru

 

Хар зөгийн бал юугаараа ашиг тустай вэ?

Ашиг тусын талаас харвал гоньдны төрөл яах аргагүй ялагч болно. Эмчилгээний үйлчилгээ нь өндрөөр үнэлэгддэг. Хүний биед ашиг тустай микро элементүүдийн агууламж өндөр тул амттан гэхээсээ илүүтэй эмийн төрөлд багтах ажээ.

Зөгийний нектараа цуглуулж байгаа гоньд  нь өөрөө эмчилгээний үйлчилгээтэй ургамалд тооцогддог. Уг ургамал гэдэс ходоодны орчинг сайжруулах, дархлаа дэмжих, мөн тархины үйл ажиллагааг идэвхжүүлэх үйлчилгээтэй. Зөвхөн вирустэй тэмцэхэд хэрэглээд зогсохгүй мөн сэтгэл санааны гүн хямралд орсон өвчтөний эмчилгээнд ч ашигладаг. Эдгээрээс гадна шарх дарж боодог байна.

travelask.ru

Навчны өтгөн шүүсний зөгийн балны хувьд бол өөр хандлагатай. Зөгийн үржүүлэгчид уг төрөлд хоёрдугаар зэргийн бүтээгдэхүүн гэж үздэг. Өндрөөр үнэлэгддэггүй, гэхдээ эмчилгээний ашиг тусын хувьд үр дүнтэй. Төмрөөр баялаг тул цус багадалттай хүмүүст тустай. Чухам энэ л төрлийг дуурайлгаж хийх боломжгүй ажээ. Ямар нэгэн хольц нэмэнгүүт л өөрийн бүтцээ шууд өөрчилдөг төрөл юм.

2
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *