Дэлхийн шилдэг 15 ухаалаг гар утас

0

Энэ сар ухаалаг цагны тухай хүн бүхэн л ярьж байгаа байх, гэхдээ сайн утастай байхад түүн шиг хэрэггүй зүйл байхгүй. Таны сонголтод хэрэг болох байх гэсэн үүднээс дараах ухаалаг гар утаснуудыг эрэмбэлэн жагсаалаа.

Энэхүү жагсаалт нь сар бүр тогтмол шинэчлэгддэг бөгөөд тухайн утасны дизайн, үйлдэл, software, hardware, гарт баригдах барьц, үнэ зэргийг нь харгалзан жагсаадаг байна. Уг жагсаалт нь АНУ-д борлогддог утсуудыг эрэмбэлж, үнийн саналыг нь гэрээгүйгээр худалдан авах боломжит үнэ, зуучлагчаар дамжуулан, эсвэл жижиглэнгийн үнэ зэргийг нь мөн харгалзан үзэхийг оролдсон юм.

15. BlackBerry Classic

BlackBerry буцаад анхны хэв шинж рүүгээ эргэн орсон.
Энэ бол сүүлийн үеийн утас бөгөөд “Сонгодог” хэлбэр нь юм, гэхдээ хэдэн жилийн өмнөх BlackBerry Bold утастай тун адилхан. Товчлууртай, том дэлгэцтэй, дэлгэцийг удирдах хэсэгтэй (trackpad). Товчлууртай утастай болохыг хүсвэл Сонгодог загварын энэ утас танд яг тохирно.

Үнэ: BlackBerry-гээс түгжээг гаргасан нь 449 ам.доллар

Дэлхийн шилдэг 15 ухаалаг гар утас 1

14. Nokia Lumia 830

Microsoft-ын хамгийн сүүлийн үеийн утас. Windows Phone 8 системээр ажилладаг бөгөөд 5 инчийн тод дэлгэцтэй.

Үнэ: At&T дээр ойролцоогоор 420 ам.доллар

Дэлхийн шилдэг 15 ухаалаг гар утас 2

13. HTC One M8 – Windows системтэй

Windows Phone системээр ажилладаг утас бөгөөд төмөр гадартайгаас гадна Windows Phone-ийн шинэ хувилбар 8.1-тэй. Энэ нь Cortana-г дэмжин ажилладаг.

Үнэ: Ойролцоогоор 600 ам.доллар

Дэлхийн шилдэг 15 ухаалаг гар утас 3

12. LG G3

LG-гийн нэрийн хуудас болсон энэхүү утас нь ухаалаг утасны дэлгэцийн хамгийн тодод тооцогдоно. 5.5 инчийн хэмжээтэй дэлгэц нь олны талархалыг хүлээж, стандарт болсон ухаалаг утаснаас илүү phablet-д тооцогдож байна.
Энэхүү Андройд утасны ар талд нь асаах болон дуу ихэсгэж багасгах товчлуурыг хийсэн нь таныг нилээн будилуулах болно.

Санамж: LG G4 энэ 5 эсвэл 6-р сард гарах тул түр хүлээсэн нь дээр байх

Дэлхийн шилдэг 15 ухаалаг гар утас 4

11. Samsung Galaxy Note Edge

Note Edge утас Galaxy Note 4-тэй ерөнхийдөө төстэй хэдий ч таны ашиглаж буй аппликейшнээс хамаарч утасны хажуу бөөрөнд хоёрдогч дэлгэц гарах боломжтой. “Edge” буюу ирмэг хэсгээр урсдаг мэдээ урсахаас гадна дэлгэц унтарсан байхад бусад мэдээлэл урсан гарах боломжтой юм.

Үнэ: 950 орчим ам.доллар

Дэлхийн шилдэг 15 ухаалаг гар утас 5

10. iPhone 5S

Apple-ийн iPhone 5S нь бидний гар дээр ирээд бараг жилийн нүүр үзэж байгаа ч эрэлт хэрэгцээ ихтэй л байна. Хэрвээ та хэтэрхий том дэлгэцэд дургүй бол, мөн хямдралтай iPhone-той болохыг хүсч байгаа бол энэ утсыг сонгоорой. Гэхдээ, 100 ам.доллар илүү төлөөд шинэ iPhone 6 авсан нь хамаагүй дээр болов уу.

Үнэ: 549 ам.доллараас эхэлнэ

Дэлхийн шилдэг 15 ухаалаг гар утас 6

9. Nexus 6

Google-ийн нүүр царайг илэрхийлэх болсон энэ утас 6 инчийн дэлгэцтэй. Motorola-гийн гаргасан утас нь Андройд үйлдлийн хамгийн сүүлийн үеийн сайжруулсан хувилбар болох Lollipop-ийг ашигласан.

Үнэ: 649 ам.доллараас эхэлнэ

Дэлхийн шилдэг 15 ухаалаг гар утас 7

8. OnePlus One

5.5 инчийн дэлгэцтэй, software нь мундаг, хадгалах дотоод зай ихтэй энэ утас бол бусадтай өрсөлдөх хэмжээний ухаалаг утас билээ.
Хятадын OnePlus-ийн нэр нүүр бөгөөд бусад ухаалаг утаснуудаас хямдхан, ердөө 300 ам.долларын үнэтэй.
Дутагдалтай тал гэвэл цөөн тооноор худалдаанд гарсан.

Үнэ: Түгжээг гаргасан нь 300 ам.доллар

Дэлхийн шилдэг 15 ухаалаг гар утас 8

7. Moto X

Motorola-гийн шинэ утас болох Moto X – өнгөрсөн 9-р сард худалдаанд гарсан, Андройд үйлдлийн системтэй юм. Google-ийн Nexus 6-тай адил төстэй, software-ийн сайжруулалтыг төвөггүй хурдан гүйцэтгэнэ. Харахад үзэмжтэй, 5.2 инчийн дэлгэцтэй.

Үнэ: Ойролцоогоор 500 ам.доллар

Дэлхийн шилдэг 15 ухаалаг гар утас 9

6. HTC One M9

One M9 сүүлийн үеийн хувьсал хийсэн утасны тоонд зүй ёсоор орох юм. Камер нь сайжирч, утасны их бие нимгэрсэн бөгөөд процесс нь илүү хурдан болсон. HTC-гийн бусад утасны адил барихад тун эвтэйхэн.

Үнэ: 650 ам.доллараас эхэлнэ

Дэлхийн шилдэг 15 ухаалаг гар утас 10

5. Samsung Galaxy Note 4

Galaxy Note 4 нь худалдан авсан хэнийг ч харамсахад хүргэхгүй phablet юм.
Дэлгэц нь 5.7 инч, өмнөх ухаалаг утаснуудын дэлгэцээс хамаагүй сайнаас гадна ирмэгүүдийг төмрөөр бүрсэн нь өмнөх загваруудыг бодвол бат бөх болжээ. Phablet-ийн хэмжээтэй утас барихыг хүсч байгаа бол Galaxy Note 4 маш боломжийн утас шүү.

Үнэ: Ойролцоогоор 750 ам.доллар

Дэлхийн шилдэг 15 ухаалаг гар утас 11

4. Samsung Galaxy S6 Edge

Samsung компани энэхүү утсаа гаргаснаар өөрийнхөө нэрийн хуудсыг сольсонтой л адил хэрэг. “Байдаг” л утаснаас ялгарах гол онцлог нь түүний хоёр талын ирмэг юм.

Үнэ: 750 ам.доллар орчим

Дэлхийн шилдэг 15 ухаалаг гар утас 12

3. Samsung Galaxy S6

Энэ утас бол Samsung-ийн хамгийн шилдэг Андройд утас бөгөөд анхны сайжруулсан металлаар бүрсэн шилэн дизайнтай утас юм. Бас сайн камертайг нь мартаж болохгүй.

Үнэ: 650 ам.доллараас эхэлнэ

Дэлхийн шилдэг 15 ухаалаг гар утас 13

2. iPhone 6

Хэрвээ том дэлгэцтэй phablet барихыг хүсэхгүй бол iPhone 6 танд яг таарна. Хэрвээ та Андройд эсвэл Windows үйлдлийн системтэй утас урьд өмнө барьж байсан бол шинэ үйлдэлд дасахаас өөр аргагүй боллоо.
Яагаад гэвэл, дизайны холимог шийдэлтэй, hardware нь гайхалтай, аппликейшний өргөн сонголттой. Apple энэ загварын утасны дэлгэцийг багахан томсгохоо бас мартаагүй ээ, өмнөх 5S-ийн 4 инчийг 4.7 инчийн дэлгэцээр сольсон.

Үнэ: 649 ам.доллараас эхэлнэ.

Дэлхийн шилдэг 15 ухаалаг гар утас 15

1. iPhone 6 Plus

Олон хүнд хамгийн тохиромжтой, эвтэйхэн утас бол яах аргагүй iPhone 6 Plus. 5.5 инчийн дэлгэц нь зарим нэгэнд нь төвөгтэй санагдах хэдий ч батерейгаа нь гайхалтай удаан барина. Зарим нэг phablet-ийг бодвол илүү нимгэн.
Хэрвээ та iPhone 6 юу эсвэл iPhone 6 Plus уу гэж гайхаж байгаа бол Plus-ийг сонгоорой.

Үнэ: 749 ам.доллараас эхэлнэ

Дэлхийн шилдэг 15 ухаалаг гар утас 14

10
БурууБуруу
7
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
1
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

17 Сэтгэгдэл

  1. Ulambayar Amar

    Ulambayar Amar

    2015/05/12 at 13:49

    Awi

  2. Samsung Galaxy S6 Edge

    2015/05/12 at 14:23

    Яаж ч бодсон Samsung Galaxy S6 Edge юун Iphone.
    Iphone бренд нэрээс цаашгүй хэрэггүй хог болсон

  3. Bolorbat Otgonsuren

    Bolorbat Otgonsuren

    2015/05/12 at 14:42

    Galaxy S6 guai odoo 3G RAM ene ter gej tansaglaal ain?

  4. Эрүүл мэндийн онлайн зөвлөх

    2015/05/12 at 16:09

    Сэтгэгдэл *Даралт бууруулж энерги тэнцвэржүүлэгч аппарат.

    Артерийн даралтыг тэнцвэржүүлж, өвдөлтийг намдаана, толгой эргэх болон гар утас компьютор байнга хэрэглэдгээс үүсэх таагүй мэдрэмжүүдийг арилгана. Даралт огцом өсөж, бууж сандаргасан үед даралтыг нам буулгаж, тэнцвэржүүлэх зэрэг түргэн тусламж үзүүлдэг . Энэ хэрэгсэл нь хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс ахуйд хэрэглэхэд найдвартай, чанартай гэж үнэлэгдсэн. Америк , Франц, Швейцар, Сингапур зэрэг орнуудад зохион байгуулагдсан үзэсгэлэнгээс 8 удаагийн гран-при шагнал хүртсэн.

    Үйлчилгээ:
    1. Даралтыг зохицуулна.
    а. Толгойн хэсгийн цэгүүдээр
    б. Хоёр гарын хурууны үзүүрийн цэгүүдээр
    в. Зүрхний орчимд нөлөөлөх замаар
    г. Гарын бугуйн дээрх цэгүүдээр
    2. Үс уналт халцралт уналтыг зогсоох, удаашруулах
    3. Толгой өвдөлтийг намдааж тархины үйл ажиллагааг сайжруулна
    4. хэсэг газрын өвдөлтийг намдаана
    5. Арьс гоо сайханд таатай нөлөө үзүүлнэ
    Эрүүл мэндийн зөвлөх утас: 94448429.

  5. Зочинxaxaxa

    2015/05/12 at 16:29

    Сэтгэгдэлipone hog shuu dee hereglej uzeed medeh bolno *

  6. APPLE

    2015/05/12 at 16:30

    bitii hutsaad bai,naad s6 s6 edge bol arai l heterhi apple g duuriaj bgan bishu
    1.apple battery saldgui simee l hiideg bsn teriig n duuraisan
    2.iphone 4,5,6 deer bdag kant iig hulgailsan uursdu ilug setgej chadadgu bolhooro
    3.apple l anh gold ungu gargasan
    4.hereglehed apple ugaasa hamagui ilu gedgig delhii dayaar notlood ugnu deerees n naad samsung iihaa taniltsuulgiin ued uzegch shuumjlegchid setgel dunduur bsniig bi uuru shuud uzsiin bn
    samsung 5 ug heljaahd apple 1 ug heleed zeritliig baildan daguulj bn

  7. Зочин

    2015/05/12 at 16:35

    iphone shig hog bhkve

  8. Зочин

    2015/05/12 at 16:42

    hun hunii uzemj unelemj oorldoo

  9. Ан Нд

    Ан Нд

    2015/05/12 at 19:01

    10 t shuu ymarch baisan xaxa

  10. ЗочинХа

    2015/05/13 at 00:07

    Хахаха еоое

  11. Зочин

    2015/05/13 at 03:03

    neg l ih iphone yaritsgaasan humuus! samsung-d guitsegdseniig n humuus yagaad huleen zuvshuurch chadahgui bgaag gaihaad baidgiin!

  12. Зочин

    2015/05/13 at 07:07

    Ямарч байсан 1-л байгаан байна.

  13. Зочин

    2015/05/13 at 10:59

    APPLE гэсэн хүнээ хэхэ. Iphone сүүлийн IOS Update дээр Android-ыг яг хуулсан тэгээд Samsung хариу барьж өөрсдөөс нь илүү гэгддэг байсан дизайныг нь мөн хууллаа. Iphone яаж ч чадахгүй байгааз дээ. Шүүх хурал энэ тэрээ юу ч хийж чадахгүй яагаад гэвэл өөрсдөө эхэлсэн болхоор. Тэгхээр Чшшшшшшш

  14. Зочин

    2015/05/13 at 17:57

    HTC One

  15. Зочин

    2015/05/13 at 22:35

    Сэтгэгдэл *xa xa 2 teneg apple samsung ta 2t yamar xamaa bnaa duugai utsaa barial yawj bna bz goy gej yariwal zaxiin xun barij uzeel s6 edge tasartsiin bna gej heliishd ugaasaa.

  16. Зочин

    2015/05/13 at 23:53

    Daam2 yaltachgu iphone yuma. samsung arai bologui blguide

  17. Зочин

    2015/05/14 at 18:53

    Apple samsung geh yum hun heregleendee taarulj barij baival yamar ch utas baisan ymar hamaa bna nemj helhed urd n iphone battery solij boldoggui hog geel baidag baisan odoo s6 battery solidoggui bolchihloo odoo samsungiin hereglegchid ene hoorondoo margaldaa chadahgui baij hudlaa ene sain ter sain gej shaah yum ali alind n sul tal davuu tal bii shuu dee YADAJ ENE HUTSAAD BGAA NUHDUUD OORSDOO NAAD 2 UTSAA GAR DEEREE BARIAD ENE IIM TER N TIIM BOLHOOR BI ENIIG ILUU GEJ UZLEE GEED HELCHEECH NEG L IH ENE TER GESEN ALIIN CH BARIJ UZEEGUI BAIJ SHAAJ BGAA NUHDUUD CH ZONDOO BGAA DO

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *