Жүжигчин Жэйсон Момоа хүчирхэг “Aquaman” болохын тулд ямар бэлтгэл сургуулилт, ямар дэглэм баримталснаа хуваалцжээ

2

Жэйсон Момоа (Jason Momoa) үргэлж сайхан бие галбаиртай байдаг, гэхдээ түүний “DC Comics”-ийн дүр болон “Aquaman”-ийн хувьд, тэрээр багагүй хичээл зүтгэл гаргах хэрэгтэй болсон ба амьдралынх хамгийн их хүч хөдөлмөр шаардсан дүр байсан гэжээ. Тэрээр чанга хоолны дэглэм баримталж, масс нэмэхийн тулд нарийн төлөвлөгөөний дагуу дасгал сургуулилт хийсэн байна.

Таныг жүжигчин Жэйсон Момоагийн талаар бодох үед хоёр зүйл толгойд чинь орж ирнэ – тэр бол Холливудын сайхан залуусын нэг, бас тэр үнэхээр гайхалтай биетэй. Энэ талаар хэлэх нь жаахан ёс зүйгүй мэт боловч тэр яах аргагүй сайхан бие хаатай залуу. Тэрээр алдарт “Game of Thrones” цувралд Хал Дрого (Khal Drogo)-ийн дүрийг бүтээснээс хойш жинхэнэ утгаараа хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээх болсон ба хэрэв та түүний инстаграм хаягийг дагадаг бол тэр өөрийнхөө хэрхэн дасгал сургуулилт хийж байгаагаа байнга постолдог. Гэхдээ Жэймс “Aquaman”-ийн дүрийг бүтээх болоход, тухайн үеийн сайхан биеэ бүр ч илүү хөгжүүлэх шаардлагатай болжээ.

Instagram/prideofgypsies

Биеэ хөгжүүлэх зорилгодоо хүрэхийн тулд тэрээр хувийн дасгалжуулагч Марк Твайт (Mark Twight)-тай маш ойр хамтарч ажилласан ба тэрээр “Men’s Health” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа өдөр бүр Момоаг хэрхэн биеийн хүчний дасгалуудыг хийж, киноныхоо зураг авалтад анхаарч байсан талаар хэлсэн байна.

Гол асуудал бол Момоа авирах дуртай – түүний хувьд, “Free Solo”-ийн од Алекс Хэннолд (Alex Hannold)-ийн хамт энэ дасгалыг хийж байсан – гэхдээ үр дүнд нь жин буурах хэрэгтэй болдог, харин “Aquaman”-ийн дүрд их хэмжээний масс хэрэгтэй байсан юм. Энэ нь Твайт дасгалжуулагчид түүний дур сонирхол болон гол зорилгод нь тулгуурласан, уян хатан дасгалын төлөвлөгөө боловсруулах шаардлагыг бий болгожээ. Гэхдээ мэдээж хэрэг илүү булчинлаг болж, масс авахын тулд багагүй хичээл зүтгэл гаргах ёстой байв.

Дасгалыг ихэвчлэн 2 цагийн турш хийдэг байсан ба 7 хоногт 5-6 өдрийг фитнес зааланд өнгөрүүлж, нэмээд өглөө эрт босдог байсан талаараа Момоа “Train” сэтгүүлд ярилцлага өгөх үеэрээ хэлжээ:

Би өглөө дасгал хийх дуртай, тэр тусмаа гадаа дасгал хийх бүр ч сайхан байдаг, авирах, гүйх, боксын бэлтгэл, сөрфинг, сэлэх, скейтээр гулгах – надад бодох болон төвлөрөхөд минь тусалдаг. Өдрийг эерэгээр эхлэхэд нөлөөлдөг.

Гадна талбайн спортоор хичээллэх нь Момоад сайхан санагддаг ч гэлээ тэрээр фитнес зааланд ирж масс авах зорилгоор дасгал хийх зайлшгүй шаардлагатай байсан юм. Сайн боловсруулсан төлөвлөгөөний үр дүнд Момоа дасгал сургуулилтаа эрчимтэй хийж, хүчирхэг гар болон хөлтэй болж чадсан:

Би масс авахын тулд олон удаа гар дээр суниаж, гэдэсний таталт хийж, дээсээр үсэрч, скуат хийдэг байсан – эдгээр дасгалууд намайг өөрчилсөн.

Instagram/prideofgypsies

Момоагийн хоолны дэглэм чанга байсан ба түүнийг хүнд дасгал хийж байсан учир бага зэргийн нүүрс ус хэрэглэхийг зөвшөөрдөг байв. Харин зураг авалт дуусан дуустал согтууруулах төрлийн ундаа уухыг хориглосон ба вискинд дуртай түүний хувьд энэ шийдвэр бага зэрэг хүндхэн байсан гэнэ:

Би цаг ямагт л эрүүл амьдралын хэв маягийг бий болгох хэрэгтэй байсан… яг үнэндээ би навчин тамхи татаж, шар айраг уух дуртай.

Энэ хүнд дасгалын төлөвлөгөө амаргүй байсан нь мэдээж хэрэг, тэр тусмаа дуртай зүйлсээ хэрэглэж чадахгүй байна гэдэг амаргүй зүйл, гэхдээ Момоа дүрээ бүтээхийн тулд хичээж чадсан бас тэр биеэ гайхалтай хөгжүүлсэн. Нэмж хэлэхэд киноны дараа ч гэсэн, тэрээр хувийн дасгалжуулагчтайгаа эргэн холбогдож, хосолсон дасгалын төлөвлөгөөгөө үргэлжлүүлэн хийж байгаа гэнэ. Яагаад гэвэл түүнд фитнес зааланд өнгөрүүлсэн цаг хором бүр нь фитнесийн спортод дурлах гол шалтгаан болжээ. Түүнийг 2022 онд нээлтээ хийх “Aquaman” киноны шинэ анги дээр бүр ч илүү гайхалтай харагдана гэдэгт итгэлтэй байна.

6
ГоёГоё
3
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Undram Sengee

    Undram Sengee

    2019/03/29 at 16:39

    Super! love you!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *