19 настай залуу өөрийгөө Инстаграм дээр хуурамчаар баян тансаг амьдралтай болж харагдуулж нэгэн туршилт хийжээ: Гэтэл үр дүнд нь юу болсон гээч??

5

Байрон Дентон (Byron Denton) Лондонд амьдардаг влоггер өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн Инстаграмаар дамжуулан бусдад нөлөөлөгч болох зорилгоор өөрийгөө баян чинээлэг мэт харагдуулах зургуудыг постлох болсон байна. 19 настай залуу хуурамчаар баян тансаг болж харагдах нь өөрийнх нь дагагчдад хэрхэн нөлөөлж байгааг мэдэхийг хүсжээ. Сүүлийн үед сошиал медиаг нэг төрлийн мансууруулагч гэж үзэх болсон бөгөөд нийгэмд зөвхөн бусдад эергээр нөлөөлөгчдийн хуудсыг идэвхтэй байлгах хандлага ажиглагдах болсон билээ.

“YouTube” дээр түүнийг дагагчид “tbhbyron” гэх нэрээр нь сайн мэдэх бөгөөд контент үйлдвэрлэгч залуу маань “Insider” гэх эх сурвалжид ярилцлага өгөхдөө, “YouTube” хуудас ажиллуулдаг Жорж Мэйсон (George Mason) гэгчээс анх санаа авчсан бөгөөд түүний хувьд жилийн эхний 7 хоногийн турш хуурамчаар амралтанд явж байгаа юм шиг сэтгэгдлийг хүмүүст төрүүлжээ. “Би олон хүн хуурамчаар амралтанд явж, аялж зугаалж байгааг харсан, гэхдээ өөр арга барилаар бусдын анхаарлыг татах нь илүү дээр санагдсан.” гэж Дентон хэлжээ.

© YouTube/tbhbyron

Тэрээр бусдын хүсэл тачаал болсон хүмүүсийг олж илрүүлэх сониуч зантай бөгөөд олон нийтийн анхаарлын төвд байдаг профайлуудын талаар, “Би гайхдаг юм, хүмүүс тэдний амьдралаар амьдарч чадахгүй байж яагаад олны танил хүмүүсийн амьдралд тэгтлээ их ач холбогдол өгч, хэтэрхий хараат байдалтай байдгийг ойлгохгүй байна.” гэжээ.

© YouTube/tbhbyron

Үр дүнгээс үзэхэд, хариулт нь магадгүй ойлгомжтой болох байх. Дентоны “хувийн нисэх онгоц дотроо тухлаад явж байгаа” зураг гэхэд 7 секундын дотор 1000 лайк авчээ. Түүний энэ зургийг бодит мэт хувиргасан авьяасын талаар ярилцацгаая. Тэр мөн загварлаг харагдахыг давхар хичээсэн байна.

© YouTube/tbhbyron

Энэхүү “YouTube” бичлэгийн талаар тэр хэлэхдээ, “Би энгийн хувцаслалт болон бренд хувцаслалт хоёрын ялгааг хүмүүс хэр хүлээж авдаг болохыг мэдэхийг хүссэн, тиймээс бид доорх зурган дээр гарсан байгаачлан, аль болох загварлаг хувцаслаж зураг авахуулж, Инстаграмд постлоход, 2234 лайк, 44 сэтгэгдэл болон 113 удаа профайл руу зочилсон гэсэн үзүүлэлттэй байсан” гэжээ.

© YouTube/tbhbyron

“Би брендийн малгай эсвэл гутал өмсөж зургаа авахуулах юм бол бүр ч илүү их лайк авч болно.” хэмээн тэр хэлсэн бөгөөд түүний өмссөн хувцаснаас хамаарч, 12,000 лайк авсан буюу өмнөх үзүүлэлтээс даруй 10,000 лайк илүү авсан гэсэн үг юм. Үүнд нөлөөлж буй гол хүчин зүйл бол бренд, ганган чамин хувцас, эдэлж хэрэглэж буй зүйлс гэх мэт.

© YouTube/tbhbyron

Ихэнх Инстаграмаар дамжуулан бусдад нөлөөлөгчид дагагчдынхаа нүдийг ихэвчлэн хуурдаг болохыг тэр онцолжээ. Яагаад гэвэл түүний хууралтанд гэрийнхэн нь хүртэл итгэсэн бөгөөд Дентоныг тэгтлээ баяжчихсан юм болов уу гэж эхэндээ маш их гайхсан гэнэ.

© YouTube/tbhbyron

“Би найзуудаасаа болон дагагчдаасаа олон мессеж хүлээж авсан. Тэдний ихэнх нь чи яаж ийм болоо вэ? Сугалаанд мөнгө хожоо юу гэх мэтээр сонирхож асууж байсан.” гэжээ.

© YouTube/tbhbyron

7 хоног өнгөрөх тусам түүний зургуудын доор сэтгэгдэл үлдээх, лайк дарах хүмүүсийн тоо улам нэмэгдсэн байна. Тэр энэ талаар, “”Цаашид юу болох нь улам сонирхолтой санагдсан шүү. Хараад байхад, миний өдөр тутмын амьдрал ямар байх нь, цаашид хэрхэн үргэлжлэх нь хүмүүст бүр ч илүү сонирхолтой санагдаж эхэлж байсан.” хэмээн ярилцлагынхаа үеэр хэлжээ.

© YouTube/tbhbyron

Бусдыг хуурч мэхлэх гэдэг бол сошиал медиагийн ертөнцөд байдаг л зүйл, ийм л арга замаар нөлөөлөгчид карьераа эхэлдэг. Үр дүнд нь брендээ сурталчилж буй компаниудад ашигтай. Ихэнх брендийг сурталчилж буй нөлөөлөгчид энэ мэтчилэн арга заль хэрэглэдэг.

© YouTube/tbhbyron

Жишээ нь, зарим нэг нөлөөлөгчид тодорхой нэг газар руу аялж байгаагаа Инстаграмдаа постолж байгаа ч цаагуураа ямар нэгэн аяллын компанийг сурталчилж байдаг гэдгийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй.

© YouTube/tbhbyron

Хүмүүс бусдын нүдийг хуурахдаа дараах апп-уудыг ашигладаг: FaceTune, PicsArt болон Adobe Photoshop Lightroom гэх мэт. Дентоны хувьд FaceTune болон PicsArt гэсэн апп-уудыг ашиглаж, харьцуулсан зургаа Инстаграмд постолсон бөгөөд нэг зургийг янзлахад дор хаяж 45 минутыг зарцуулдаг талаар хэлжээ.

© YouTube/tbhbyron

 

Дентон “Louis Vuitton” дэлгүүрийн гадаа явж байгаагаар зургаа авахуулжээ.

© YouTube/tbhbyron

 

Инстаграм ашигладаг л бол Boomerang хэрэглэдэггүй хүн гэж байхгүй биз дээ? Хүмүүсийн нүдийг хуурахад ердөө ганцхан хүрэлт байхад л хангалттай.

© YouTube/tbhbyron

 

Хамгийн сүүлийн алхам бол өөрийгөө яг л загвар өмсөгч шиг бодож, зургаа авахуулах явдал юм.

© YouTube/tbhbyron

 

Туршилтын явцад тийм ч таатай санагдаагүй ч гэлээ сошиал медиагийн бусдад үзүүлэх хүч чадлыг ойлгож авлаа хэмээн тэрээр хэлжээ. “Өөр бусад блог хөтөлдөг залуус болон олны танил эрхмүүд энэ талаар шударгаар хэлж чадах болов уу?”

© YouTube/tbhbyron

 

Дентон хийсэн туршилтынхаа талаар юу гэж хэлснийг дараах бичлэгээс үзээрэй

62
Ха ХаХа Ха
24
ГоёГоё
17
ТэнэглэлТэнэглэл
17
ГайхмаарГайхмаар
15
БурууБуруу
6
БахархмаарБахархмаар
5
ХөөрхөнХөөрхөн
4
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Цэдэвдулам Гаваа

    Цэдэвдулам Гаваа

    2019/03/30 at 15:28

    Muu huvtaslaad yawj bval duugarah Hun Olon bish unetei shuba umsuud yawj bval ailiin nohoi ch suulee sharwana , Hun tegeed bayan blaa gehed yu ch uhiin bilee

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *