Шүтэн бишрэгчдээр хүрээлүүлэхээсээ өмнө алдартнууд өмнө нь ямар харагддаг байсан бэ?

0

“Нугасны муухай дэгдээхэй” болгон өсөж том болоод дүүлэн нисэх хун болон өөрчлөгддөг. Хүүхэд ч мөн адил, танигдахын аргагүй болтлоо өөрчлөгдсөн цэцэрлэгийн үеийн найзууд танд зөндөө л байгаа биз дээ? Байгалийн жамаар өөрчлөгдөхөөс гадна мөн мэсийн аргаар өөрчлөгдөх нь ч элбэг, бас үсний засалт, нүүр будалт, спорт зааланд уйгагүй хичээллэсний үр дүн ч харагдана.

Сошиал сувагт багынхаа гэрэл зургийг тавьсан 12 алдартныг танд танилцуулахаар бэлдлээ. Харин бонуст нь үзэгчдийн төсөөлж ч байгаагүй дүр төрхөөр гарч ирсэн нэгэн муу санаатныг танилцуулах юм.

Кейт Бекинсейл

© JEAN-BAPTISTE LACROIX/AFP/East News, © katebeckinsale / Instagram

Кейт Бекинсейл 47 настай, гэхдээ түүнийг 30 дөнгөж гарсан юм уу гэлтэй харагдана. Тэрээр өөрийн гэсэн фитнес-программ-аар хичээллэхийн зэрэгцээ онцгой хоолны дэглэм баримталдаг. Кейт багадаа яг л нөгөө нугасны муухай дэгдээхэй байж, гэрэл зураг дээр нүүр дүүрэн инээмсэглэх дуртай бяцхан охин.

 

Дуэйн Жонсон

© Jumanji: Welcome to the Jungle / Columbia Pictures, © therock / Instagram

Тэрээр өөрийн инстаграм хуудсаараа сонирхолтой зурагнуудаа дэлгэж хуваалцаад багагүй хугацаа өнгөрчээ. Энэ гэрэл зураг дээр хэний ч танихгүй 7 настай Дуэйн байна, тэр Хавайд амьдардаг байсан бөгөөд африк маягийн үсний засалттай хүү байжээ.

 

Ким Кардашьян болон Кайли Женнер

© kimkardashian / Instagram, © kimkardashian / Instagram

Ким Кардашьян болон түүний дүү Кайли Женнер нар бага наснаасаа эрс өөрчлөгджээ. Кимийн хэлж байгаагаар бол биедээ ямар ч мэс хүргээгүй, зөвхөн филлер болон ботокс л хийлгэж байсан гэнэ. Харин түүний дүү нь уруул томруулах мэс засал хийлгэснээ хүлээн зөвшөөрсөн юм.

 

Тейлор Лотнер

© The Twilight Saga: New Moon / Summit Entertainment, © The Adventures of Sharkboy and Lavagirl 3-D / Columbia Pictures

“The Adventures of Sharkboy and Lavagirl” – Тейлор Лотнерийн тоглосон анхны кинонуудын нэг. Тэгэхэд жүжигчин 13-тай өсвөр насны хүү байж. “The Twilight Saga” киноны 2 дугаар хэсэг харахад буюу булчинлаг араатны дүрээ бүтээхдээ 17 нас хүрсэн байв.

 

Меган Маркл

© i-Images/i-images/East News, © IMP FEATURES/East News

Сассексийн гүнгий ахайтан Меган өсвөр насандаа өөрийгөө эрс өөрчлөхөөр шийджээ. Үүнийхээ ачаар өнөөдөр загварын үлгэр жишээ болж байна, 2019 онд тэрээр загварын ертөнцөд хамгийн нөлөөтэй хүнээр тодорч байсан удаатай.

 

Жессика Альба

© Xavier Collin/Image Press Agency/BWP Media/East News, © jessicaalba / Instagram

Бага насныхаа гэрэл зургийг Жессика Алба ч мөн тавьжээ. Бага залуу насандаа өнөө үе шигээ л үзэсгэлэнтэй байсан юм.

 

Энн Хэтэуэй

© The Witches / Warner Bros., © annehathaway / Instagram

Дэлгэцнээ Энн Хэтэуэйн гол дүрд нь тоглосон “The Witches” кино гараад удаагүй байна. Хэллоуны баярыг угтан жүжигчин бага насныхаа нэгэн сонирхолтой гэрэл зургийг тавьжээ. Энэ гэрэл зургийнхаа доор “Энэ бүгд чухам юунаас эхэлсэн юм бол” гэж бичжээ.

 

Риз Уизерспун

© Gilbert Flores /Broadimage/Broad Image/East News, © reesewitherspoon / Instagram

Риз Уизерспун ч гэсэн шүтэн бишрэгчиддээ багынхаа зургийг сонирхуулж баярлуулсан байна. Түүний багын инээмсэглэл огт өөрчлөгдөөгүй гэж хэлж болохоор.

 

Дакота Жонсон

© FaceToFace/REPORTER, © Crazy in Alabama / Columbia Pictures

“Crazy in Alabama” кино Дакота Жонсоныг алдаршуулсан хэмээдэг. Уг кинонд залуу од ээж Мелани Гриффиттэйгээ цуг тогложээ. Түүний ээж уг кинонд бас гол дүр бүтээсэн байдаг.

 

Белла Хадид

© bellahadid / Instagram, © bellahadid / Instagram

Супер модель Белла Хадид багынхаа зургуудыг дэлгэн харуулж байна. Цаг хугацаа охины булцгар хацрыг хайр найргүй авч оронд нь өндөр шанаа үлдээж дээ.

 

Бонус: Том Фелтон

© Anna and the King / 20th Century Fox, © Harry Potter and the Goblet of Fire / Warner Bros., © A Babysitter’s Guide to Monster Hunting / Netflix

Том Фелтон “Anna and the King” кинонд анх удаа дүр бүтээж байсан гэдэг. Жоди Фостерийн хүүгийн дүрийг бүтээсэн юм. Томын жинхэнэ алдар хүнд Харри Поттерийн тухай киногоор түүнд ирсэн гэж үздэг – царайлаг муу талын хөвгүүний дүр.

2020 онд “Babysitter’s Guide to Monster Hunting” гэх нэртэй гэр бүлийн аймшгийн кино гарч эхэлсэн бөгөөд Том энэ удаад төсөөлж байгаагүйгээр хувирсан юм. Жүжигчний нүүрийг хувиргаж оруулсан тул үнэнч шүтэн бишрэгчид нь ч таниагүй гэдэг.

Таныхаар ямар жүжигчин танигдахын аргагүй өөрчлөгдсөн байна вэ? Бүр эсрэгээрээ, хэнийх нь бага насны зургийг хараад шууд таньж чадав?

3
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *