Ковид-19 цар тахлын улмаас Хятад улс онлайн худалдааны шуурганд хэрхэн автаж буйг нэгэн интернэт хэрэглэгч дүрсжүүлж олон нийтэд хүргэжээ

0

Ковид-19 цар тахал 2020 оны хувьд гол ярианы сэдэв болсон асуудал байлаа. Үүнийг дагаад маш олон зүйлд өөрчлөлт орсон бөгөөд тэдгээрийн нэг нь улс орнуудад хөл хорио тогтоосонтой холбоотойгоор бид гадуур дэлгүүр хэсэхээ больж, онлайн худалдааг илүүд үзэх болсон билээ.

Харин онлайн худалдаа гэдэг зүйл ямар том салбар болтлоо хөгжсөнийг нэгэн интернет хэрэглэгч бичлэгээр дамжуулан бусдад хүргэжээ. Ингэхдээ тэр бичлэгээр онлайн худалдаа эрхлэгчид Хятадад хэрхэн сошиал медиаг ашиглан, бараа бүтээгдэхүүнээ борлуулж байгааг харуулсан байна.

@magmalaya гэх хэрэглэгчийн постолсон бичлэгт онлайн худалдаа эрхлэгчид олон тооны тусдаа жижиг өрөнүүдийг ашиглаж LIVE хийх байдлаар “Tik Tok” болон “Taobao”-д бараа бүтээгдэхүүнээ зарж байгаа нь гарах аж.

Интернет хэрэглэгчид уг бичлэгийг үзээд өөр өөрсдийнхөөрөө санал сэтгэгдлээ хуваалцжээ. Тухайлбал:

“Бүх онлайн худалдаа эрхлэгчид нэг оффист нэгэн зэрэг хэчнээн LIVE хийж байгааг төсөөлөөд үз дээ?”

“Дэлхийн бусад улс орнуудын онлайн худалдаа эрхлэгчид Хятадаас суралцах хэрэгтэй.”

“Энэ санаа үнэхээр хэрэгжих боломжтой шүү. Танд хэрэг болох зүйл бол хурдтай интернет бас оффис студи.”

“Бүх онлайн худалдаа эрхлэгчдийн хийх хэрэгтэй зүйл бол бараа бүтээгдэхүүнээ энэ мэтчилэн хэрэглэгчдэд хүргэж борлуулах шүү дээ.”

“Би яг энэ талаар бодож байлаа. Хятад шиг бүх онлайн худалдаа эрхлэгчдийг нэгдсэн шугамаар нэг оффист байрлуулж, бизнесээ хийх боломжоор нь хангах хэрэгтэй.”

“Шуудан зөөгчид эндээс ирж бараа бүтээгдэхүүнээ аваад хэрэглэгчид хүргээд өгчихнө. Маш амархан.”

Хүмүүс энэ мэтчилэн онлайн худалдааны ашиг тусыг өөрийн биеэр мэдэрч, уг салбарт хүч үзэхийг бодолхийлж байгаа бололтой. Удахгүй холбогдох газраас эдгээр бизнес эрхлэгчдийн ажлыг илүү бодитоор дэмжинэ гэдэгт итгэлтэй байгаа аж.

5
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *