Хүний гaвлын яcаар барьсан Ацтекуудын цамхаг археологичдод илүү аймшигтай нууцуудыг ил болгожээ!

0

Археологичид саяхан хүний гaвлын яcаар барьсан Ацтекуудын цамхагийг Мехико хотын төвөөс олжээ. “National Institute of Anthropology”-ийн мэдээлснээр ойролцоогоор 119 хүний гaвлын яc олдсон байна.

Цамхагийн зүүн хэсэг ил гарсан байсан бөгөөд энэ нь “Huey Tzompantii” гэж нэрлэдэг байсан гaвлын яcны тавиур байх магадлалтай ажээ. Үүнийг Ацтекуудын нар, дaйн болон хүний тaхилын бурханд зориулан барьсан сүм дуганд ашигладаг байсан гэж үздэг.

Уг тавиурыг Hernan Cortes-ийн удирдлага дор 1521 онд Мехико хотыг эзлэхээр довтолсон Испанийн эзлэн түрэмгийлэгчдийн гaвлын яcаар хийсэн аж. Цамхагийг анх 2017 онд олж илрүүлсэн бөгөөд тухайн үед диаметрын хэмжээ нь 5 метр гэж тогтоож байв.

Энэ барилга их хотын сүмийн ойролцоо буюу Тенохтитланын гол сүмүүдийн нэг болох Мэйор сүмийн суурин дээр баригджээ. Хуучин энд Ацтекын нийслэл байсан бөгөөд одоо Мехико хот байрлаж байгаа юм.

Ацтекууд 14-16-р зууны үед Мехико хотын томоохон газар нутгуудыг эзлэн түрэмгийлж байжээ. 1521 онд Cortes Тенохтитлануудыг цaaзaaр авах үед Ацтекуудын ноёрхол дуусгавар болсон байна.

Мексикийн соёлын сайд Alejandro Frausto “Мэйор сүмийн суурь одоог хүртэл биднийг гайхшруулж байна. Археологичдын олж илрүүлсэн “Huey Tzompantii” эргэлзэх зүйлгүй сүүлийн жилүүд дэх хамгийн гайхалтай олдвор байлаа.” хэмээн хэлжээ.

Уг цамхагийн барилгын 3 үе шат нь 1486-1502 онуудын хооронд хамаарна хэмээн археологичид тогтоогоод байгаа юм.

Антрапологичид цамхагийг анх олж илрүүлэх үедээ эмэгтэйчүүд болон хүүхдүүдийн гaвлын яcыг дaйчин эрсийнхтэй хамт байгааг хараад гайхшралд орсон гэнэ. Энэ нь Ацтекын эрин үед хүнээр тaxил өргөдөг байсан гэх домог яриа үнэн болохыг улам бүр бататгаж байна. Археологич Raul Barrera “Магадгүй тодорхой баяр ёслолын үеэр хүнээр тaxил өргөдөг байсан байж болзошгүй.” гэжээ.

Нью-Орлеанс хот, Луйзиана мужид байрлах Тюлан их сургуулийн био-археологич John Verano “Энэ төрлийн олдвор үнэхээр гайхалтай бөгөөд бидэнд түүхийг илүү бодитоор судлахад итгэл найдвар төрүүлж байна.” гэж хэлсэн байна.

Археологичид одоогоор гавлын яснуудыг илүү нарийвчлан судалж байгаа бөгөөд Мексик үндэстний өвөрмөц уламжлал, эмчилгээний арга барилын талаар илүү дэлгэрэнгүй олж мэдэх зорилготой байгаа ажээ.

23
ГайхмаарГайхмаар
7
БурууБуруу
6
ГоёГоё
5
ТэнэглэлТэнэглэл
5
ХарамсалтайХарамсалтай
4
Ха ХаХа Ха
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Bayasgalan Bayasgalan

    Bayasgalan Bayasgalan

    2020/12/20 at 17:22

    Хятад хүнии барьж Амьдар ч байсан байшин
    Нутаг буцахдаа зараад явсан байшин нь Хонинии толгойгоор барьчихсан байсан гэсэн

  2. Б. Давааням

    Б. Давааням

    2020/12/20 at 21:53

    Bayasgalan Bayasgalan адууны толгойгоор бас барьдаг байсан гэнэлээ

  3. Oksana Oks

    Oksana Oks

    2020/12/21 at 05:43

    Яасан харгис юмбэ

  4. Jargalsaikhan Jagaa

    Jargalsaikhan Jagaa

    2020/12/21 at 19:31

    Чех улсад Сидлэц костинец гэдэг сүмд 40 мянган хүний ясаар хийгдсэн үзэсгэлэнг үзэж явлаа

  5. Bayarmaa Dashnyam

    Bayarmaa Dashnyam

    2020/12/23 at 00:07

    Юуны гайхалтай олдвор, аймшигтай юм.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *