Компьютерийн дэлгэцнээс үүдэлтэй нүдний ачаалал ядаргааг багасгах 12 арга

0

Өнөө цагт өдрийн турш ашигладаг цахилгаан хэрэгслийн улмаас нүд их ачаалал авч ядардаг болжээ. Өглөө сэрээд ухаалаг гар утасны дэлгэцээ харна, дараа нь ажлаа хийхээр компьютерийн ард суух эсвэл зурагт үзнэ. Нүдний ядаргаа нь онцын өвчлөлд хүргэхгүй ч гэлээ ажил, гэртээ нүдээ байнга амрааж байх хэрэгтэйг мартаж болохгүй.

Нүдний ядаргаа эсвэл хэт ачаалал авсны шинж тэмдэг

  • Нүд өвдөх, цочрох
  • Хуурайших
  • Нулимс гарах
  • Хараа сааралтах
  • Давхардаж харагдах
  • Гэрэлт эмзэг, мэдрэг болох
  • Хүзүү, мөр, нуруугаар өвдөх

Нойргүй хонох ч гэсэн нүдийг ядраадаг байна. Учир нь нойрсож байхад нүд өөрт хэрэгтэй шим тэжээлээ нөхөж авдаг ажээ.

Нүдний ачаалал тайлахад туслах зөвлөгөө

1. Тайвшруулах иллэг хийнэ

Нүдээ хэт их ажиллуулж байна уу? Хэсэг хугацаанд нүдэндээ иллэг хийгээд амрааж яагаад болохгүй гэж? Иллэг нь цусны эргэлтийг сайжруулж, булчинг суллана. Нүдний иллэг нь нулимсны булчирхайнуудыг цочроож өгдөг бөгөөд ингэснээр нүд хуурайшиж, ядрах нь багасна.

Нүдэнд хэрхэн иллэг хийх вэ?

Хурууны өндгөөр анисан нүдний дээд зовхийг зөөлөн илнэ. Мөн хөмсөг орчим иллэг хийнэ. Ойролцоогоор 20-30 секунд.

 

2. Палминг нь нүдний ядаргаа тайлна

Палминг – алгаараа нүдээ дарах гэж ойлгож болно. Йогоос гаралтай арга юм. Йогийн дасгалыг хийж дууссаны дараа гарын хоёр алгыг хооронд нь үрж халаагаад нүдээ дардаг арга нь зөвхөн нүд амраагаад зогсохгүй, оюун санаа, бие махбодийг амраадаг ажээ. Өөрөө энэ аргаар хийж үзэхэд ямар үр дүнтэй болохыг нь мэдэрнэ.

 

3. Нүдний ядаргаа тайлах йог

Йогийн тухай яриа өрнөхөд нүдний ачааллыг багасгах йогийн аргыг мартаж болохгүй. “Тратака” гэх бөгөөд “йогийн харц” гэж ойлгоно. Уг аргыг бясалгал хийхээр зорьж байгаа хүмүүс ашигладаг. Мөн хараа нь муудсан хүмүүст нэн тохиромжтой. Тратака нь мөн анхаарал төвлөрлийг сайжруулна. Тратакаг хийхэд нэг обьект дээр харцаа салгалгүй харна. Хэсэг харж байсны дараа нүдээ анилгүйгээр объектыг үл үзэгдэгч болгон хувиргаж анхаарлыг хөмсөгний голд авчирна. Бясалгалын журмаар хийж байгаа бол галын дөл дээр төвлөрнө, харин нүдний ачааллыг багасгах гэж байгаа бол гарын хуруугаа харж болох ажээ.

 

4. Нүдний ачааллыг багасгах наран ванн

Наранд шарах нь хүний биед нэн хэрэгтэй. Нүдээ ч гэсэн наранд шарж болно гэж та бодож байсан уу? Энэ нь олон улсад нүдний ачаалал багасгах эмчилгээ болжээ.

 

5. Нүдээ угааж ачааллыг нь багасгана

Ялангуяа компьютерийн ард удаан цагаар суудаг хүмүүст нэн үр дүнтэй арга юм. Компьютерийн дэлгэцийн ард сууж байхад хүн нүдээ бага анивчуулдаг байна. Ингэснээр нүд хуурайшиж нүдэнд тоос шороо ихээр хуримтлагдана. Нүдээ чийглэх, хогийг цэвэрлэхийн тулд байнга анивчуулж байгаарай. Таны нүдийг амрахад ч нөлөөлнө.

 

6. Хүйтэн усаар угаах

Ядарсан нүдийг тайвшруулах хормын арга. Зүгээр л хүйтэн усаар угаа. Нүдний чангарсан булчинг суллахад тусална.

 

7. Бүлээн жин

Нүд ядраад байвал бүлээн жин тавьж болно. Мөн нүүрэндээ ч бүлээн жин тавиарай.

 

8. Ягаан ус

Ягаан ус нь нүд хамгаалах үйлчилгээгээр шалгарсан. Тайвшруулах бас анхилуун үнэрт ягаан ус нь гоо сайхан болон эмчилгээний зориулалтаар өргөн ашигладаг. Богино хугацаанд биеийн алжаал тайлах тэр дундаа нүдний ядаргаа тайлах ид шидтэй ус ажээ.

 

9. Компьютерийн дэлгэцийг өөрчил

Дэлгэцийн байрлал, цэвэрхэн байх эсэх нь нүдэнд шууд нөлөөлдөг.

Дэлгэцийг нүднээсээ 50-65 см-ийн зайд байхаар тавих бөгөөд таны нүдний түвшнөөс бага зэрэг доор байрлана.

Компьютерийн дэлгэцийг өдөр болгон цэвэрлэж байгаарай. Гялбаанаас хамгаалах наалт зэрэг нь контрастыг багасгахад тусална.

 

10. Компьютерийн дэлгэцийн зөв тохиргоо

Дэлгэцийн зөв тохиргоо нь нүдэнд ачаалал өгөх эсэхэд ихээр нөлөөлнө.

Хэмжээ, өнгө, текстийн том жижиг зэрэг нь нүдэнд ачаалал өгөхөөргүй байх ёстой. Цагаан дэвсгэр дээр хараар харагдах текст таны нүдний хувьд хамгийн боломжтой хувилбар. Дэлгэцийн өнгийн хослолыг аль болох бууруулна. Цэнхэр өнгө их байх тусам ирэх ачаалал их байхыг анхаарна уу.

 

11. Ажлын байраа солиорой

Хэрвээ нэг дэлгэц харж, нэг цаас хардаг бол таны нүд илүү их ачаалал авч байгаа хэрэг. Учир нь харах зүйл өөрчлөгдөх тоолонд нүд тохиргоо хийж ачаалал авдаг байна. Харах цаасаа компьютерийн дэлгэцийн түвшинд тавиур дээр байрлуулахыг хичээ, ингэснээр нүд ядаж л нэг түвшинд ажиллах боломжтой болно.

 

12. Компьютерийн шил зүү

Боломжтой бол компьютерийн дэлгэцээс хамгаалах тусгай шил авч зүүгээрэй. Ялангуяа линз зүүдэг бол заавал зүүнэ. Линзтэй компьютерийн ард удаан цагаар суудаг бол илүү их хуурайшдаг болохыг анхаарна уу.

8
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Margad Chuluu

    Margad Chuluu

    2017/10/10 at 07:52

    Nomin Mina

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *