Домофоныг түлхүүргүйгээр, бас эвдэхгүйгээр хэрхэн онгойлгох вэ?

1

Орцны үүдэнд суурилуулсан домофон нь орцыг цэвэрхэн байлгах, оршин суугчдын ая тух, аюулгүй байдлыг хангадаг. Түлхүүргүйгээр гадны хүн нэвтрэн орох боломжгүй.

Гэвч бидэнд юу эс тохиолдох вэ дээ: түлхүүрээ мартсан, гээсэн, айлд зочилж очоод кодтой хаалга мөргөх… Орох айлынхаа хаалганы кодыг мэдэхгүй эсвэл санахгүй, утасны цэнэг дууссан… Биеийн хүч хэрэглэхгүйгээр домофоныг тайлах маш энгийн арга бий.

Домофоныг түлхүүргүйгээр, бас эвдэхгүйгээр хэрхэн онгойлгох вэ? 1

Томоохон домофон үйлдвэрлэгчдийн түгжээг тайлах кодууд:

 

ELTIS брэндийн домофон

Энэ тохиолдолд хоёр хувилбар бий:

  1. Дуудлага хийх дохио – 100 – дуудлага хийх дохио – 7273
  2. Дуудлага хийх дохио – 100 – дуудлага хийх дохио – 2323

Хэрвээ уг брэндийн домофоныг дээрх кодоор нээж чадахгүй бол CYFRAL брэндийн домофоны кодоор нээж үзээрэй.

 

CYFRAL домофон

Хэрвээ зуутаар (100-900) төгссөн хаалганы дугаартай бол: дуудлага хийх – хаалганы дугаар (100-900) – дуудлага хийх товчлуур – 2323 (7272 эсвэл 7273).

Хэрвээ зуутаар төгссөн хаалга байхгүй бол дараах хувилбараар үзнэ. 07054, дуудлага хийх товчлуур – 41, дуудлага хийх товчлуур – 1410.

 

METACOM нэрийн домофон

Энэ загварын домофоны түгжээг тайлах 3 хувилбар бий.

  1. Дуудлага хийх товчлуур – орцны эхний хаалганы дугаар – дуудлага хийх товчлуур – 5702.
  2. 65535 – дуудлага хийх товчлуур – 1234 – дуудлага хийх товчлуур – 8.
  3. 1234 – дуудлага хийх товчлуур – 6 – дуудлага хийх товчлуур – 4568.

 

VIZIT нэрийн домофон

Энэ загварын домофоныг нээхэд бага зэрэг төвөгтэй. Анхлан суурилуулахдаа өөрчлөх тохиргоо хийгээгүй бол дараах кодуудыг хийж үзнэ: *#3423, 12#345, 67#890, *#4230. Хэрвээ эдгээр кодууд ажиллахгүй байгаа бол #999-ийг дараад 2 богино дохионы дараа эдгээр кодуудаас хийнэ: 1234 (стандарт), 0000, 9999, 3535, 12345, 6767.

Зөв код оруулсан тохиолдолд нэг удаагийн дохио дуугарна, буруу дохио хийсэн бол 2 дохио дуугарна. Хэрвээ үйлчилгээний тохиргооны горимд шилжсэн бол 2 – түр зогсолт – # – зогсолт – 3535 хийнэ.

Домофоныг түлхүүргүйгээр, бас эвдэхгүйгээр хэрхэн онгойлгох вэ? 2

Эдгээр нууц аргыг зөвхөн онцгой нөхцөлд ашиглахыг зөвлөж байна.

10
Ха ХаХа Ха
8
БурууБуруу
7
ГоёГоё
5
ГайхмаарГайхмаар
3
БахархмаарБахархмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

13 Сэтгэгдэл

  1. Uugaa Lkha

    Uugaa Lkha

    2016/12/01 at 13:06

    БАЯРЛАЛАА

  2. Denzor Deinuhn

    Denzor Deinuhn

    2016/12/01 at 13:09

    Tgj bgad tulhuurguigeer mashin herhen ongoilgoj, asaah ve gesen ym taviach

  3. Nyamka Galaa

    Nyamka Galaa

    2016/12/01 at 13:57

    Энэ тэгээд энгээд эл тавичихаар нөгөө хулгайчид нь хараад онгойлгочих нөхцөлийг зүгээр бүр бэлдээд өгчиж байгаа юм уу хаашайн би ердөө ойлгосонгүй …

  4. Саша Чөтгөр

    Саша Чөтгөр

    2016/12/01 at 14:10

    hulgaich nar ugasa medjaga bh uu

  5. Зочин

    2016/12/01 at 14:57

    Дома-фон, гэрийн харилцуур гэсэн утгатай үг. Тэрийг нь монголчлоод домофон гэнэ ээ хахаха. Альч улсад Door phone гэдэг юм байна лээ. Халган дээрх харилцуур гэж ойлгоорой.

  6. У.Ч Д.Мөнх-Эрдэнэ

    У.Ч Д.Мөнх-Эрдэнэ

    2016/12/01 at 15:26

    хамгийн элэгдсэн товчин др дархаал онгойчдийшт

  7. Aagii Adilaa

    Aagii Adilaa

    2016/12/01 at 15:35

    Odoo urgeljluuleed seif yaj evdehguigeer ongoilgoh ene ter gd medeelel tavih yum bn l da

  8. АХАМДЫН БАЯР:

    2016/12/01 at 18:24

    ХЭРЭГТЭЙ МЭДЭЭ ӨГСӨНД БАЯРЛАА

  9. Дамдин

    2016/12/02 at 07:22

    Нэг нэгнийг орцонд нь отож болох арга байна уу? үгүй юу? хаха

  10. Ochko Manduul

    Ochko Manduul

    2016/12/02 at 23:49

    Ss plss

  11. Зочин

    2016/12/03 at 20:42

    Хулгайчуудад зааж өгөөд байгаа юмуу, Ус цэвэршүүлэгч тавьж өгье, ОО-н бактер устгагч танилцуулья ч гэх шиг хачин юмнууд орцонд роод ирчихсэн хаалга үүд балбаад байдаг, яаж орж ирдэг байнаа гэж гайхдаг байсан ингээд л ороод ирдэг юм байна. Шал дургүй хүрчихлээ, үнэхээр утгагүй хулгайчид бэлэн хоол өгсөн мэдээлэл байна. Үүнийгээ устга

  12. gg

    2017/01/29 at 21:05

    zarim hed ni mashin seif maaf geed hulgaich garuud bna aa haha

  13. уншигч

    2018/07/09 at 22:37

    нэртэйгээр нь айлын хаалга болгоныг тулхуургуйгээр яаж онгойлгох аргыг бас хэлээд егчихееч

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *