Хэрэв та цагаан шивээс хийлгэх гэж байгаа бол дараах 7 зүйлийг заавал мэдэж байх хэрэгтэй

0

Цагаан шивээс нь сүүлийн үеийн шинэ чиг хандлага болж эхлээд буй билээ. Гэхдээ энэ төрлийн шивээс нь хар өнгөөр шивээс хийлгэхээс илүү нарийн байдаг аж. Хэрэв та цагаан шивээс хийлгэхээр төлөвлөж буй бол дараах зөвлөмжүүдийг мэдэхэд илүүдэхгүй болов уу.

1. Мэргэшсэн хүнээр шивээс хийлгэхээ бүү мартаарай

© ann_gilberg / instagram, © ann_gilberg / instagram

Мэдээж хэрэг ямар ч төрлийн шивээс хийлгэхээр төлөвлөж байсан, заавал мэргэжлийн газраар үйлчлүүлэх нь хамгийн зөв сонголт байх болно. Харин цагаан шивээсний тухайд бусдаасаа илүү болгоомжтой хийх шаардлагатай болдог тул хийлгэх газраа зөв сонгох нь маш чухал. Цагаан бэх нь шингэлт удаантай байдаг бөгөөд үйлчлүүлэгчийн хүссэн шивээсийг урлахад нилээдгүй цаг болон чадвар шаарддаг ажээ. Хар өнгийн шивээсээр мэргэшсэн нэгэн байсан ч, цагаан өнгөөр анх удаа шивэх гэж байгаа хүнээр шивээс хийлгэхгүй байсан нь дээр болов уу.

 

2. Цагаан шивээс арьсны бүх төрлийн өнгөнд зохицдоггүй

© schrodingerskeetay / reddit, © xowildrose / reddit

Цайвар өнгийн арьстай хүмүүсийн хувьд цагаан шивээс нь гайхалтай зохицдог бөгөөд шивээсээ нуух шаардлагатай болсон тохиолдолд будаг ашиглан хялбархан нуух боломжтой байдаг. Харин таны арьсны өнгө бараан бол цагаан шивээс тийм ч сайхан харагдахгүй л болов уу.

 

3. Цагаан шивээс хийлгэх гэж байгаа бол онцгой дизайн хэрэгтэй

© ann_gilberg / instagram, © ann_gilberg / instagram

Цагаан шивээс таны сонирхлыг татаж байгаа бол хүссэн бүх шивээс тань энэ өнгөөр хийгдэх боломжгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Мөн цагаан өнгөөр хийсэн хамгийн энгийн шивээсний санаанууд хамгийн гайхалтай харагдах нь бий. Цагаан өнгийн шивээсний тухайд хэт их дүрс агуулсан шивээс төдийлөн тохиромжтой биш ажээ. Тиймээс шивээс хийлгэх гэж буй газраасаа сайтар лавлаж, хэлэлцэхийг зөвлөж байна.

 

4. Цагаан шивээс олон жилийн насгүй

© RowHard / reddit

Бүх л шивээс цаг хугацааны эрхээр бүдгэрч байдаг. Гэхдээ цагаан өнгийн шивээс бусад өнгөө бодвол илүү хурдан бүдгэрдэг ажээ. Иймээс бүдгэрсэн шивээсээ хар өнгөөр шинэчилж шивүүлэх нь олонтаа байдаг байна.

 

 

5. Цагаан шивээс арьсанд бага зэргийн хавдалт үүсгэдэг

© mattlagz13 / imgur

Цагаан шивээс нь таны арьсанд хавдалт үүсгэж бага зэрэг дээш товойсон байдалтай харагдуулдаг ажээ. Учир нь цагаан өнгөөр шивээс хийхэд илүү тод харагдуулахын тулд арьсны доод давхарга хүртэл шивдэг тул ийнхүү хавддаг байна. Өмнө дурьдсанчлан ийм л учраас та мэргэжлийн хүмүүсээс ямар шивээс хийлгэх нь оновчтой талаар асуух нь зүйтэй.

 

6. Цагаан өнгийн шивээс нь бусад өнгийн шивээсийг тодотгон харуулахад тохиромжтой

© ann_gilberg / instagram, © ann_gilberg / instagram

Цагаан өнгийн шивээсийг бусад өнгийн шивээсээ тодруулан, илүү үзэмжтэй харагдуулахад хэрэглэх нь элбэг байдаг. Бүр хар өнгийн шивээстэй ч төгс зохицол үүсгэж буйг та дээрх зурагнаас харж буй биз ээ. Тиймээс та бусад өнгийн шивээсний хамтаар цагаан өнгийг хэрэглэвэл илүү сайхан харагдах боломжтой.

 

7. Та цагаан шивээсээ хурдан бүдгэрэхээс нь сэргийлэх боломжтой

© ann_gilberg / instagram

Цагаан шивээс хэдийгээр хурдан бүдгэрдэг хэдий ч үүнээс урьдчилан сэргийлэх аргууд бий.

  1. Биеэ угаасны дараа шивээстэй хэсэг дээрээ багахан хэмжээний нүүр цэвэрлэгч шингэн, крем түрхээрэй. Харин угааж цэвэрлэлгүйгээр давхарлан түрхэж болохгүй. Учир нь шивээс тань цэврүүтэх магадлалтай байдаг ажээ.
  2. Цагаан шивээс нь бусад өнийн шивээсийг бодвол шархлах магадлал ихтэй байдаг. Иймээс та түлэгдсэн арьсаа өөрөө хууларч дуусахыг нь хүлээх хэрэгтэй.
  3. Цагаан шивээсээ нарнаас хамгаал. Үүний тулд та нарны туяанаас хамгаалах тос хэрэглэж хэвших хэрэгтэй.

Хэрэв та шивээс хийлгэхээр төлөвлөж байгаа бол цагаан өнгийг сонгох уу эсвэл уламжлалт энгийн шивээсийг сонгох уу? Бидэнтэй сэтгэгдлээ хуваалцаарай.

6
Ха ХаХа Ха
4
БахархмаарБахархмаар
4
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. П. Уранцэцэг

    П. Уранцэцэг

    2020/07/30 at 12:11

    Khaliunaa Otgonbayr

  2. Батчимэг Сундуй

    Батчимэг Сундуй

    2020/08/01 at 01:25

    Zolboo Tsendee

  3. Э. Манлай-од

    Э. Манлай-од

    2020/08/01 at 09:47

    Tumenkhuslen!!!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *