Жолооч нарыг зогсоож, хүүхдүүдийг зам хөндлөн гарахад нь туслаж тэднийг хамгаалдаг, хотынхоо од болсон гудамжны нохой

0

Хүмүүс амьтан тэжээх талаар бодох үедээ ихэвчлэн тэд хэр их анхаарал халамж шаардах тухай л боддог. Мөн амьтан хүний амь насыг аварсан тухай мэдээлэл гарах үед цагдаагийн байгууллагад эсвэл нисэх онгоцны буудал дээрх шалгалтын албанд ажилладаг нохойны тухай л бодол хамгийн түрүүнд орж ирдэг. Иймээс ч нохойнуудын хувьд нийгэмд олны анхааралд өртөх нь олонтаа. Манай сайт уншигч танд Гүржийн нэгэн хотод амьдардаг, тус хотын оршин суугчдын хүндэт найз болсон нэгэн нохойг танилцуулахаар бэлдээд байна. Тус нохой хулгайчдаас оршин суугчдыг урьдчилан сэргийлэхэд туслаж, мөн хүүхдүүдийг хамгаалж хамт явдаг ажээ. Тиймээс ч нутгийнханы хайрыг татсан энэ амьтанд хүмүүс “Facebook” болон “Instagram” хаяг нээж түүний өдөр тутмын амьдралыг цахим орчинд түгээх болжээ.

Түүний нэрийг Купата гэдэг

Энэхүү нохой Гүрж улсын Хар тэнгисийн эрэгт орших Батуми хотод амьдардаг бөгөөд нутгийнханыгаа хамгаалдаг гэдгээрээ алдартай ажээ. Түүний нэр нь гүрж нутгийн үндэсний зайдас болох купатигаас үүдэлтэй гэнэ. Түүний хөршүүд Бими (Bimi), Курша (Kursha), Тетра (Tetra) гэх зэргээр дуудаж өхөөрддөг хэдий ч дэлхий нийтэд танигдсан нэр нь өмнө дурьдсанчлан Купата.

© lovelykaputa / instagram
© lovelykaputa / instagram
© lovelykaputa / instagram

 

Хүүхдүүд түүнийг байхад аюулгүй байдлыг мэдэрдэг

© lovelykaputa / instagram
© lovelykaputa / instagram

Бяцхан хүүхдүүд Купата тэднийг хамгаална гэдэгт итгэдэг. Заримдаа Купата хүүхдүүдийг цэцэрлэгт хүрээлэнгийн үүдэнд хүлээн зогсох бөгөөд хүүхдүүдийг цэцэрлэгээр аюулгүй явахад нь тусалж дагаж явдаг ажээ.

 

Түүний хувьд өдөр бүр баярын өдөр мэт л байдаг

© lovelykaputa / instagram
© lovelykaputa / instagram

Энэхүү бичлэг түүнийг маш алдартай болгосон бөгөөд нутгийнхан болон зочин гийчид бүгд түүнтэй мэндчилж, хамтдаа зургаа татуулдаг байна. Үүгээр ч зогсохгүй энэхүү нохой яг л холливудын оддын нэгэн адил өөрийн нэрийг мөнхөлсөн одтой болоод амжжээ.

 

 

Уран бүтээлч залуус түүний хөргийг буулгах дуртай

© lovelykaputa / instagram
© lovelykaputa / instagram
© lovelykaputa / instagram

Купата нохойны алдар хүнд нэмэгдсээр алдартай уран бүтээлчид хотын барилгын ханан дээр түүний хөргийг зурах хэмжээнд хүрчээ. Мөн түүний нэрээр нээсэн цахим хаягууд дэлхийн өнцөг булан бүрээс шүтэн бишрэгчдийн ирүүлсэн зургуудад дарагддаг гэнэ.

 

Бонус: Хотын баатар ажлаа хийж буй нь

Бид бяцхан нохой хүүхдүүдийг жолооч нараас хамгаалж зам хөндлөн гарахад нь тусалж буйг нь үзлээ.

Таны амьдардаг газар ийм баатар бий юу? Жолооч нар Купатаг хүндэлдэг болов уу?

17
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Tuul Tsegmed

    Tuul Tsegmed

    2020/07/29 at 10:43

  2. Saraka Saraka

    Saraka Saraka

    2020/07/29 at 15:33

  3. Battsetseg Galsanpuntsag

    Battsetseg Galsanpuntsag

    2020/07/29 at 19:39

  4. Anji Anji

    Anji Anji

    2020/07/29 at 21:14

  5. Urantsetseg Gansukh

    Urantsetseg Gansukh

    2020/07/30 at 13:57

    Muuhan hvnees deer adguus bn

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *