Ирэх 2018 онд аз, мөнгийг хэрхэн өөртөө татах вэ?

0

Амжилтад хүрэхэд өчүүхэн зүйл дутагдаад байгаа мэт – энэ бол аз. 2018 оныг ололт амжилтаар дүүрэн байлгахын тулд “ааштай” азыг өөртөө татах хэрэгтэй.

Зурхайчид болон био энергийн мэргэжилтнүүд аз гэдэг бол онцгой энерги бөгөөд бидний үйл хөдлөлөөс шууд хамааралтай гэж тайлбарлаж байна. Азгүй бол хөдөлмөрч хүнд ч хөдөлмөрийн үр шим нь ирэхгүй, ганц алхамын цаана байгаа азанд хүрэхийн алдад төлөвлөгөө нь тасарч нурна. Тиймээс аз хүн болгонд хэрэгтэй, хэрвээ та үнэхээр аз жаргал, амжилттай байхыг хүсэж байгаа бол шүү дээ.

Азаар бялхаж, эерэг боломжийг алдахгүйн тулд өөрийнхөө био талбайг бэхжүүлэх шаардлагатай. Дээр хэлсэнчлэн, аз – энэ бол энерги, тиймээс сөрөг сэтгэл санаа, нөхцөл байдлаас зайлсхийдэг. Алтан нохой жил сэтгэл санаа тогтворгүй байх явдал их байх тул шинэ жилээс урьтаж сэтгэл санаагаа тогтворжуулах хэрэгтэй

Сөрөг нөхцөл байдлыг эерэгээр өөрчилнө. “Би азгүй”, “би бүтэлгүй”, “би тийм их мөнгө олж чадахгүй” гэсэн бодлоосоо эрс тэс татгалзаж эерэг бодлоор өөрийгөө өөрчлөх хэрэгтэй ажээ. Өөртөө мөнгө хүрэлцэхгүй байгааг түр зуурын асуудал бөгөөд энэ асуудлаас та гарч чадна гэж итгүүл. Ийм бодолтой байхад та санхүүгийн урсгал, азыг өөртөө татаж чадна. Энэ үйл явцыг хурдан бөгөөд амархан явуулахын тулд хүчтэй шүтээнтэй болж энергийг дуудах хэрэгтэй.

Азын урсгалыг өөртөө татсаны дараа танаас тойрч бус харин амьдралыг тэтгэж байх зохицуулалтыг хийнэ. Үүний тулд сэтгэл санаагаа зөв тохируулах, өөрийнхөө хүч чадалд итгэх, нүүр тулгарсан хүнд бэрхшээлд бууж өгөхгүй тэмцэх чадалтай байх ёстой. Аз – тогтмол бус өөрчлөмтгий энерги тул байнга хажуудаа байлгахад амаргүй. Гэхдээ боломжтой зүйл. Хэрвээ та хүчтэй шүтээнтэй бол асуудлаас салж чадна: шүтээн нь эерэг энергийг татаж танд итгэл үнэмшил өгнө, эрч хүчээр сэлбэгдэж аз таны мөнхийн анд болоход тусална.

Гурав дахь шат – дотоод хүчин чадлаа ашиглах. Азтай хүн байхаас гадна азаа ашиглаж сурах хэрэгтэй, үүний араас материаллаг эд зүйлс дагалдаж ирэх ёстойг мартаж болохгүй. Үүнийг дотоод сэтгэлийн хүчээр хийнэ. Хүн эрч хүчээ зөв зохицуулж чадвал санасандаа хүрнэ, тэр ч бүү хэл богино хугацаанд. Энэ чадал хүн болгонд заяагдаагүй байдаг. Гэхдээ хөгжүүлж болох чадвар, хэрвээ хүчтэй шүтээний тусламжтайгаар эрч хүчээ зөв голдиролд оруулбал аливаа боломж бодит болж зорилгодоо хүрэх замдаа орно гэжээ.

5
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
4
ГоёГоё
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *