Орцоо хувийн хөрөнгөөр тун ч тохилог болгон засварлажээ

1

Орцоо хувийн хөрөнгөөр тун ч тохилог болгон засварлажээОросын нэгэн ердийн есөн давхар барилгын 6 айлын оршин суугчид хамтран байрныхаа орцыг хувийн хөрөнгөөр тохижуулсан байна. Хот тохижуулах алба, сууц өмчлөгчдийн холбооны хийх ёстой энэ ажлыг өөрсдөө хөрөнгө мөнгө гарган ийнхүү хийсний учир нь тэдний байр хуучин цахилгаан шатны дуунаас болоод маш их дуу чимээтэйн дээр хананд үүссэн хагарлууд нь дуу чимээг улам бүр ихэсгэдэг байжээ. Түүнчлэн хана таазнаас унжсан эмх замбараагүй холбооны утаснууд, бохир хана туурга, шал тааз, байнгын өмхий үнэртэх хогийн сав зэрэг нь тэднийг энэ ажлыг хийхээс өөр аргагүйд хүргэсэн байна. Тэд хана таазны хуучин будаг, плитаг хуулан арилгаж, шинэчлэн будсаны дээр цахилгаан шатны гадна талын хэсгийг засварлаж, орцны цонхыг сольж, холбооны утаснуудыг эмхлэн гадуур нь хайрцаг хийсэн байна. Мөн айлуудын үүдний хэсэгт хөршийн хаалга хийж, хогийн савны хаалтыг сольж, хананд шинэ плита наажээ. Түүгээр ч үл барам ханан дээр гоёмсог гар зураг зурж, орцонд вандан сандал байрлуулсан байна.

/>
6
БахархмаарБахархмаар
5
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *