Эргэн тойронд нь кой мөрөг загаснууд дураараа сэлэх нуурын дунд дуртай ундаагаа амтархан уух боломжтой кафе Вьетнамд нээгджээ. Жинхэнэ тайвшрал гэж энд л байна

0
0
6,452

Та төсөөл дөө – эргэн тойрон кой мөрөг загас сэлсэн нуурын дунд дуртай ундаагаа шимэн сууна. Хошиминий нэгэн алдартай кой-кафе яг л ийм үйлчилгээг танд санал болгоно.

Дэлхийд амьтантай кафе олон л байдаг, загасны хувьд Хошимины кой-кафег хамгийн анхных гэж тооцно. Хэдэн жилийн өмнө бид Amix Coffee-гий тухай танилцуулж байсан – хөл доор нь хэдэн сая загас, жараахай сэлэх усан кафе. Загасанд хайртай хүмүүсийн орох дуртай газар мөнөөс мөн: Вьетнамд яг л нуур цөөрөм шиг санагдах хэдэн арван кафе ажиллаж байгаа юм. Эдгээр кафенууд үнэхээр маш олон тооны кой мөрөг загастай, ямар сайндаа л ус нь хүртэл хурц-улбар шар өнгөтэй харагдахад хүрэх вэ дээ.

Хошимины ихэнх кафе нэг дүр төрхтэй гэмээр: гүн биш хиймэл цөөрөм дунд хэд хэдэн арлуудтай. Арал болгон дээр ширээ байрлуулсан тул үйлчлүүлэгчид хоол ундаа амтархан иднэ.

Уг үйлчилгээний газрын нэг онцлог – загасанд гараараа хүрч болно, гараа л цөөрмийн усанд хий, ингээд л загастай найзална. Байнга л үйлчлүүлэгчиддээ дарагдаж байдаг, ялангуяа хүүхдээ дагуулсан эцэг эхчүүд тасардаггүй ажээ.

Сонирхуулж хэлэхэд, кой мөрөг загас нь хэлтэг загасны нэг төрөл юм. Кой нь үржүүлгийн явцад хиймлээр гаргаж авсан дэд төрөл хэмээгддэг. Ойролцоогоор 80 гаруй төрөл байх бөгөөд тэр болгон нь өөрийн өнгө, толбоны төрөл, үзэмжээрээ ялгагдана. Анхлан Японд гаргаж авсан гэж үздэг: тэр үед хобби төдий л байжээ.

Загасны энэ төрлийн тухай анх 14 дүгээр зуунд дурдсан байдаг юм. Японд яаж яваад мөрөг загас хүрсэн тухай ямар нэгэн баримт даанч байхгүй: Хятадаас тээвэрлэж аваачсан нь илүү үнэний хувьтай таамаг юм. Япон тариачид мөрөг загасыг хоол хүнсэндээ хэрэглэх зорилгоор зориуд тэжээдэг болжээ. Хэрвээ бусдаасаа ялгарах өнгөтэй мөрөг загас гарвал гэрийн тэжээвэр амьтан болгон амьд үлдээж байв.

Ингээд л кой өсгөх хобби төржээ: тариачид гоёмсог өнгөтэй загас төрүүлэхийн тулд янз бүрээр л оролдож байлаа. Гоё өнгийн хайрстай загасыг сүүлдээ идэхээ ч больж (мэдээж дaйн бaйлдаан эсвэл ургац муу жил идэхээс аргагүй тохиолдол байлгүй л яах вэ), харин ордны цөөрмийг чимэглэх зорилгоор үржүүлдэг болжээ.

20 дугаар зууны эхэнд л кой мөрөг загасны тухай дэлхий дахин мэдэж эхэлсэн юм: загасыг Токиод болсон нэгэн үзэсгэлэнгийн үеэр үзүүлсэн байдаг. Өнөөдөр дэлхий дахинаа кой мөрөг загасны маш олон клубууд бий болжээ, тэр дундаа Хошиминд – эдгээр загас бужигнах бүхэл бүтэн кафе үйлчлүүлэгчдэд үйлчилж байна.

Кой харж суухад сэтгэл санаа тайширч, эрч хүчээр сэлбэгддэг. Аквариумын загасны ач тусыг бид эртнээс мэдэх болсон, вьетнамын кой-кафед ч гэсэн ийм үр нөлөө үзүүлж байгаа нь нэгэнт тодорхой болжээ. Өөр бусад ан амьтдын амар амгалан байдлыг харж суухаас өөр тайвшрал хаана байх вэ дээ? Бас тэднийг тэжээх сайхан байлгүй яахав.

Зөвхөн кой мөрөг загасыг сонгож үржүүлэх замаар гаргаж аваагүй юм, мөн алтан загас ч энэ замаар бидэнд иржээ: тэр мөн л хэлтэг загасны нэг төрлөөс үүсэл гаралтай.

Та өөр ямар нэгэн сонирхолтой зохион байгуулалттай, өвөрмөц ресторан, кафе мэддэг вэ?

2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.