Бид бүгдийн сайн мэдэж байгаагаар бол инээд – бие махбодод эерэгээр нөлөөлөх эм төдийгүй хөнгөхөн мaнсуурлын шинжтэй сэтгэл хөөрөлд автуулдаг. Тийм ч учраас хэн нэгнийг шоглох гээд зүгээр сууж чаддаггүй хүмүүс байдаг бололтой.
Орчин үед хошигнох мэдрэмж хүнд тун их хэрэгтэй гэж бид бодож байна, аливааг эерэгээр, өөдрөгөөр хүлээж авбал бидэнд тустай. Өнөөдрийн нийтлэлийн нөхдүүд шиг уйтгарлаж гуниглалгүй харин өөрийгөө болон бусдыг цагаахан шоглож амьдралыг улам өнгөлөг болгож байгаарай.
Ах надад гоёлын хувцас авч өгсөн юм. Тэгснээ хэдхэн минутын дараа өөрөө ингэж хувцаслаад ороод ирдэг юм даа
Ажил дээрээ танилцуулж байсан презентэйшнээ дундаас нь таслахад хүрлээ. Яагаад гэвэл хүүхэд угаалгын өрөөний шалаар нэг ус явж байна гэж над руу утастаад
Махны тасгийн хошин худалдагч
Ажил дээрээ жил болгоны 4 дүгээр сарын 1-нд бид нэг л залууг өдөж баяраа тэмдэглэдэг
Аавын гэрийн ойролцоо сургууль байдаг юм. Ус зaйлуулах хоолойны таган дээр зоос наачихаад сургуулийн хүүхдүүд салгах гэж оролдож байгааг нь харж суух дуртай хүн дээ
Ээжийндээ нэг долоо хоног зочилсон юм, тэр хооронд өрөөний найзууд надаар даажигнахаар шийджээ
Энийг бодож олсон хүн хошин шогийг дээд зэргээр ойлгодог хүн байж таараа
“Үнэгүй Wi-Fi. Нууц үг – хариултын эхний тоо”
Хөрш бид хоёр бие биенээ чадах гээд дaйн зарлаад байгаа юм. Би ялалт байгуулах шиг боллоо
Цуг ажилладаг хүн томилолтоор хэд хоног явсан юм. Түүний компьютерын гар болон базилийн үр хоёр найзалжээ
Яг энэ үеэр онгоцны буудал дээр оройн цагаар…
“Ёохх, чимээгүй бас амар амгалан”
Өвс хадаж байгаад хөлөө гэмтээчихсэн юм. Тэгсэн эхнэр маань өвс хаддаг машиныг мангас болгоод будчихжээ
Би хүүхдийн цэцэрлэгт ажилладаг. Бие засах гээд түр гарсан юм, гэтэл ийм зүйл харлаа. Энэ хүүхдүүд хүн айлгаж дуусахгүй шүү
“Хүүхдийн цэцэрлэг паркын бүсэд байрладаг юм. Гэхдээ нийтийн бие засах газар паркын нөгөө талд. Тэгэхээр бидний хувьд цорын ганц хувилбар бий – майханд байрлуулсан бие засах газар”.
Ажлын газрын хошигнол, манай нэг ажилтан Суперменийг чимжээ
Дэлгүүрийн захиргаа давхар даатгал хийхээр шийдсэн байна
“Өнгө сонгож байгаа нөхрүүд эхнэрийн бичгээр гаргасан зөвшөөрөлтэй байх ёстой”
Найз залуудаа Зул сарын баяраар бургер бэлэглэнэ гэж хэлсэн байсан юм
Найз залуугийнхаа машины ухрахын камерт Николас Кейжийн зургийг наачихсан чинь…
Бид хааяа ч гэсэн бие биенээрээ ингэж даажигнаж болох уу? Эсвэл ингэх нас минь аль хэдийн өнгөрсөн гэж бодож байна уу?