Гэр цэвэрлэх хэлбэрийг чинь өөрчлөх ашиг тустай 20 зөвлөгөө

0

Олонх хүмүүс гэр цэвэрлэнэ гэхээр үстэй толгой нь арзайдаг. Гэр цэвэрлэх нь цаг их авахаас гадна бидний хийдэг бүхий л ажлуудаас хамгийн уйтгартай нь мэт санагддаг. Магадгүй гэр цэвэрлэхийн оронд өөр юуг ч хамаагүй хийе гэх хүн ч байхыг үгүйсгэхгүй. Ямартай ч хийхээс өөр аргагүй энэ ажлыг хэрхэн хялбархан байдлаар, багахан цаг зарцуулан хийж болдог болохыг харуулсан 20 аргыг танилцуулъя. Та эдгээр аргуудыг ашиглаад сурчихвал өөр дуртай ажилдаа зарцуулах цаг чинь санаанд оромгүйгээр уртсах болно.

1. [tweetable]Сонгиноор гриллээ цэвэрлэ[/tweetable].

Гэр цэвэрлэх хэлбэрийг чинь өөрчлөх ашиг тустай 20 зөвлөгөө 1Цагаан сонгиныг таллаж зүсээд гахайн мах шарсан халуун гриллнийхээ сараалжин төмрийг үр. Энэ нь сараалжийг үнэхээр сайхан цэвэрлээд зогсохгүй дараагийн удаа хэрэглэх үед маханд сайхан амт оруулна.

2. Холигч цэвэрлэх

Гэр цэвэрлэх хэлбэрийг чинь өөрчлөх ашиг тустай 20 зөвлөгөө 2Блендэр буюу холигчиндоо халуун ус хийж, аяга угаагч шингэнээс ганц дуслыг нэмээд холигчоо асааж, хэдэн секунд ажиллуулчих. Дараа нь усаа асгаж, цэвэр усаар зайлаад хатаагаарай.

3. Бөөлжсийг соруул.

Гэр цэвэрлэх хэлбэрийг чинь өөрчлөх ашиг тустай 20 зөвлөгөө 3Зөөлөн хивсэн дээр чинь хэн нэгэн этгээд бөөлжчихсөн бол хүнсний содыг устай хольж, зуурмаг болгоод бөөлжсөн хэсэг дээр цац. Шөнө нь тэр чигээр нь орхиод маргааш нь тоос сорогчоор соруулаад авчих.

4. Хагарсан шил цуглуулагч

Гэр цэвэрлэх хэлбэрийг чинь өөрчлөх ашиг тустай 20 зөвлөгөө 4Нүцгэн гараараа хагарсан шилний хэлтэрхийнүүдийг цуглуулахаа түр азна. Харин [tweetable]цагаан талхны хэрчмээр шилний хэлтэрхийнүүдтэй хэсэгт дарахад хамгийн жижиг хэлтэрхийг ч наалдуулж авч чадна[/tweetable].

5. Таазны сэнс цэвэрлэгч

Гэр цэвэрлэх хэлбэрийг чинь өөрчлөх ашиг тустай 20 зөвлөгөө 5
Хуучин дэрний уутыг сэнсний далбангуудын гадуур углаад арчвал бүх тоос шороо дэрний уутан дотор унана.

6. Арьсан тавилгыг сэргээх

Гэр цэвэрлэх хэлбэрийг чинь өөрчлөх ашиг тустай 20 зөвлөгөө 6[tweetable]Арьсан бүрээстэй тавилганы бүрээсийг гутал өнгөлөгчөөр зүлгэвэл бүх зураас, элэгдэл нь алга болно[/tweetable].

7. Аяга таваг угаагчны гүн цэвэрлэгээ

Гэр цэвэрлэх хэлбэрийг чинь өөрчлөх ашиг тустай 20 зөвлөгөө 7Аяга таваг угаагчныхаа хамгийн дээд талын тавиур дээр аяганд цагаан цуу хийж тавиад хамгийн өндөр температур дээр нь ажиллуул. Дараа нь ёроолд нь хүнсний сода цацаад дахин ажиллуул. Гайхалтай цэвэрхэн болж байгаа биз.

8. Матрасаа цэвэрлэ.

Гэр цэвэрлэх хэлбэрийг чинь өөрчлөх ашиг тустай 20 зөвлөгөө 8Шүршигч саванд архи хийгээд матрасан дээрээ хөнгөхөн шүршиж өг. Хаттал нь байлга. Бактериас үүдэлтэй үнэр оргүй алга болох болно.

9. Ваннанд хүрээлэн тогтсон толбыг цэвэрлэх

Гэр цэвэрлэх хэлбэрийг чинь өөрчлөх ашиг тустай 20 зөвлөгөө 9Грейпфрутыг таллаж хуваагаад шүүсийг нь ваннанд хүрээлэн тогтсон толбон дээр давстай хамт шүршиж өг. Сайтар үрэхэд хүрээ сураггүй алга болно.

10. Модон эдлэл дээрх усны толбо

Гэр цэвэрлэх хэлбэрийг чинь өөрчлөх ашиг тустай 20 зөвлөгөө 10Модон эдлэл дээр ёроол нь нойтон аяга тавихад хүрээ үүсээд тогтчихдог. Үүнийг эхлээд алчуураар илүүдэл чийгийг нь шингээж аваад дараа нь үсний сэнсээр хаттал нь үлээлгэ.

11. Хоёр алхамт грилл цэвэрлэгээ

Гэр цэвэрлэх хэлбэрийг чинь өөрчлөх ашиг тустай 20 зөвлөгөө 11[tweetable]Гриллээ салгаад халуун дээр нь завсар нь цаасан салфетка норгож, давхарлан хавчуул[/tweetable]. Халуун уур гриллийг цэвэрлэх бөгөөд гар хүрч болохуйц хөрснийх нь дараа хуурай салфеткаар арчиж цэвэрлэ.

12. Аяга угаагч хөвсгөрийг ариутгах

Гэр цэвэрлэх хэлбэрийг чинь өөрчлөх ашиг тустай 20 зөвлөгөө 12[tweetable]Нойтон хөвсгөрөө богино долгионы зуухны өндөр температурт 2 минут халаахад бактери нь 99%+ арилна.[/tweetable]

13. Амьтны үсийг цэвэрлэх хаймран шал арчигч

Гэр цэвэрлэх хэлбэрийг чинь өөрчлөх ашиг тустай 20 зөвлөгөө 13Хивсэн дээр чинь нохойны үс байхгүй юм шиг харагдаж байсан ч хаймран шал арчигчаар хивсэн дээгүүрээ гүйлгээд үз. Гарч ирсэн зүйл таныг цочирдуулна.

14. Нойтон гутал, бээлийг хурдан хатаах

Гэр цэвэрлэх хэлбэрийг чинь өөрчлөх ашиг тустай 20 зөвлөгөө 14[tweetable]Базсан сонингийн цаас нь маш сайн хатаагч хэрэгсэл[/tweetable] юм. Эсвэл зүгээр л түүхий будаа хийгээд үзэж болно.

15. Тосны толбо арилгах

Гэр цэвэрлэх хэлбэрийг чинь өөрчлөх ашиг тустай 20 зөвлөгөө 15Хувцсан дээр чинь тосны толбо болчихсон уу? [tweetable]Цагаан шохойгоор тосны толбыг сайтар үрж түрхээд хэдэн минут байлгасны дараа чийгтэй алчуураар шохойгоо арилтал арч[/tweetable].

16. Микрофибер буйдангийн цэвэрлэгээ

Гэр цэвэрлэх хэлбэрийг чинь өөрчлөх ашиг тустай 20 зөвлөгөө 16Шүршигч саванд архи хийж, буйдангаа шүршээд цагаан хөвсгөрөөр үр. Харин дараа нь хатуу үстэй сойз ашиглан фиберүүдийг хөвсийлгө.

17. Кофе бутлагч цэвэрлэх

Гэр цэвэрлэх хэлбэрийг чинь өөрчлөх ашиг тустай 20 зөвлөгөө 17[tweetable]Кофе бутлагчиндаа 1 амны том халбага хүнсний сод хийгээд ажиллуул.[/tweetable] Дараа нь содаа арчаад авчих.

18. Шарах шүүгээ цэвэрлэх

Гэр цэвэрлэх хэлбэрийг чинь өөрчлөх ашиг тустай 20 зөвлөгөө 18[tweetable]Бүрэн хөрсөн шарах шүүгээнд аяганы тал хүртэл нашатырийн спирт хийж тавь[/tweetable]. Нэг шөнө тэнд нь хонуулаад маргааш нь арчиж цэвэрлэ.

19. Хатаагч даавууг ашиглах

Гэр цэвэрлэх хэлбэрийг чинь өөрчлөх ашиг тустай 20 зөвлөгөө 19Зурагтнаас эхлээд номын тавиур гээд бүх зүйлийг хатаагч даавуу ашиглан цэвэрлэж болно. Тоосжихгүй шинж чанар нь цэвэрлэсэн гадаргууд тоос тогтохоос удаан хугацаагаар хамгаална.

20. Хивсний толбо цэвэрлэх

Гэр цэвэрлэх хэлбэрийг чинь өөрчлөх ашиг тустай 20 зөвлөгөө 20[tweetable]Ус, цагаан цуу хоёрыг тэнцүү хэмжээгээр холиод хивсний толбон дээр цацна[/tweetable]. Дээрээс нь чийгтэй цэвэрхэн алчуур тавиад индүүднэ.

1
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. Зочинbaagii

    2014/08/19 at 15:50

    gaihaltai..

  2. Зочинamka

    2014/08/21 at 10:22

    үнэхээр хэрэгтэй сайхан мэдээлэл байна. Яахаа мэдэхгүй байсан нэлээн зүйлээ шийдэх аргаа эндээс оллоо. Баярлалаа

  3. Зочин

    2014/08/22 at 00:57

    zarim neg ni unen teneg oilgomjtou ymaa derni uut hj arch ch gh shig

  4. zul

    2014/08/22 at 09:09

    Hurgugchind shingesen muuhai vnerig yaj arilgah we.

  5. uyanga

    2014/08/25 at 10:05

    bayarlalaa

  6. Зочинbattsetseg

    2014/09/10 at 11:03

    Bayrlala gaihaltai zowlogoo bn

  7. Зочинganaa

    2014/09/18 at 14:59

    Mash ih taalagdlaa

  8. Зочин Altaa

    2015/01/14 at 21:24

    Сэтгэгдэл * Ynen heregtei medeelel baina. Mash ih bayarlalaa.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *