Залхуу хүмүүст зориулсан хамгийн өндөр цалинтай 10 мэргэжил

1

Залхуу байна гэдэг тэнэг байна гэсэн үг биш шүү дээ. Дэлхий дээр мэргэжлийн ур чадвар шаарддаггүй мөн хүчин чармайлтгүйгээр хийж болох хэд хэдэн өндөр цалинтай ажлын байр байдаг аж. Дараах мэдээлэлд тэдгээр мэргэжлийн 10-ыг нь дурдая:

1. Мэргэжлийн гадаад хүн

Хэрэв та гаднаасаа цэмцгэр харагддаг, мөн ямар ч арга хэмжээнд оролцсон сонирхолтой яриа өрнүүлж чаддаг бол Хятадын мэргэжлийн гадаад хүний албан тушаалд бүртгүүлэн орох боломжтой. Энэ мэргэжил эрэлт хэрэгцээтэйд тооцогддог бөгөөд цалинг харамгүй өгдөг: долоо хоногт 1000-1600 доллар. Энэ ажилд гадаад төрх болон харизмаас өөр юу ч хэрэггүй.

Залхуу хүмүүст зориулсан хамгийн өндөр цалинтай 10 мэргэжил 1

2. Мэргэжлийн тэврэгч

Энэ мэргэжил нь өдөржин орондоо хэвтэж, тэврэлдэх дуртай хүмүүст яг тохирно. Одоогийн байдлаар ийм мэргэжлээр хүмүүсийг ажлуулдаг 16 компани бий. Хэрэв та өөрийн тэврэлтийн компанитай болохыг хүсвэл одоо яг тохиромжтой цаг нь шүү. Эдгээр компаниуд хэрэглэгчтэйгээ интернетээр харьцдаг, тиймээс танд зөөлөн орноос гадна ажлаа хийх ноутбук хэрэг болно. Та тэднийг дажгүй үнээр http://www.integralplus.az/az/noutbuklar-ve-plansetler/plansetler/ сайтаас олох боломжтой. Сүүлд нь нэмж хэлэхэд мэргэжлийн тэврэгч нь цагт 80 доллар, шөнийн 300 доллар авдаг. Ямар нэг онцгой сургалт, тусгай зөвшөөрөл шаардлагагүй, танихгүй хүн тэврэхдээ л бэлэн байх хэрэгтэй.

Залхуу хүмүүст зориулсан хамгийн өндөр цалинтай 10 мэргэжил 2

3. Хятадад англи хэлний багшаар ажиллах

Хятадад англи хэлний багш хамгийн эрэлт хэрэгцээтэйгээр тодроод байгаа бөгөөд англиар ярьдаг байхад л хангалттай байдаг гэнэ. Зарим сургуулиуд ажлын туршлага болон боловсролд анхаарлаа хандуулаад байдаггүй юм байна. Тиймээс англиар арай гэж ярьдаг хүн ч ачаалал багатайгаар мөнгө олох боломжтой гэсэн үг юм. Хятадын гадаад хэлний багш нар хамт ажилладаг мэргэжлийн багш нарын цалингаас 3 дахин их цалин авдаг ажээ.

Залхуу хүмүүст зориулсан хамгийн өндөр цалинтай 10 мэргэжил 3

4. Зочид буудлын ор шалгагч

Ор шалгагч нар ихэвчлэн үнэтэй зочид буудлуудад “ажилладаг”. Эдгээр хүмүүсийг аялал жуулчлалын агентлагууд ихээр хөлсөлдөг. Ор шалгагчид шөнийг зочид буудалд өнгөрүүлээд дараа нь ажил олгогчдоо хэрхэн унтсанаа тайлагнадаг ажээ.

Залхуу хүмүүст зориулсан хамгийн өндөр цалинтай 10 мэргэжил 4

5. Шар айраг амтлагч

Энэ ажлыг хийхэд зөвхөн шар айраг уугаад зогсохгүй цалин авах боломжтой. Гэвч энэ мэргэжилд тодорхой ур чадвар хэрэгтэй. Та шар айраг исгэх нарийн техникийн дамжаанд явсан байх ёстойгоос гадна ундааны өвөрмөц амтыг тодорхойлж, мэдрэмжээ бүрэн илэрхийлэх зарим нэршлүүдийг сайн мэддэг байх хэрэгтэй. Ийм мэргэжлийг ихэвчлэн шар айрагны үйлдвэрийн ажилчдаас сонгон шалгаруулдаг.

Залхуу хүмүүст зориулсан хамгийн өндөр цалинтай 10 мэргэжил 5

6. Видео тоглоом шалгагч

Видео тоглоом шалгагч нар цагт 10-18 долларын цалинтай байдаг ба өөрөөр хэлбэл жилд дунджаар 30 мянган доллар авдаг гэсэн үг юм. Тэдний зорилго нь тоглоомыг тоглоод бүх алдаа дутагдлыг тайлагнахад оршдог ажээ.

Залхуу хүмүүст зориулсан хамгийн өндөр цалинтай 10 мэргэжил 6

7. Нойрны судалгааны туршилтанд оролцогч

Унтаж мөнгө олох өөр нэгэн хялбар ажил. Төрөл бүрийн эрүүл мэндийн байгууллагууд нойртой холбоотой судалгаа явуулдаг бөгөөд тэд туршилтанд оролцох хүн үргэлж хайж байдаг. Туршилтанд орох хүмүүс тодорхой насны хүмүүс байх эсвэл тодорхой нэг амьдралын хэв маягтай хүмүүсийг оролцуулдаг. Судалгаанд оролцогч нар өдөрт дунджаар 1000 долларын цалин авдаг юм байна.

Залхуу хүмүүст зориулсан хамгийн өндөр цалинтай 10 мэргэжил 7

8. Программист

Энэхүү ажил мэргэжлийн ур чадвар шаарддаг ч мэргэжилтнүүдийн ярьж байгаагаар цалин өндөртэй, төвөгтэй биш мөн ажиллаж байхдаа углааш, унтлагын өмдтэй явж болдог гэнэ. Жишээ нь, Билл Гейтс хэлэхдээ: би Microsoft-д залхуу программистуудыг ажлуулмаар байна, учир нь тэд “үргэлж хамгийн хялбар аргыг олж хардаг” гэжээ.

Залхуу хүмүүст зориулсан хамгийн өндөр цалинтай 10 мэргэжил 9

9. Киноны арын дүр

Бидний үздэг кинонуудын арын хэсэгт гарж байдаг хүмүүс мэргэжлийн жүжигчид гэдгийг мэдэх үү? Тэдний дунд Оскарын шагнал авах гэж зүтгэдэггүй ч хялбар аргаар мөнгө олох хүсэлтэй хүмүүс их бий. Тэд өдөрт 100 долларын цалин авдаг. Хэрэв зураг авалт 8-аас их цаг үргэлжилвэл тэдний цалинг 2 нугалж өгдөг. Хэрэв зураг авалтын үеэр хувийн зүйлээ ашиглаж байгаа бол (хувцас, машин гэх мэт) нэмэлт төлбөр авах ёстой байдаг юм байна.

Залхуу хүмүүст зориулсан хамгийн өндөр цалинтай 10 мэргэжил 8

10. Мэргэжлийн нохой салхилуулагч

Завгүй эзэд нохойгоо танихгүй хүнд өгч асруулахдаа баяртай байдаг гэнэ. Нохойг салхилуулахад цагийн 50 доллар авдаг юм байна – энэ нь тухайн улс орон болон эздийн төлбөрийн чадвараас ихээхэн хамаардаг аж.

Залхуу хүмүүст зориулсан хамгийн өндөр цалинтай 10 мэргэжил 10

224
Ха ХаХа Ха
48
ТэнэглэлТэнэглэл
37
ГайхмаарГайхмаар
33
ГоёГоё
17
ХөөрхөнХөөрхөн
11
БахархмаарБахархмаар
10
БурууБуруу
6
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

25 Сэтгэгдэл

  1. Зочин

    2015/10/09 at 21:54

    Сэтгэгдэл *ajil haij bna

  2. Г. Ууганжаргал

    Г. Ууганжаргал

    2015/10/10 at 01:34

    Абасе Бүүвэйбаатар

  3. Г. Ууганжаргал

    Г. Ууганжаргал

    2015/10/10 at 01:34

    Абасе Бүүвэйбаатар

  4. Г. Ууганжаргал

    Г. Ууганжаргал

    2015/10/10 at 01:34

    Абасе Бүүвэйбаатар

  5. Navch Navchaa

    Navch Navchaa

    2015/10/10 at 09:53

    Сайхан мэргэжил биш гэжүүү ккк

  6. Navch Navchaa

    Navch Navchaa

    2015/10/10 at 09:53

    Сайхан мэргэжил биш гэжүүү ккк

  7. Navch Navchaa

    Navch Navchaa

    2015/10/10 at 09:53

    Сайхан мэргэжил биш гэжүүү ккк

  8. Зочин

    2015/10/10 at 11:37

    Nohoi salhiluulagch n taalagdlaa.

  9. Зочин

    2015/10/10 at 11:38

    meregjiliin diplomtoi 2 surguil togsson humuust ajil oldohgvi baihad zarim 1 n zalhuuraad l mongo oljiidog huwi zayaa gej

  10. Зочин Болжмор

    2015/10/10 at 13:42

    Мөн сүлжээний компаниуд бна шд. . Доороо хүмүүсээ элсүүлж чадвал мөнгө олох боломжтой. .гэхдээ л сэтгэлээ гаргаж зүтгэхгүйгээр мөнгө олох мэдээж амаргүй

  11. Temuulen Chingis

    Temuulen Chingis

    2015/10/10 at 15:30

    Батцэнгэлийн Түвшин

  12. Temuulen Chingis

    Temuulen Chingis

    2015/10/10 at 15:30

    Батцэнгэлийн Түвшин

  13. Chi namaig dutuu l unelj bna daa

  14. Chi namaig dutuu l unelj bna daa

  15. Temuulen Chingis

    Temuulen Chingis

    2015/10/10 at 16:09

    Эмзэг юм байгаашт ???

  16. Temuulen Chingis

    Temuulen Chingis

    2015/10/10 at 16:09

    Эмзэг юм байгаашт ???

  17. Oo tegee yu

  18. Oo tegee yu

  19. Зочин

    2015/10/10 at 18:01

    Ajil haij bna

  20. uhykhukhjk

    2015/10/10 at 20:17

    Сэтгэгдэл *jhghjghghl

  21. Зочин

    2015/10/11 at 07:17

    Зочид буудлын ор шалгагч гэдэг чинь л ёстой сайхан ажил байна шд. Үнэтэй буудалд цалин аваад л унтаад яваад байдаг.

  22. Зочин

    2015/10/11 at 20:03

    Angli helnii bagsh goy yum shig bna

  23. Зочин

    2015/10/12 at 10:56

    I’m a programmer and I find this offensive

  24. Зочин

    2015/10/16 at 18:27

    Сэтгэгдэл *

  25. Simba

    2017/09/07 at 23:32

    Noirnii sudalgaand ni yqj orotsdiin bol

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *