Бид шүдээ арчлах үедээ дараах 8 алдааг гаргаж, шүдээ бага багаар муутгасаар байдаг!

4

Ойролцоогоор 2.4 тэрбум хүн шүдний цоорлоос болж зовж шаналж байна. Бидний өдөр тутам гаргадаг алдаануудаас үүдэж, бид өөрсдөө ч мэдэлгүй шүдээ гэмтээдэг. Үр дүнд нь шүдний өвчин тусаж, их хэмжээний мөнгө зарлагдахад хүрдэг ажээ.

Бид та бүхэнд шүднийхээ эрүүл мэндэд анхаарал тавих үедээ хүмүүсийн гаргадаг нийтлэг алдаануудыг хүргэхээр бэлтгэлээ. Эдгээрийг мэдэж авснаар та ирээдүйд шүдний өвчнөөс урьдчилан сэргийлж чадах болно

1. Амнаас гарах таагүй үнэрийг үл тоох

Амнаас таагүй үнэр гарах нь ариун цэвэр сайн сахиагүй эсвэл буйлны өвчинтэй холбоотой байдаг. Заримдаа бид амнаас гарах таагүй үнэрийг анзаардаггүй ч, таньтай ярьж буй хүн тухайн үнэрийг үнэртэх боломжтой. Энэ нөхцөлд үүнийг шалгаж үзэх энгийн арга бий:

  1. Бугуйныхаа дотор талыг долоох
  2. 5-10 секунд хүлээх
  3. Бугуйгаа үнэрлэх

Мөн та хэлнийхээ угнаас хуруу эсвэл хөвөнгөөр арчдас авч болно. Ингэхдээ хэтэрхий хойш нь болгох хэрэггүй. Эс бөгөөс хахах, огих эрсдэлтэй.

 

2. Шүдээ угаасны дараа юм уух

Тийм ээ, мэдээж та өглөө шүдээ угаасныхаа дараа юм уудаг байх. Гэхдээ шүдний ооны амт тухайн өдрийн хамгийн сүүлд мэдэрсэн амт байх хэрэгтэй. Тэр ч бүү хэл унтахын өмнө цай уух нь таны шүдэнд сөргөөр нөлөөлдөг байна.

© shutterstock.com © shutterstock.com

 

3. Шүдээ угаасны дараа амаа зайлах

Шүдээ угаасны дараа та магадгүй амаа усаар зайлдаг байх. Гэхдээ хэт их зайлах хэрэггүй! Ингэснээр шүдний цоорол болох эрсдэлийг 25% бууруулах ач тустай. Шүдний ооны амт тааламжгүй санагдах ч, та дараа нь дасах болно.

© shutterstock.com

 

4. Удаан сойздохгүй байх

Өдөр бүр шүдээ 30 секунд сойздох нь илүү үр дүнтэй бас зөв арчилгаа биш юм. Энэ нь амны хөндий болон шүдний асуудал үүсгэдэг. Амаа 4 хэсэгт хуваасан гэж үзвэл, хэсэг тус бүрийг дор хаяж 30 секунд сойздох ёстой. Ерөнхийдөө 2 минут угаахад хангалттай.

© 0000001/Reporter/East News © NO CREDIT/East News

 

5. Хэтэрхий чанга сойздох

Шүдээ угаах үедээ хэтэрхий чанга сойздох үе байдаг. Харамсалтай нь энэ нь шүдний пааланг гэмтээж, шүдийг илүү эмзэг болгож орхидог. Мөн өөртөө тохирсон шүдний сойз хэрэглэх нь чухал. Шүдний эмчээс зөвлөгөө аваарай.

© shutterstock.com

 

6. Хооллож дуусмагцаа шүдээ угаах

Хооллож дууссан уу үгүй юу шууд шүдээ угаавал шүдний пааланд сөргөөр нөлөөлдөг байна. Тэр тусмаа та хүчиллэг хүнс хэрэглэсэн бол… Хоолоо идэж дууссанаас хойш 30 минут өнгөрсний дараагаар шүдээ угааж байгаарай.

© shutterstock.com

 

7. Шүдний сойзоо солихгүй байх

3 сар тутамд нэг удаа шүдний сойзоо сольж байх ёстой гэж судлаачид үздэг. Нөгөөтэйгүүр сойзны үс нь налсан, хэвээ алдсан даруйд солих хэрэгтэй. Шүдний сойз шүдний завсар бүрт хүрч, шүдийг сайтар цэвэрлэх үүрэгтэй билээ.

© shutterstock.com

 

8. Өвдсөн үедээ сойзоо солихгүй байх

Шүдний сойз бактерийг устгахгүй. Та өвдсөн үедээ сойзоо солихгүй бол, дараагийн удаа өвчнийг дахин өөртөө авна. Мөн таны сойз бусдын сойзонд хүрэхгүй байх хэрэгтэй. Эс бөгөөс гэр бүлийн гишүүдэд чинь халдварлах эрсдэлтэй.

© shutterstock.com

Та дээрх мэдээнээс өөрт хэрэгтэй мэдээллийг авч чадсан уу? Өөр ямар алдааг бид шүдээ арчлахдаа гаргадаг вэ? SHARE хийж найзууддаа энэ мэдээг дамжуулаарай.

23
БахархмаарБахархмаар
7
ГоёГоё
6
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *