Урдаа 5 камертай Amazon-ы шинэ смарт утас 3D интерфейстэй

0

Дэлхийн хамгийн том онлайн худалдааны Amazon компани гар утасны зах зээлд өөрийн гэсэн бүтээгдэхүүнээр орж ирэхээр зэхэж байгаа тухай яриаг дагалдан Amazon-ы анхны ухаалаг гар утасны зураг гэгдсэн зурагнууд цахим ертөнцөд тархжээ. 4,7 инчийн 720 пикселтэй дэлгэц бүхий энэхүү ухаалаг гар утас урдаа 5, ардаа 1, нийтдээ 6 камертай гэдгээрээ онцлог аж. Төхөөрөмжийн урд талын 1 болон арын камер нь зураг авах, бичлэг хийх зэрэг ердийн зориулалттай байж болох ч үлдсэн 4 камер нь ямар учиртай болох нь үнэхээр гайхмаар. Тэгвэл ам дамжсан яриагаар бол Amazon-ы шинэ гар утас 3D интерфейстэй байх гэнэ. Нэмэлт 4 камер болон infrared мэдрэгчүүд нь хэрэглэгчийн толгойны байршлыг дагаж мэдэрдэг бөгөөд 3D нүдний шилний шаардлагагүйгээр аль ч өнцгөөс 3D дэлгэцэн дээрх зүйлсийг харах боломжийг олгодог гэжээ. Анхны 3D дэлгэцнээс гадна 2 гигабайтын түр санах ой, Qualcomm Snapdragon процессортой энэ утасны тэргүүн зэргийн хувилбарыг авах боломжгүй худалдан авагчдад зориулсан хямд үнэтэй хувилбар ч гарах юм байна. Amazon-ы 6 камертай ухаалаг гар утас энэ зун гарах гэнэ.

ZZZZ5384ZZZZ5384

ZZZZ5385ZZZZ5385

ZZZZ5386ZZZZ5386

ZZZZ5387ZZZZ5387_XopoM.com
[embedyt]https://www.youtube.com/watch?v=kfq7dDS8RFk[/embedyt]

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Зочин

    2014/04/21 at 11:18

    Заа ухаалаг утаснуудын тулаан ч ширүүсэх нь дээ. Анхны 3D дэлгэцтэй утас ингээд гарчихлаа

  2. BTERDENE

    2014/04/21 at 13:18

    ENE MAL BATSAAN YU HUSTAAD BAIGAAN BE?

  3. Зочин

    2014/04/21 at 14:46

    Amazon 1 yum hiivel nunjigtei l yum hiideg dee, za yamar ch baisan huleej l suuy. yu bolohnuu

  4. hack

    2014/04/21 at 19:38

    Lg optimus 3d gej utas baidagiishdee mal batsaan mine anhnii utas ntr haha heden onii batsaan be

  5. jack

    2014/04/22 at 02:17

    aan tiin neeh zavaan utas uu? nud uvtgusun utas bna lee lg-iin ter utas. buur neeh yadtsan ch yum shig sanagdsan shvv

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *