20 дахь өдрийн жор: Претцельний үйрмэгээр бүрсэн гахайн махан шницель

0
0
3,225

Өдөр өдөр өөр өөр амтыг мэдрүүлэх 4-р сарын жор маань 20 дахь өдрийнхөө жорыг толилуулж байна. Бидний хувьд тэр бүр анзаарч, сонирхож байгаагүй амтыг санал болгож байгаа гэдгээрээ онцгой жорууд маань та бүхэнд таалагдаж бизээ. Амралтын өдрийн тань амтыг нэмж, гэр бүлээрээ содон амтыг мэдрэх боломжийг олгох энэхүү жорыг заавал туршиж үзээрэй. Шинэ амт, шинэ жор, шинэ хоол, шинэ мэдрэмж, гайхалтай сайхан амралын өдрийг хамтдаа бүтээцгээе!

Pretzel-Crusted Pork Schnitzel

Орц: 4 аяга алимны шүүс, 1 амны халбага бор элсэн чихэр, 1 амны халбага давс+нэмээд бага зэрэг, шницелийн мах шиг нимгэн хэрчиж бэлтгэсэн 1 кг гахайн ясгүй мах, 150 гр претцель /pretzel/, 4 том өндөг, 1/3 аяга бүхэл үрийн гич, 3/4 аяга гурил, шинэхэн нунтаг хар перец, 3 аяга орчим ургамлын тос, чимэглэхэд зориулж яншуйны навч, шаантаг хэлбэрээр хэрчсэн нимбэг

ZZZZ5381ZZZZ5381_XopoM.com

Шинэ орсон мэдээг Фэйсбүүк чатаар хүлээж авч унших уу? 😃


Энд дарна уу

Алимны шүүс, бор элсэн чихэр, 1 амны халбага давсаа саванд хийж, тал нь ширгэтэл 10-15 минут чанана. Гүехэн саванд хийж хөргөнө. Дотор нь гахайн махаа бүрэн далд ортол нь хийж дор хаяж 6 цаг байлгана. Претцелээ блэндэрт хийж үйрүүлээд гүехэн тавганд хийнэ. Өөр нэг гүехэн саванд өндөг, гич, 2 амны халбага ус хийж хутгана. Гурав дахь гүехэн саванд гурилаа хийнэ. Гахайн махаа анх хийсэн уусмалаас гаргаж сэврээгээд давс перецээр амтлаад эхлээд гуриланд өнхрүүлж, илүүдэл гурилыг сэгсэрнэ. Дараа нь өндөгтэй холимогт дүрээд претцельний үйрмэгээр наалдуулахын тулд дарах маягтайгаар бүрж өгнө. Ихэвтэр дунд зэргийн гал дээр хайруулын тавганд шарах тосоо хийж сайтар халаана. Халсан тосондоо бүрсэн гахайн махаа хийж, алтлаг шаргал өнгөтэй болтол тал бүрийг 2 минут орчим шарна. Гал тогооны сальфеткан дээр гаргаж, тосыг нь уусгаад яншуйны навч, нимбэгний хэрчмээр чимэглэн таваглана.

ZZZZ5383ZZZZ5383

Гахайн махаа алимны шүүстэй уусмалд нэг өдрийн өмнө хийж амталсан ч болох бөгөөд энэ тохиолдолд хөргөгчинд байлгах нь зүйтэй.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.