19 дэх өдрийн жор: Амин дэмээр баялаг гишүүнэтэй бялуу

1

4-р сарын өдөр өдрийн жорыг алгасалгүй туршиж байгаа та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе! Үнэхээр л өнөөдөр нар ээсэн цэлмэг тунгалаг сайхан өдөр байна шүү. 19 дэх өдрийн жор бол амин дэмээр баялаг гишүүний бялуу. Гишүүнээр хийсэн бялуу маань энгийн нэг бялуу биш маш онцгой амттай хөмрүүлсэн бялуу юм.

Нэн түрүүнд гишүүнэ буюу rhubarb хэмээх ургамлын тухай ярилцъя. Манай оронд хайргархаг бэл, хад чулууны ёроол, тэгш талд ургадаг улаан иштэй, далбагар навчтай энэ ургамлыг говийн нутгуудад бажууна, тэмээн таваг гэх мэтээр нэрлэдэг. Намар хүртэл цэцэглэдэг цайвар шаргал, улаан цэцэг нь маш их цардуултай. Гишүүний иш, үндэс, буурцгийг хүнсэнд хэрэглэдэг бөгөөд үндсийг хальсалж хатаан нунтаглаад гурил хийдэг. Хоол хүнснээс гадна эрүүл мэндийн журмаар өтгөн хатах, савны халуун, дотор цанхайж тэлэх, цус багадах, ходоод өвдөх, гэдэс дүүрэх, элэг томрох, архины хордлого тайлах, цусны даралт ихдэх, цэвэршилтийн үеийн зовиурт хэрэглэдэг байна. Мөн магнигаар баялаг учир ясны сийрэгжилтийн эсрэг үйлчилгээтэй аж. Бидний хувьд энэ ургамлыг хүүхэд байхдаа түүж, исгэлэн амттай ишийг нь сордог байсан гэдгээрээ сайн мэдэх бизээ. Гадныхан энэ ургамлын ишийг чанамал, нухаш, энгийн бялуу, жимсний дарс, амттан хийхэд ашигладаг байна.

ZZZZ5377ZZZZ5377

ZZZZ5378ZZZZ5378

ZZZZ5379ZZZZ5379

Орц: 300 гр хальсалж, хэрчсэн гишүүнэ, 1 1/2 аяга элсэн чихэр, 4 амны халбага давсгүй масло+6 амны халбага дөрвөлжин хэрчиж, хөргөсөн масло, 1 амны халбага нимбэгний шинэхэн шахсан шүүс, 2 ц.х ваниллын охь, 1/2 ц.х давс, 2 1/2 аяга гурил, 2 ц.х хөөлгөгч нунтаг, 1/2 аяга өрөөний температурт биетэй, өтгөн хэвээрээ байдаг ургамлын тос /vegetable shortening/, 1/3 аяга сүү, 2 өндөг, чимэглэлд ванилтай зайрмаг эсвэл өтгөн крем

Шарах шүүгээгээ 190 хэм хүртэл халаана. Гишүүнэ, 1 аяга элсэн чихэр, 4 амны халбага масло, нимбэгний шүүс, ванилл, 1/4 ц.х давс зэргээ дунд зэргийн гал дээр шарах шүүгээнд хийж болдог хайруулын тавганд холино. Хааяа хааяа хутган элсэн чихэр хайлж, гишүүнэ зөөлрөн үл ялиг карамелжтал 8-10 минут чанана. Гишүүнээ чанаж байх зуур үлдсэн давс, элсэн чихэр, гурил, хөөлгөгч нунтгаа хольж, дээрээс нь дөрвөлжлөн хэрчсэн маслоо, ургамлын тостойгоо хийж, гараараа вандуйн хэмжээний бүхэлтэй болгон бантангийн гурил шиг үрнэ. Сүү, өндгөө нэмж наалдамхай зөөлөн зуурмаг болгоод чанаж бэлтгэн тэгшилсэн гишүүнэ дээрээсээ зөөлөн хийж, наалддаггүй хусуураар дээд талыг нь тэгшилнэ. 30 орчим минут дээд тал нь алтлаг өнгөтэй болтол жигнээд том тавган дээр болгоомжтой хөмрүүлэн гаргана. Халуунаар нь эсвэл өрөөний температурт хөргөөд зайрмаг, өтгөн кремээр чимэглэнэ.

ZZZZ5380ZZZZ5380

1
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Maria Pascu

    Maria Pascu

    2014/04/20 at 22:40

    YES I MAKE THIS CAKE

  2. Maria Pascu

    Maria Pascu

    2014/04/20 at 22:40

    YES I MAKE THIS CAKE

  3. gan

    2014/05/02 at 18:10

    ene uneheer goe yum bn le

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *