“BBC News”-ийн шууд ярилцлагад зочноор оролцсон эмэгтэй интернетийн од болжээ. Учир нь түүний ард байрлах шүүгээн дээр ceкс тоглоом байгааг үзэгчид олж анзаарсан байна

2

Шууд ярилцлагын үеэр интернет хэрэглэгчид арын хэсгээс нь ceкс тоглоом олж анзаарсны дараа “BBC News Wales”-ийн зочин сошиал медиад алдартай болжээ.

Уэльсийн мэдээллийн хөтөлбөр Ковид-19 цар тахлын үед ажил хийх боломжгүй байх нь амьдралд хэрхэн нөлөөлж байгаа талаар зочин Yvette Amos-оос асууж, түүний санал бодлыг сонсож байв. Гэвч тэр үеэр түүний ард байрлах шүүгээн дээрх номнуудын дунд хиймэл бэлэг эрxтэн тавьсан байжээ. Зочин тухайн зүйлийг тэнд тавьсан байснаа огт мэдэхгүй байгаа нь бичлэгээс харагдаж байв.

Интернет хэрэглэгчид маш хурдан үүнийг анзаарсан бөгөөд маргааш өдрөөс нь эхлээд яах аргагүй зочин эмэгтэй хэвлэлүүдийн гол сэдэв болжээ. Мөн түүнтэй холбоотой хэд хэдэн хөгжилтэй “meme” зургууд хүртэл бий болсныг энд дурдах хэрэгтэй байх.

GrantTucker / Twitter

Сэтгүүлч Grant Tucker зочны арын хэсэгт ceкс тоглоом байхыг анзаарсан бөгөөд өөрийнхөө Твиттер хуудсаар дамжуулан, тухайн хэсгийг скрийншот хийж, хөгжилтэй байдлаар жиргэжээ.

“BBC News Wales-ийн мэдээллийн хөтөлбөрийн хамгийн агуу фонтой зочин байж мэдэх юм. Шууд нэвтрүүлэгт орохынхоо өмнө үргэлж шүүгээгээ шалгаж байх хэрэгтэй шүү.” хэмээн жиргэсэн байна.

“Daily Mail UK”-ийн мэдээлж буйгаар Yvette Amos-ийн эцэг эх нь уг явдлын талаар өөрсдийн үзэл бодлоо илэрхийлцгээжээ. Түүний ээж нь хэлэхдээ, “Миний охин маш ухаалаг эмэгтэй. Би огтхон ч ичихгүй байна. Яагаад ичих ёстой гэж? Би үүнийг юу болохыг нь мэдэхгүй, түүнээс асуух ч үгүй. Хэрэв тэр хэлэхийг хүсвэл өөрөө хэлнэ биз. Хүмүүсийн юу гэж хэлж байгаа нь миний охины санааг зовоохгүй гэж би бодож байна.” гэжээ.

HITC

Харин нөгөө талаасаа түүний аав David энэ эд зүйлийг пранк хийх зорилгоор тавьсан эсэх нь эргэлзээтэй гэж хэлжээ.

“Тэр оюутан байхад арай хөгшдөнө шүү дээ, би лав ичихгүй байна.” гэж аав нь нэмж санал бодлоо илэрхийлсэн байна.

Харин интернет хэрэглэгчид энэ явдалтай холбогдуулж, үзэл бодлоо янз бүрээр илэрхийлсээр байгаа гэнэ. Мэдээж тэд тэгнэ! Учир нь та ТВ-ээр хэн нэгний арын хэсгээс хэр олон удаа ceкс тоглоом олж харах билээ?

Магадгүй энэ явдал бидэнд дараагийн удаа видео дуудлага хийх үедээ арын хэсгээ заавал шалгах хэрэгтэйг сануулсан ч байж мэдэх юм.

 

Бичлэг үзэх:

Та энэ талаар юу гэж бодож байна вэ? Хариултаа сэтгэгдэл үлдээх хэсэгт бичээрэй.

48
Ха ХаХа Ха
9
ГоёГоё
9
ГайхмаарГайхмаар
7
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
4
БахархмаарБахархмаар
4
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Sant Tek

    Sant Tek

    2021/02/07 at 22:55

    Ичих юм биш ш дээ, гэхдээ арай том уу 😂

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *