Хэрэв хажууд чинь байгаа хүн гэнэт ухаан алдаж унавал, нэн тэргүүнд ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ?

1

Ухаан алдах гэж байгаа хүнийг урьдаас таамаглах боломж байдаггүй ч жирэмсэн эмэгтэйчүүд айж цочирдох, гэнэтийн өвдөлт өгөх зэрэг хүчин зүйлсээс болж ухаан алдах магадлал нэмэгддэг гэх мэт тодорхой шалтгаануудыг бид сайн мэдэх билээ. Түүнчлэн дотор муухайрах, толгой эргэх, эвшээлгэх зэрэг шинж тэмдэг ухаан алдахаас өмнө богино хугацаанд илрэх нь ч бий. Тэгвэл манай сайт уншигч танд хүн ухаан алдсан тохиолдолд ямар арга хэмжээ яаралтай авах хэрэгтэй байдаг талаарх зөвлөгөөг бэлдлээ.

1-р алхам: Тухайн хүний аюулгүй байдлыг хангах

  • Ухаан алдсан хүнийг тэгш газарт нуруугаар нь дээш харуулж хэвтүүлнэ.
  • Амьсгалж байгаа эсэхийг нь шалгах хэрэгтэй.
  • Хөлийг биеийн түвшнээс өндөрт байрлуулах хэрэгтэй. Энэ нь тархины цусны урсгалыг нэмэгдүүлэх ач тустай.
  • Хэрэв ухаан алдсан хүн товчтой цамц өмссөн бол товчийг нь тайлж, тэлээтэй байгаа бол тэлээг нь суллах шаардлагатай.

 

2-р алхам: Ухаан алдсан хүнийг сэргээхийг хичээх

  • Өрөө тасалгаанд цэвэр агаар оруулж, агаар сэлгэх хэрэгтэй. Мөн хүмүүсийг холдуулж агаар оруулж өгөх шаардлагатай.
  • Түүнчлэн сэргэх үед нь чихэрлэг зүйлс өгч цусан дахь чихрийн хэмжээг нэмэгдүүлэх хэрэгтэй.

 

3-р алхам: Хажуу тал руу нь харуулж хэвтүүлэх

Хэрэв бөөлжих, амнаас нь цус гарах зэрэг шинж тэмдэг илэрвэл хажуу тал руу нь харуулж хэвтүүлэх хэрэгтэй.

 

4-р алхам: Эмнэлгийн тусламж, үйлчилгээ хүсэх

Ухаан алдалт ерөнхийдөө 20 секунд хүртэл хугацаанд үргэлжилдэг. Иймээс хэрэв ухаан алдсан хүнд дараах байдал ажиглагдвал яаралтай түргэн тусламж дуудах хэрэгтэй:

  • Нэг минутаас илүү хугацаанд ухаангүй байх
  • Суурь өвчтэй, жирэмсэн бол
  • Уруул, нүүр нь хөхөрч эхэлсэн тохиолдолд
  • Ухаан алдах үед толгойгоороо юм цохисон бол эмнэлгийн тусламж, үйлчилгээ яаралтай хүсэх шаардлагатай.

 

Бонус: Ухаан алдсан хүнд юу хийж болохгүй вэ?

Ухаан алдсан хүнийг сэргээхээр оролдох үедээ дараах зүйлсийг хийхээс зайлсхийх хэрэгтэй. Үүнд:

  • Алгадах, сэгсэрч сэрээхээр оролдох
  • Нүүр рүү нь ус цацах
  • Орилох
  • Толгойг нь дээш өргөх, толгойн доор нь дэр тавих зэргийг хийж болохгүй.

Хэн нэгэн таны дэргэд ухаан алдаж байсан уу? Ухаан алдсан хүнийг өөрөөр яаж сэргээх боломжтой вэ? Сэтгэгдэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай.

30
ГайхмаарГайхмаар
13
ГоёГоё
10
ТэнэглэлТэнэглэл
8
ХөөрхөнХөөрхөн
3
Ха ХаХа Ха
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Jigjid Dorj

    Jigjid Dorj

    2021/02/07 at 20:17

    Xamgiin turuun sheej hesegt darj hiimel amisgaa hiine

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *