Баячууд хэзээ ч үүнд мөнгөө зарцуулдаггүй бол, харин ядуу хүмүүс сүүлчийн хэдэн төгрөгөө шавхан байж авахыг хичээдэг 9 зүйл

0

Баян хүмүүс үнэтэй зүйл худалдаж авдаг бөгөөд төрөл бүрийн үйлчилгээнд хязгааргүй их мөнгө үрдэг гэж хүмүүс ойлгодог. Бодит амьдрал дээр огт тийм биш: үнэндээ өдөр хоногийг арайхийн өнгөрөөж байгаа хүмүүс хэтэрсэн гэмээр хэрэглээтэй байдаг ажээ. Мэдээж тэр болгон хувийн хаустай, том жийптэй байх боломж үгүй. Гэхдээ үнэтэй шуб, шинэ гарсан утсанд мөнгө цуглуулах боломж бүгдэд нь бий.

Бид буруу ойлголтыг эвдэхийг хичээдэг. Энэ удаад бид баян болон баян биш хүмүүсийн худалдан авалтад хандах хандлагын талаарх ялгааг олж мэдэхийг хичээлээ. Нийтлэлдээ сошиал сувгийн хэрэглэгчдийн үзэл бодол мөн өөр бусад эх сурвалжуудыг ашигласан болно. Хэдэн саяар нь орлого олдоггүй жирийн хүний өндөр зарлагатай худалдан авалтын жагсаалтад юу юу тэргүүлж байна вэ?

1. Үслэг эдлэл, үнэт эдлэл

© prometeus / depositphotos © A.M.P.A.S. / PictureLux / agefotostock / East News

Эмэгтэйчүүд үслэг эдлэлийг баян тарганы илэрхийлэл гэж ойлгосоор л явна, тийм ч учраас булган шуб зээлээр худалдаж авч байгаа биз ээ. Харин жинхэнэ моод гадарладаг бүсгүйчүүд орчин үеийн дизайнерууд байгаль орчныг хамгаалж байгааг мөн эко үслэг эдлэл хэрэглэх болсныг сайн мэднэ.

Үнэт эдлэлийн хувьд, улаан хивсний ёслолоор алдартнуудын турьхан хуруундаа зүүсэн гоёлуудын ихэнх нь үнэт эдлэлийн дэлгүүрээс түрээсэлсэн зүйлс байдаг. Жирийн охид “одод”-ын адил байхыг хүсэлгүй л яах вэ, гэхдээ дэлхийн баян бөгөөд нөлөөтэй хүмүүсийн үнэт эдлэл мэргэжлийн тусгай хамгаалалт дор байдгийг мэддэггүй.

 

2. Үнэтэй ресторанд хооллох

© Kristina Eremina / EyeEm / gettyimages © Wiese / FaceToFace / REPORTER / East News

Дундаж амьдралтай хүмүүс ресторанд хооллож байгаагаа гайхуулж гэрэл зургаа сошиал сувагт тавьдаг. Хоолны гэрэл зураг олны дунд ер нь их алдартай, тэр дундаа далайн гаралтай хоол хүнсний гэрэл зураг. Зарим нэг хүмүүс зөвхөн зураг дарах л гэж зээлээр хоол авдаг, танилуудынхаа дунд нэр хүндээ өсгөнө гэж найддаг бололтой.

Баян хүмүүс өөрийн хүслээр эсвэл бусдад гайхуулах гэж ресторанд хооллоод байдаггүй. Яагаад гэвэл тэдэнд ресторанд хооллох шаардлага л байгаа юм, жишээ нь, албан бус орчинд түнштэйгээ яриа хэлцэл хийхэд хамаагүй амар байх нь ойлгомжтой. Эсвэл өрсөлдөгчтэйгөө амттай хоол идээд ажил хэргээ ярихад хэн хэн нь тайван байх болов уу. Сүүлийн үед гэрийн амттай хоолыг дэлхий дахинаа улам ихээр эрхэмлэх боллоо, баян чинээлэг айлууд “гэрийн тогооч”-той байх нь ч зүйн хэрэг.

 

3. Эмнэлгийн үнэтэй үзлэг

© anaterate / pixabay © HASLOO / depositphotos

Нийгмийн дундаж давхаргыг илэрхийлэх бас нэгэн зүйл – үнэтэй эмнэлгийн үйлчилгээ авах. Баян биш хүмүүс өөрийнхөө хэрэгцээг хангахын тулд их ажиллах хэрэгтэй болдог. Гэхдээ эрүүл мэнддээ урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах гэдэг ойлголт тэдний нэн шаардлагатай зүйлсийн жагсаалтад багтдаггүй.

Баян хүмүүс урьдчилан сэргийлэх ажилд их анхаарал тавьдаг бөгөөд аль болох гэр бүлийн тогтсон нэг эмчтэй байхыг эрхэмлэдэг. Уг эмч үеэс үед дамжих нь ч бий. Өнөөдөр энэ төрлийн үйлчилгээг “Эрүүл мэндийн консьерж” гэх болжээ. Үйлчилгээний үнийг харилцан тохиролцож шаардлагатай үедээ эмнэлгийн үйлчилгээгээ авдаг байна.

 

4. Санхүүгийн пирамид болон сүлжээний ажилд оролцох

© Edward Scissorhands / Twentieth Century Studios

Бид сүлжээний маркетингийг орлогын нэг эх үүсвэр болж чадах эсэх талаар ямар нэгэн үнэлэлт дүгнэлт өгөх гэсэнгүй. Гэхдээ амжилттай ажиллаж их орлого олж байгаа нэг бүлэг хүмүүс, мөн дөнгөж ажиллаж эхэлж байгаа хүмүүс мэдээлэлд тэс өөр талаас ханддаг.

Эхний бүлэг хүмүүс санхүүгийн схемийн учир начрыг олдог, мөн өөрийн удирдлага дор сүлжээ бий болгох чадалтай. Харин илүү итгэмтгий хүмүүс нь дистрибьютерийн эгнээд багтаж ихэнх ажлыг сэтгэл хөдлөлдөө хөтлөгдөн хийдэг, харин дараа нь хямд биш бараагаа хэрхэн борлуулах вэ гэж шанална.

 

5. Орчин үеийн урлагийн бүтээл

© Olga1205 / pixabay

“Урлагт ойр” байхын тулд заавал ямар нэгэн уран зураг худалдаж авах албагүй эсвэл уран барималч ч болох шаардлага алга. Гэхдээ арт-объектоороо өөрийнхөө эд баялгийг гайхуулах гэсэн бодолтой хүмүүс цөөнгүй, тэд өөрсдийгөө дээдсийн зиндаанд хүчээр чихэх гэж оролдож байна.

Дэлхийн алдартнуудаас орчин үеийн урлагийг шүтэн биширч үнэлдэг хүмүүс олон бий. Хэрвээ тэд ямар нэгэн арт-объект худалдаж авах бол юуны түрүүнд заавал мэргэжлийн урлаг судлаачтай зөвлөдөг байна. Тэд ирээдүйд зөв хөрөнгө оруулалт хийхийг зорьж байгаа нь ойлгомжтой. Эсвэл өөрөө бие дааж маш нарийн судалгаа явуулдаг ажээ.

 

 

6. Азын сугалаа

© a3701027d / depositphotos

Ядуу хүмүүс баячуудыг бодвол сугалаанд их оролцдог. Уг дүгнэлтийг Journal of Gambling Studies сэтгүүлээс хийжээ, 2011 онд тэд энэ чиглэлээр судалгаа хийсэн байдаг. Бага орлоготой хүмүүс сугалааны зардлыг урьдчилсан хөрөнгө оруулалт гэж тооцох бөгөөд санхүүгийн байдлаа богино хугацаанд сайжруулах хэрэгсэл гэж үздэг нь тодорхой болжээ.

Баян хүмүүс харин өөрөөр сэтгэнэ. Юуны түрүүнд тэд материаллаг эд баялгийг бий болгох үүрэг хариуцлага өөртөө хариуцуулж гартаа атгана, үүний тулд баяжихад саад болж байгаа буруу дадал зуршлаа засдаг байна.

 

7. Баяр наадмыг хэт тэмдэглэх

© icsilviu / pixabay

Хэн ч зугаацаж хөгжилдөхийг бодно, баян, ядуу байх нь хамаагүй. Гэхдээ бага орлоготой хүмүүс илүү задгай зугаалж, баяр наадмыг өргөн дэлгэр тэмдэглэхийг хүсдэг. Баяр наадам гэх зүйл баячуудын хувьд шинэ харилцаа холбоо тогтоох боломж, хэрэгтэй хүмүүстэй танилцахаас бус үндсэн орлогоосоо зугаа цэнгэлд мөнгөө үрэхгүй.

Гэхдээ хүн эд баялаг өвлөж аваагүй эсвэл тэрбумтан биш гээд баярлаж цэнгэхээс татгалз гэсэн үг огт биш. Анхаарах зүйл: орлогынхоо ямар хэсгийг баяр наадамд зарцуулах вэ гэдгээ тодорхойлно. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийхгүй байх нь мөнгөгүй байхын үндсэн шалтгаан. Мөнгөө удирдаж чадахгүй байх нь дараагийн шалтгаан.

 

8. Цасан цагаан өөгүй гадаад үзэмж

© Lelia Valduga / gettyimages © AP / East News

Цасан цагаан шүдтэй байх гадаад үзэмж нь амьдралын маш чухал зүйл болохыг л илтгэнэ. Баян хүмүүс шүдэндээ анхаарал тавьдаг, гэхдээ өөрийнх нь байгалийн өнгийг хадгалдаг. Шүдэн дээр тавьдаг эмчилгээний винир болон хэвээр лабораторид хийдэг ортопед (люминир, холливуд винир) хоёр ялгаатай. Ортопед нь илүү чанартай материалаар хийдэг, өөрийн юм шиг харагдана. Чухам люминирийг баячууд сонгодог.

 

9. Улирлын цүнх

© MirceaIancu / pixabay

It bag гэх цүнхний соёл буюу цүнхээр эд баялгаа илэрхийлэх үе 1990-ээд оны сүүл 2000-оод оны эхэн үед дууссан. Моод дууссан гэсэн үг, дизайнерын цүнхээр амжилт, баянаа гайхуулах цаг өнгөрчээ. Гэхдээ энэ хэрэгсэлд их хөрөнгө оруулалт хийж “найз бүсгүйчүүдээсээ хоцрохгүй гэсэн шунал” дуусаагүй л байна. Цүнх бусад хэрэгслийн адил дүр төрхийг л чимэх үүрэгтэй болохоос бус эзнээ бусад бүсгүйчүүдтэй харьцуулж харагдуулах зорилгогүй.

30
ГайхмаарГайхмаар
14
ТэнэглэлТэнэглэл
7
Ха ХаХа Ха
5
БахархмаарБахархмаар
4
БурууБуруу
4
ГоёГоё
4
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. Nergui Erhemee

    Nergui Erhemee

    2020/06/16 at 13:36

    Nergui Erhemee

  2. Б. Ануужин

    Б. Ануужин

    2020/06/16 at 14:54

    baliar awgai omxii arxichin

  3. Д. Энхболд

    Д. Энхболд

    2020/06/16 at 19:44

    Төрбатын Хишигжаргал

  4. Munkhbayar Jamiyansuren

    Munkhbayar Jamiyansuren

    2020/06/16 at 20:04

    монголчуудын амьдралын хэв маяг байна дөө ядуусын гаргадаг зан нь.

  5. Gan Dorj

    Gan Dorj

    2020/06/17 at 05:39

    Tegeed neg l ih hunii yaj amidarhiig zaasan nuhduud, mongotei l bol urt naslaad saihan amidarchihna gesen ug bas bish yum baigaanshd

  6. Аня

    Аня 'С

    2020/06/17 at 07:11

    Uaduus l gexiin setgel bxgvi xvn cnini l jinxen uaduu um bisnvvvvvvv

  7. Erkhee Eba

    Erkhee Eba

    2020/06/17 at 10:56

    Doogii Doogii

  8. Daria Daria

    Daria Daria

    2020/06/17 at 22:36

    Suugii Galaa Uuganzaya Byambaa iim yum yvj bn 😊😊

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *