Оросын MTV сувгаар бид дуунуудыг нь сонсож, дагаж дуулдаг байсан 10 царайлаг эрэгтэй дуучид анхны клипээсээ хойш хэрхэн өөрчлөгдсөн бэ?

0

«Раз — и ты в белом платье», «Девушки бывают разные», «Я теряю корни» – гэх мэт ганц мөрийг нь хэлэхэд л нүдний өмнүүр эдгээр дууг дуулж байсан залуу дуучид нүдэнд харагдах биз ээ. Тэр цагаас хойш 10 хүрэхтэй үгүйтэй жил өнгөрсөн мэт санагдана, үүгээр ч барахгүй бид эдгээр дууг ёстой залхталаа сонсож дээ. Хуучны сайхан цагаа дурсаж харьцуулалт хийхээр шийдлээ – тухайн үеийн алдартай клип дээр гардаг дуучдын залуугийн зургийг зүүн талд, харин баруун талд нь – тэдний 2020-2021 онд авахуулсан сүүлийн үеийн гэрэл зураг байх юм.

Энэхүү нийтлэл нь өөрийн эрхгүй 90-ээд болон 2000-аад оны үеийг эргэн дурсахад хүргэнэ гэдгийг батлан хэлж байна.

1. Сергей Аморалов

© Отпетые мошенники / YouTube, © Психолог Наталья Толстая / YouTube

«Отпетые мошенники» хамтлагийн өөрчлөгдөшгүй гишүүн Сергей Аморалов сургуулийн сурагч байхын л дуу хөгжимд дуртай нэгэн байв. 1996 онд хөгжимчин найз нарын хамт «Отпетые мошенники» хамтлагийн гишүүд болсон бөгөөд охид бүсгүйчүүдийн дунд «Девушки бывают разные» зэрэг дуунууд нь маш их алдаршиж байжээ. Шинэ зуунд тэд «Люблю» дуугаараа хүч түрэн орж ирсэн юм. 2008 онд залуучууд сүүлчийн цомгоо гаргав. Өнөөдөр «Отпетые мошенники» бүрэлдэхүүнд Амораловаас гадна Бага Том-Хаос багтаж байна.

 

2. Гарик Богомазов

© Отпетые мошенники / YouTube, © На самом деле / Первый канал

«Отпетые мошенники» гишүүн асан Гарик Богомазов хамтлаг бий болсон цагаас хойш бүрэлдэхүүнд нь багтаж явлаа. Тэр дууны үг бичиж “уйтгартай рэп”-ийг уншина. Тэрээр хурц үсний засалтаараа олны анхаарлыг татжээ. Гарик хамтлагийг 2011 онд орхисон бөгөөд өнөөдөр дижей хийж явна.

 

3. Илья Лагутенко

© Мумий Тролль (Mumiy Troll) / YouTube, © mumiytroll / Instagram

«Мумий Тролль» хамтлаг 1983 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд хамтлагийн нүүр царай бол маргаангүй Илья Лагутенко юм. Ильягийн стандарт бус гадаад төрх, дууны этгээд хачин дуулалт олон нийтийн анхаарлыг шууд татжээ. Хамтлагийн анхны клип 1986 онд «Новая луна апреля» дуугаар гарч байв. Гэхдээ 1997 онд «Утекай» дууны клип гарч сонсогчдын дунд жинхэнэ алдар хүндтэй болжээ.

 

4. Алексей Кабанов

© группа «КОРНИ» / YouTube, © Соня ЦВЕТОМУЗЫКА / YouTube

Алексей Кабанов 2002 онд ид алдаршиж байсан түүхтэй. Тэр үед дуучин залуу Александр Асташенок, Александр Бердников болон Павел Артемьев нартай «Корни» хамтлагийн бүрэлдэхүүнд багтаж «Фабрики звезд»-ын ялагч болж байв. Дуучны анхны клипүүдээс дурдвал «Я теряю корни», «Плакала береза», «Ты узнаешь ее» зэрэг бүтээлүүд бөгөөд хамгийн алдартай нь «С днем рождения, Вика!» дуу ажээ.

 

5. Дмитрий Бикбаев

© StarPro / YouTube, © dimabikbaev / Instagram

Дмитрий Бикбаевыг 2007 оны «Фабрика звезд — 7» төсөлд оролцсоны дараа үзэгч олон мэдэж эхэлсэн юм. Жүжигчин Влад Соколовскийн хамт 2007 оноос 2010 он хүртэл «БиС» хамтлагийн бүрэлдэхүүнд багтаж байсан бөгөөд залуучууд 2008 онд «Твой или ничей» клипээрээ хит болж байжээ. Хэсэг хугацааны дараа Бикбаев өөрийн «4POST» хамтлагийг үүсгэн байгуулсан ч дараа нь татан буугдахад хүрсэн юм. Тэрээр өнөөдөр жүжигчний мэргэжилд хүч авьяасаа сорин ажиллаж байна.

 

6. Доминик Жокер

© Доминик Джокер / YouTube, © dominickjocker / Instagram

Доминик Жокер буюу тэр үед Александр Бреславскийн алдар хүнд 1990-ээд оны сүүлээр иржээ. Тэр үед «2+2» хамтлагийн бүрэлдэхүүнд багтаж байсан юм. Залуучууд ердөө 5-хан клип гаргасан ч ихэнх нь меломанчуудын зүрх сэтгэлд хоногшин үлджээ, ялангуяа «Опустевший бульвар». Дараа нь «Фабрике звезд — 4»-д «Банда» хамтлагийн гишүүнээр оролцов. Өнөөдөр ч гэсэн дуу хөгжмөөрөө оролдохын зэрэгцээ продюссерын ажил эрхэлж байна.

 

7. Лигалайз

© TheLIGALIZEtv / YouTube, © ligalizemc / Instagram

Андрей Меньшиковыг бид Лигалайз гэх уран бүтээлчийн нэрээр нь илүү сайн мэднэ. Дуу хөгжмийн салбарт 1993 онд хөл тавьсан уран бүтээлч. «Я знаю людей» бол Лигалайзын анхны клипүүдийн нэг. Дараа нь «Сволочи», «Будущие мамы» зэрэг дуунууддаа клип гаргажээ. Лигалайз өнөөдөр ч дуу хөгжмөө оролдсоор, мөн продюссер хийх болжээ.

 

8. Андрей Губин

© RussianMusicStars / YouTube, © Светская хроника / Пятый канал

«Зима, холода, одинокие дома, моря, города, все как будто изо льда» – зэрэг Андрейн Губины дуунуудыг залхуу хүн л амандаа дуулаагүй байсан биз. Түүний «Лиза» (1994) клип нь анхных нь бөгөөд дуучны хувьд хамгийн амжилттай клип нь болсон гэхэд буруудахгүй. Цаашлаад нэг их алдаршаагүй ч гэлээ хэсэгтээ дээгүүр бичигдсэн «Мальчик-бродяга», «Ночь» зэрэг бүтээлүүд бий. Дуучин өнөөдөр уран бүтээлээс холдсон төдийгүй олны өмнө ч гарах нь эрс багассан аж.

 

9. Юрий Усачев

© Нелюбовь / Ева Польна, © ПЕТЯ ЛЮБИТ *** / YouTube

Юрий Усачев бол «Гости из будущего» хамтлагийн үүсгэн байгуулагчдын нэг. Уг хамтлагт жагсаагаад байх олон клип байхгүй ч гэлээ «Нелюбовь» (1999) нь үнэхээр шуугиулж байлаа. 2009 онд дуучин хамтлагаа орхижээ. Гэхдээ хамтлагийн гоцлол дуучин Ева Польнагийн зөвшөөрлийн дагуу «Гости из будущего»-ийн аудио-продюссераар ажилласаар байна.

 

10. Шура Би-2

© Би-2 / YouTube, © Ночной экспресс / МИР

Александр Уман (Шура Би-2) ирээдүйд Лева Би-2 нэрээрээ алдарших найзтайгаа хүүхдийн театрын студид танилцжээ. Залуучууд театраас аажим холдсоор дуу хөгжимд дурлах болсон юм. Тэдний дуу өнөөдөр ч гэсэн хэдэн сая хүмүүсийн зүрх сэтгэлийг догдлуулсаар л байна.

1990-ээд он болон 2000-аад оны үеийн ямар дуучныг та илүү их үгүйлж байна вэ?

4
Ха ХаХа Ха
1
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *