Хувцаслалт таны гадаад дүр төрх болон ажлын амжилтад хэрхэн нөлөө үзүүлдэг талаарх 5 баримт

0

Хэн нэгний зан төлөв, нас, орлого гэх мэт бүхий л зүйлсийг зүгээр л өмсөж буй гутлаар нь таамаглах боломжтой гэсэн судалгаа бий. Манай сайт уншигч танд хувцаслалт бидний амьдралд ямар нөлөө үзүүлж байдаг тухай 5 баримтыг хүргэж байна.

1. Чөлөөтэй хувцаслах нь таныг илүү мэдлэгтэй нэгэн гэсэн сэтгэгдлийг бусдад төрүүлдэг

© pixabay.com, © unsplash.com

Чөлөөтэй хувцасладаг хүмүүс ихэвчлэн ажилдаа илүү мэргэшсэн байдаг гэдгийг та мэдэх үү? Үүнийг судлаачид “улаан пүүзний нөлөө” гэж нэрлэдэг бөгөөд учир нь оюутнууд улаан пүүз өмссөн багшийг бусдаасаа илүү чадварлаг нэгэн гэж үзэж буй судалгаан дээр үндэслэн ийн нэрлэсэн ажээ.

 

2. Өөрийн гэсэн хувцаслалтын хэв маягтай байх нь хүний бүтээлч сэтгэлгээг дэмждэг

© pixabay.com, © pixabay.com

Судалгаагаар албаны хувцас өмсөх нь бидний хийсвэр сэтгэлгээг нэмэгдүүлдэг гэдэг нь харагджээ. Учир нь албаны хувцаслалт нь хүн хоорондын харилцааг тодорхой хэмжээгээр хязгаарлаж байдаг тул хийсвэр сэтгэлгээ нэмэгддэг ажээ.

 

3. Хувцаслалт тань таныг илэрхийлэх илэрхийлэмж болдог

© billieeilish / Instagram

Ажил олгогчдын нүдэнд л тэгж харагдах ёстой гэсэн явцуу бодлоосоо салах цаг болжээ. Энэ бодлоо толгойноосоо авч хаяад, өөртөө хамгийн сайхан зохидог гэсэн хувцсаа өмсөхийг танд зөвлөж байна. Учир нь мэргэжилтнүүдийн зөвлөж буйгаар ажил олгогч нарт хэвшсэн нэгэн хэвийн хувцаслалт бус таны зан чанар илүү чухал байдаг гэжээ.

 

4. Зохистой хувцаслалт таныг илүү бүтээлч болгоно

© pixabay.com, © pixabay.com

Аливаа ажлын зориулалтын хувцас хүний анхаарлыг илүү сайн төвлөрүүлэхэд чиглэдэг. Судалгаагаар лабораторид ажиллаж буй хүмүүс халадтай ажиллаж байх үедээ алдаа гаргах нь маш бага байдаг аж.

 

5. Таны хувцаслалт таны зорилгыг илтгэж байдаг

© A Good Year / 20th Century Fox

Хүний тархи миллисекундээр хэмжигдэх богино хугацаанд харилцаж буй хүнээ дүгнэдэг бөгөөд бидний гадаад байдлыг гагцхүү хувцаслалт бий болгодог тул ямар зорилготой болохоо бусдад мэдрүүлэхийн тулд хувцаслалтандаа анхаарах нь чухал. Тухайлбал, мэргэжилтнүүд ханцуйгаа шамлан ярих нь шийдэмгий байдлыг илэрхийлдэг бол үдэшлэг цэнгээнд албаны бус хувцаслах нь таныг маш нийтэч нэгэн гэдгийг харуулж чадна хэмээжээ.

Бидний амьдралд хувцаслалтын үзүүлэх нөлөөг хэр их гэж та бодож байна вэ?

26
ТэнэглэлТэнэглэл
16
ГоёГоё
6
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
2
ХарамсалтайХарамсалтай
2
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *