Өнөөдөр Монголын Аавуудын өдөр

0

Өнөөдөр буюу 8-р сарын 8-ны өдөр нь Монголын Аавуудын өдөр. Эл өдрийг Монголын эрэгтэйчүүдийн холбооноос зохион байгуулдаг бөгөөд анх 2005 оноос эхлэн тэмдэглэх болжээ. Аав хүний үнэлэмж, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, гэр бүл, үр хүүхэддээ тавих анхаарал халамж, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор жил бүрийн энэ өдөр тэмдэглэдэг энэ өдрийг энэ жил энэхүү тэмдэглэлт өдрийг архигүй өнгөрүүлэхийг уриалж байгаа аж. Манай сайт ч бас энэхүү уриалгыг дэмжихийн хамт [tweetable]Монголынхоо бүх сайхан аавуудад Аавуудын өдрийн мэндийг хүргэе![/tweetable]

Дашрамд дурдахад [tweetable]манай улс нь “Аавуудын өдөр”-ийг тэмдэглэдэг 18 дахь орон[/tweetable] юм байна.

ZURAG00000543
Цахилгаан цахих мэт хатуу үгийг үрдээ хэлчихээд
Цэлэлзэх нулимсаа залгин өрөвдөж л суух уяхан сэтгэлт,
Амьдралд хат суулгах гэсэндээ хааяахан хатуурхах хэрнээ
Аргадаж тайвшруулаад л дагаад мэлмэрч суух уяхан сэтгэлт
Аав минь дээ
Хэлсэн хатуу үгэнд тань гомдож тунимаар байвч
Хэтдээ биднийгээ хат суулгаж байгааг мэдэх юм хойно,
Хааяахан зэмлэхэд нь гомдож тунирхмаар санагдавч
Хэрэг нь биднийхээ л төлөө гэдгийг мэддэг юм хойно

Зэмлэл, сургаалиас нь залхаж зугтмаар байвч
Зүггүйхэн үрсээ ухааруулж байгааг мэдэх юм хойно,
Амьдралд сургах хатуухан зангаас нь халшравч
Алс нь бидний л төлөө гэдгийг мэддэг юм хойно

Аяа, аав минь та алхам бүрдээ
Алсын хараа, холч ухаанаараа
Анхилхан үрсээ залуурдах юм даа
Ай, уяхан ухаант аав минь…

2
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Ariunzaya Badrakh

    Ariunzaya Badrakh

    2014/08/08 at 22:23

    olon ulsiin awwuudiin udur gj sonssiin bn

  2. Ariunzaya Badrakh

    Ariunzaya Badrakh

    2014/08/08 at 22:23

    olon ulsiin awwuudiin udur gj sonssiin bn

  3. Ariunzaya Badrakh

    Ariunzaya Badrakh

    2014/08/08 at 22:23

    olon ulsiin awwuudiin udur gj sonssiin bn

  4. Ariunzaya Badrakh

    Ariunzaya Badrakh

    2014/08/08 at 22:23

    olon ulsiin awwuudiin udur gj sonssiin bn

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *